ХАРИЛЦАГЧ ТѲВЛѲРСѲН ХАДГАЛАМЖИД ДАНС НЭЭЛГЭХ ГЭРЭЭНИЙ ЗААЛТУУД

Нийтлэг үндэслэл

  1. “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”/ҮЦТХТ/ ХХК-ийн төвлөрсөн хадгаламжид данс нээх, мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг хадгалах, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар “ҮЦТХТ” ХХК-ийг төлөөлж “АПЕКС КАПИТАЛ ҮЦК” ХХК БДК харилцагч ... овогтой ... нар харилцан тохирч энэхүү гэрээг байгуулав.

 

Харилцагчийн эрх үүрэг

  1. Төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэхдээ зааврын дагуу шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөж, хүчин төгөлдөр иргэний  үнэмлэхийн зурган файлыг хавсаргана.

  2. Төвлөрсөн хадгаламжийн дансыг дундаа хамтран өмчлөх, итгэмжлэл олгох, өвлүүлэх, гэрээслэх, бэлэглэх эрхтэй.

  3. Харилцагч МХБ-ийн арилжаанд оролцох тохиолдолд ҮЦТХТ-д нээлгэсэн уг данс дангаар орохгүй. Уг тохиолдолд үнэт цаасны арилжаа хийх мөнгөн хөрөнгийн байршуулах, төлбөр тооцоо хийх зориулалт бүхий үнэт цаасны төлбөр тооцооны дундын дансыг төлбөр тооцоо гүйцэтгэгч клиринг банканд арилжаанд оролцохоос өмнө өөрийн биеэр БДК-д ирж нээлгэнэ.

  4. Харилцагч арилжаанд оролцохоос өмнө өөрийн өгсөн захиалгыг биелүүлэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгийг шимтгэлийн хамт төлбөр тооцооны дансанд урьдчилан байршуулна.

  5. Харилцагч төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэх хураамж болон арилжааны гүйлгээний шимтгэл, үйлчилгээний хөлсийг саадгүй төлнө.

  6. Харилцагч үнэт цаас худалдан авах, худалдах захиалгыг онлайн захиалгын системээр, бүртгэлтэй цахим шуудангаар, шаардлагатай тохиолдолд бүртгэлтэй утсаар өгч болно /утсаар өгсөн бол бичгээр баталгаажуулна/.

  7. Данс нээлгэхэд өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүрт ҮЦТХТ, БДК-д мэдэгдэж зохих өөрчлөлтийг оруулна.

 

БДК-ийн эрх, үүрэг

  1. ҮЦК нь харилцагчаас цахимаар ирүүлсэн мэдээллийг хүлээн эвч хянан, ажлын тав хоногт дансыг ҮЦТХТ-д зуучлан нээлгэнэ. Харилцагчийн баримт бичиг шаардлага хангаагүй, мэдээлэл дутуу, зөрсөн, данс нээлгэх хураамжыг тѳлѳѳгүй бол нэмэлт мэдээлэл шаардах, эсхүл данс нээхээс татгалзах эрхтэй.

  2. ҮЦК нь хууль журмын дагуу харилцагчийн дансыг нээж, дансны мэдээлэл, хувийн нууцыг хадгалж, харилцагчийн дансанд хийгдэх гүйлгээний нууцыг хадгалж, гүйлгээг цаг хугацаанд нь түргэн шуурхай хийлгүүлнэ.

  3. Харилцагчийн захиалгаар хийгдэх гүйлгээг зөвхөн тухайн харилцагчийн өөрийн биеэр ирж өгсөн, эсхүл бүртгэгдсэн утсаар болон цахим шуудангаар баталгаажуулан өгсөн, эсхүл цахим системээр өгсөн захиалгыг үндэслэн хийнэ.

  4. Хадгаламжийн дансанд гүйгээ хийгдсэний дараа зөвхөн харилцагчийн хүсэлтээр дансны хуулгыг “ҮЦТХТ” ХХК-с авч өгнө.

  5. Харилцах утасны дугаар: 75107500

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Аюуд Тауэр, 7 давхарт, 702 тоот

Утас: 7510-7500

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2019