AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК

1,724.00

2019 оны 11-р сарын 18-ны ѳдрийн байдлаар

Ард Санхүүийн Нэгдэл ХК

Эх сурвалж: www.mse.mn

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Балансын бүтэц. Нийт 72 тэрбумын хөрөнгөтэйгөөс 53.8 тэрбум буюу 74 тэрбум нь урт хугацаат хөрөнгө оруулалт байдлаар байршиж байна. Нийт хөрөнгийн 19.4 хувь нь өр төлбөр, 81 хувь нь эздийн өмч байна. Эздийн өмчийн бүтцийн 39.2 хувийг хуримтлагдсан ашиг, 40.5 хувийг бодит үнэ цэнийн өсөлт бүрдүүлж байна. Нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41 хувь буюу 21 тэрбумаар өссөн нь нийт өр төлбөр 8.5 тэрбум төгрөгөөр, бодит үнэ цэнийн өсөлт 69 хувиар буюу 13.8 тэрбумаар өссөнтэй голчлон холбоотой байна. Энэ нь охин компани болох “Ард кредит ХК” МХБ-д бүртгэгдэн дахин үнэлж үнэлгээ өссөнтэй холбоотой. Гэвч хуримтлагдсан ашиг 1.3 тэрбумаар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт орлого 1.3 тэрбум хүрч өмнөх оны мөн үеэс 75 хувиар буурсан нь хөрөнгө оруулалтын болон ногдол ашгийн орлого 1.5 тэрбумаар буюу 71%-иар буурч 622 сая хүрсэнтэй холбоотой байна. Бусад орлогын төвшин өмнөх оноос өөрчлөлтгүй байна. Нийт зарлага 72 хувиар өсч 3.3 тэрбум хүрсэн нь удирдлагын болон үйл ажиллагааны зардал 73 хувиар, санхүүгийн зардал 70 хувиар өссөнтэй холбоотой байна. Ингэснээр татварын дараах ашиг 1.7 тэрбумын алдагдалтай гарсан ба дахин үнэлгээний олз болох 9.7 тэрбум нэмэгдсэнээр нийт ашиг 7.9 тэрбумаар бүртгэгджээ. Үүнд дээр дурдсанчлан Ард кредит ХК-ийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 9.4 тэрбумаар өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна.

Ард санхүүгийн нэгдлийн дор хөрөнгө оруулсан нийт 14 компани багтаж байна. Нийт хөрөнгө оруулалтын 90 гаруй хувийг стратегийн, урт хугацаат хөрөнгө оруулалт эзэлж байгаа ба стратегийн хөрөнгө оруулалтын 88 хувийг Монгол шуудан ХК, Ард даатгал ХК, Ард кредит ХК-уудад оруулсан байна.

Үйл ажиллагааны хувьд Ард Бит компанийг Сингапурт бүртгүүлсэн, "Ард Shop" -оор дамжуулан Хятадын компанитай хамтран харилцагчдад нэмүү зардалгүйгээр бүтээгдэхүүн хүлээн авах боломжийг бүрдүүлсэн байна. Ард Апп-ыг олон нийтэд танилцуулснаар тус аппликейшнийг хэрэглэгчдийн тоо 140 мянгад хүрсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг аппликейшнд бүрэн оруулахаар ажиллаж байна. Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах "Ард Менежмент" ХХК хүсэлтийг СЗХ-оос зөвшөөрсний дагуу энэ оны хоёрдугаар хагаст "Үндэсний Хувьчлалын Сан"-г үүсгэн байгуулж, олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү сан үүсгэн байгуулагдсанаар Монголд олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх анхны хөрөнгө оруулалтын сан болох юм. 

Компанийн цэвэр ашгийн маржин -131%, нийт ашгийн маржин (дахин үнэлгээний олз оруулсан) 608% байна.

Холбогдох мэдээллээ үлдээнэ үү!
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020