APU

АПУ ХК

551.97

2019 оны 11-р сарын 14-ний байдлаар

amCharts.png

Эх сурвалж: www.mse.mn

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

2019 оны борлуулалтын орлого 9% өссөнөөр эхний хагас жилд 218,474 тэрбумд хүрлээ. Гэвч цэвэр ашиг 28.7 тэрбум байгаа нь өмнөх оныхоос 11 хувь бууралттай үзүүлэлт болсон байна. Компанийн зүгээс борлуулалтын өсөлтийг бүтээгдэхүүний үнийн өсөлт, нэгжийн цэвэр борлуулалтын өсөлттэй холбон тайлбарлаж байгаа бол цэвэр ашгийн бууралтыг нэгдлийн дараах бизнесийн дахин үнэлгээ хийлгэсэнтэй холбоотойгоор элэгдлийн зардал өссөн болон онцгой албан татвар 5%-иар нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Оны эцэст цэвэр ашгийг 71 тэрбум хүргэх зорилт тавьсан талаар ХЭХ-ын үеэр дурдсан ба уг дүн хагас жилийн байдлаар 40%-ийн гүйцэтгэлтэй байна.

Бизнесийн үйл ажиллагааны хувьд бүтээгдэхүүний нэр төрөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11% хувиар өсөн, 308 нэр төрлийн 62,9 сая литр бүтээгдэхүүн борлуулсан. Гадаад борлуулалтын хувьд Хятад болон Оросын зах зээлд нэвтрэх шатанд явж байгаа бөгөөд Хятадад борлуулсан шар айрагны тоо 1 дахин нэмэгдсэн байна. Компани жилийн эцэст нийт борлуулалтын 30-аад хувийг экспортын орлогоос бүрдүүлэх зорилт тавьсныг дурдах нь зохистой.

Мөн Монголд зарагддаггүй бүтээгдэхүүнийг импортлох, борлуулах, ялангуяа Виноны импортыг хөгжүүлэх тал дээр ажиллаж байгаа ба Франц болон Чили улсын бүтээгдэхүүнүүдийг оруулж эхэлсэн байна.

Ашгийн хувьд цэвэр ахиуц ашиг 16 хувиас 13 хувь болон буурсан бол нийт ашиг 43 хувь, EBITDA (хүү, татвар, элэгдэл хорогдлын өмнөх ашиг) 56.9 тэрбум буюу тус тус өмнөх оныхтой адил төвшинд хадгалагдаж байна.

Хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орон Туул интернэшнл ХХК, Вит альянс Лимитед компанийн хувьцаа эзэмшил Шунхлай групп уруу шилжин 50.84 хувийн буюу хяналтын багц эзэмшигч болов. Арилжааны идэвх өндөр буюу эхний хагас жилд МХБ-д бүртгэлтэй компаниудаас арилжааны дүнгээр 1-т жагссан байна. 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 46 төгрөг буюу цэвэр ашгийн 85 хувийг ногдол ашиг байдлаар тараах шийдвэр гарган ҮЦТХТ-өөр дамжуулан олгож байна.

Холбогдох мэдээллээ үлдээнэ үү!
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020