BNG

БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ХК

26,000.00

2019 оны 11-р сарын 15-ны ѳдрийн байдлаар

amCharts (7).png

Эх сурвалж: www.mse.mn

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Баянгол зочид буудал ХК 2019 оны эхний хагас жил 2.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10%-иар буурсан бол цэвэр ашгийн хэмжээ 638 сая.төг-өөс 4 сая хүртэл буюу 99%-иар буурсан тааруухан үзүүлэлттэй байна. Үүнд борлуулсан бүтээгдэхүүний өртөг 62 хувиас 81 хувь болж өссөн нь голлох нөлөөлөл үзүүлсэн ба түрээсийн орлого 89 хувиар буурч 192 сая болсон нь мөн сөрөг нөлөө үзүүлсэн байна. Гэвч 2018 оны жилийн эцэст борлуулалтын өртөг 48 хувьд хүрснээр цэвэр ашиг 3.4 тэрбумд хүрч цэвэр ашгийн хувь 50% гарсан нь цэвэр ашгийн маржин 26.9%-иас 0.2% болоход нѳлѳѳлжээ.

Нийт хөрөнгийн хэмжээ 6 хувиар буюу 2 тэр.төг-өөр өсөж 38.3 тэр.төг-т хүрсэн бол үүнд хуримтлагдсан ашиг 2.8 тэр.төг-өөр өсөж 32.2 тэр.төг-т хүрсэн нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Харин нийт өр төлбөрийн хувьд 2019 оны эхний хагас жилд 11%-иар буурч 6.2 тэр.төг-тэй гарсан байна. Өр төлбөр буурсантай холбоотойгоор өрийн харьцаа 0.19-өөс 0.16 болж мөн адил буурсан байна.

2019 оны  эхний хагас жилийн байдлаар нэгж хувьцаанд ногдох ашиг 10.59 харин үнэ ашгийн харьцаа 2558.25-тай гарсан байна. Нийт хөрөнгийн өгөөж 1.8%-иас 0.01% болж буурсан бол эздийн өмчийн өгөөж 2.2%-иас 0.01% болж мөн адил буурчээ.

Тус компани өрөө, коридорын засвар,тавилга шинэчлэх, зочны хангамжийн зардал зэрэгт эхний хагас жилийн байдлаар 1.83 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг гүйцэтгэсэн байна. 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 355 төгрөг буюу нийт 150.1 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Address: 702 Ayud Tower, Olympic street, 1st micro district Sukhbaatar District, Ulaanbaatar city, Mongolia 

Phone: 7510-7500

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020