top of page

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

1. Данс хэрхэн нээх вэ?

Та дансаа www.apex.mn сайт болон Apex trader апп-аар онлайнаар нээх боломжтой. Өөр брокер дээр данстай байсан ч данс нээж болно. 

2. Данс хэрхэн цэнэглэх вэ?

Хаан банкны 5115 085 707 (Апекс капитал) данс руу орлого хийх бөгөөд гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаараа кириллээр бичиж гүйлгээ хийнэ. Ингэснээр таны орлого таны үнэт цаасны данс руу орох юм. Таны орлого 2-3 минутанд автоматаар ордог.

3. Өөр брокер дээр байгаа үнэт цаасаа шилжүүлэх боломжтой юу?

Боломжтой. Үнэт цаас шилжүүлэх өргөдөл бөглөх бөгөөд манайх уг өргөдлийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээснээр шилжинэ.

4. Бүртгүүлэх явцад цээж зураг орохгүй байвал яах вэ?

Та өөр утаснаас эсвэл вебээр оролдож үзээрэй.

5. 1072 хувьцааны ногдол ашиг ороогүй бол яах вэ?

Та дансаа нээхдээ банкны мэдээллээ буруу оруулсан байж болно. Аль эсвэл өмнө нь өөр ҮЦК дээр данс нээлгэсэн байж болох юм.  Та үнэт цаасны данстай эсэхээ https://net.schcd.mn/registration/ холбоосоор орж шалгах боломжтой.

6. Одоо данс нээлээ гэхэд хэзээ 1072 бүртгэгдэх вэ, хэзээ ногдол ашиг нь орох вэ?

1072 хувьцаа системээр автоматаар бүртгэгддэг бөгөөд тодорхой мэдэх боломжгүй. Ойролцоогоор 2 долоо хонодог. Үүний дараа ногдол ашиг нь орох бөгөөд ҮЦТХТ-өөс ногдол ашиг шилжүүлнэ.

7. Хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашиг аль данс руу ордог вэ?

Хүүхдийн мөнгө авдаг данс уруу орсон байх тохиолдол байдаг. Апп-дээр бүртгэлтэй данснаас гадна уг дансаа шалгаж үзэх хэрэгтэй.

8. Гадаад арилжаанд ороход яах хэрэгтэй вэ?

Онлайнаар дансаа нээх бөгөөд тусдаа өөр данс нээх шаардлагагүй. Харин гадаад арилжааны гэрээг байгуулах хэрэгтэй. 

9. Арилжааны захиалга биелээгүй тохиолдолд шимтгэл авах уу?

Үгүй. Зөвхөн авах зарах захиалга биелсэн бол шимтгэл авагдана.

10. Өөрийн мөнгөн хөрөнгийг удирдуулж хөрөнгө оруулалт хийлгэж болох уу?

Боломжгүй.

11. Данс нээгдэх процессыг хурдасгаж болох уу?

Данс систем дээр таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу үүсдэг тул гаднаас нөлөөлөх боломжгүй байдаг.

12. Бүртгүүлээд удсан боловч данс нээгдэхгүй байна?

Та бүртгэлээ хийж байхдаа ямар нэг мэдээллээ алдаатай оруулсан байж болно. Аль эсвэл данс нээх төлбөрөө амжилттай төлөөгүй байж болох юм.

13. Дээрх буруу оруулсан мэдээллээ засуулах боломжтой юу?

Боломжтой. 

14. Дансаа цэнэглэх үедээ гүйлгээний утгаа буруу бичсэн бол яах вэ? Төлбөр нь орох уу?

Таны үнэт цаасны данс цэнэглэгдэхгүй. Иймээс гүйлгээний утгаа сайтар шалгаж хийнэ үү. Хэрэв алдаатай оруулсан бол лавлах утсаар холбогдож залруулаарай.

15. Арилжааг хэдээс хэдэн цагийн хооронд хийж болох вэ?

Монголын хөрөнгийн биржийн арилжаа 10:00-13:00 цагийн хооронд үргэлжилдэг.

16. Хувьцаа зарсан мөнгө нь орж ирэхгүй байна?

Арилжааны төлбөр тооцоо T+2 горимоор явах бөгөөд энэ нь та хувьцаагаа өнөөдөр зарсан бол ажлын 2 хоногийн дараа таны данс руу мөнгө нь орно гэсэн үг.

17. Үнэт цаасны данснаасаа мөнгөө хэрхэн гаргах вэ?

Данс цэнэглэсэн мөнгөө гаргах бол та профайл хэсгийн мөнгө хүсэх өргөдөл дээр дарж( хоёрдогч арилжааны) хүсэлтээ илгээнэ үү.

18. Ногдол ашгийн мөнгөө хэрхэн авах вэ?

Ногдол ашгийн мөнгийг мөнгө хүсэх өргөдөл дээр гарын үсэг зурснаар авах боломжтой байдаг бөгөөд ҮЦТХТ-өөс шилжүүлэг хийнэ.

19. Насанд хүрээгүй хүүхэд данс нээлгэж болох уу?

Боломжтой. Та бүртгүүлэх явцдаа хүүхэд эсэх гэсэн сонголтыг идэвхжүүлээрэй.

20. Данс нээхдээ банкны мэдээлэл дээр өөр хүний нэр дээр бүртгэлтэй дансыг оруулж болох уу?

Болохгүй. Зөвхөн таны нэр дээрх банкны данс байх ёстой.

21. Өгсөн захиалга биелсэн эсэхийг яаж мэдэх вэ?

Апп-ын үлдэгдэл хэсгийн хүлээгдэж буй дээр дарж орно. Хэрэв таны захиалга хараахан биелээгүй бол уг хэсэгт байх юм. 

22. Бүртгүүлээд шууд дансаа цэнэглэж болох уу?

Болохгүй. Данс 2-3 ажлын хоногт үүсэх тул үүний дараа дансаа цэнэглэх хэрэгтэй.

23. Гадаад арилжаанд оролцож авсан хувьцааны түүх, багц зэрэг apex trader дээр харагдах уу? Уг апп-аар дамжуулан гадаад арилжаа хийх боломжтой юу?

Одоогоор апп дээр шинэчлэлт хийж байгаа бөгөөд энэ онд багтан гадаад арилжааны багц зэрэг функц апп дээр нэмэгдэх болно. Апп-аар зөвхөн дотоод арилжааг л харилцагч өөрөө хийх боломжтой.

bottom of page