

TCK
ТАЛХ ЧИХЭР ХК
16,500.00
2019 оны 11-р сарын 15-ны ѳдрийн байдлаар
Эх сурвалж: www.mse.mn
САНХҮҮГИЙН ТАЙЛАН
Талх Чихэр ХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ 2019 оны хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 15%-иар өсөж 62.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 76 орчим хувийг эздийн өмч эзэлж байна. Өр төлбөрийн хэмжээ 6 тэр.төг-өөр буюу 69 хувиар нэмэгдэж 14.7 тэр.төг-т хүрсэн бөгөөд өр төлбөрийн харьцаа 0.16-аас 0.24 болж өссөн байна.
2019 оны эхний хагасаар нийт 25.3 тэр.төг-ний борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар буюу 5.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин цэвэр ашгийн хувьд 12 хувиар өсөж 751 саяд хүрчээ. Компанийн нийт зарлагын 76 хувийг борлуулсан бүтээгдэхүүн эзэлж байна. Цэвэр ашгийн маржин 3%-тай гарсан байна.
Эздийн өмчийн өгөөж 2018 хагас жилд 1.5% байснаас 1.6% болж нэмэгдсэн байна. Харин нийт хөрөнгийн өгөөжийн хувьд өөрчлөгдөөгүй буюу 1.2%-тай хэвээрээ гарсан байна. Талх Чихэр ХК-ийн эздийн өмч болон нийт хөрөнгийн өгөөж бусад 1-р ангиллын компаниудтай харьцуулахад бага байна.
Тус компани 2018 оны эцсийн байдлаар талхны 35 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээл нийлүүлсэн бөгөөд зах зээлийнхээ 67%-ийг, гурилан бүтээгдэхүүний зах зээлд 36 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байгаа нь зах зээлийн 25 хувийг эзэлж байна.