LEND

ЛЭНД МН ХК

48.00

2019 оны 11-р сарын 15-ны ѳдрийн байдлаар

Лэнд мн хк график, хувьцаа

Эх сурвалж: www.mse.mn

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

ЛэндМН ББСБ-ийн хөрөнгийн хэмжээ 2018 оны хагас жилээс 239 хувиар буюу 33.8 тэрбум төгрөгөөр өсч 47.9 тэрбум төгрөгт хүрсэн ба нийт хөрөнгийн 31%-ийг эздийн өмч эзэлж байна. 2019 оны хагас жилд 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өнгөрсөн бүтэн жилийн ашгийг хагас жилд гүйцэтгэсэн сайн үзүүлэлт юм. Өрийн харьцаа нь 0.15 аас 0.69 болтлоо өссөн буюу 2.1 тэрбумаас 33.1 тэрбум буюу 14 дахин өссөн байна. Өр төлбөрийн өсөлтөд компани 2019 онд СЗХ-ноос итгэлцлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсны дагуу 11.7 тэрбумын итгэлцлийн үйлчилгээний өглөг шинээр бүртгэгдсэн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээл, бондын өглөг нийт 16.4 тэрбумыг эзэлж буй нь нөлөөлжээ.  

Бүртгэлтэй харилцагчдын тоо 616 мянгад хүрсэн бол гэрээт харилцагчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 83 мянгаар буюу 151% өсөж 138 мянгад хүрсэн.

Олгосон зээлийн хувьд энэ оны эхний хагаст 98 тэр.төг-ний зээлийг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 79% буюу 43 тэр.төг-өөр өссөн үзүүлэлт юм. 2018 оны эхний хагаст зээлийн багц 10 тэр.төг-тэй байсан бол 37 тэр.төгрөгт хүрч 27 тэр.төг-өөр өсжээ.

2018 оны эхний хагаст хөрөнгийн өгөөж 8.8% тай байсан бол энэ оны эхний хагаст 5.3% болж буурсан нь нийт хөрөнгийн өсөлт өндөр байгаатай холбоотой. Харин эздийн өмчийн хувьд өнгөрсөн оны мөн үеэс 6.9%-иар өсөж 17.2%-д хүрсэн сайн үзүүлэлттэй гарчээ. 2019 эхний хагасын байдлаар нэгж хувьцаанд ногдох ашиг 3.2 гарсан бол үнэ ашгийн харьцаа буюу P/E ratio 20.32 той гарсан байна.

Компанийн гүйцэтгэх удирдлагад дахин өөрчлөлт орон анхан үүсгэн байгуулагчдын нэг О.Болдбаатар 2019/08/23-ны өдөр томилогдсон юм. ЛэндМН2017 оны 4 сард анхны албан ёсны хувилбараа Монголын зах зээлд танилцуулсан билээ. Энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүрэхэд манай аппликейшны гар утсандаа татаж суулгасан тоо 1 саяыг давлаа. 

LendMN аппликейшн  #Playstore болон #Appstore дээр Монголоос хамгийн өндөр таталттай Монгол аппликеэйшн байсаар байна. Компани Лэнд хэтэвч үйлчилгээгээрээ дамжуулан иргэд болон аж ахуй нэгжүүдэд зориулсан олон төрлийн үйлчилгээг санал олгож байгаа нь аппликейшны таталтад өндөр нөлөөлөлтэй гэж үзэж байна. Гэвч компани одоогоор Лэнд хэтэвчээс орлого олохгүй байна. Цэвэр ашгийн маржин 32 хувь байна.

Компанийн хувьцаа өмнөх оны мөн үеэс 24 хувиар, жилийн эцсээс 71 хувийн бууралттай байна.

Address: 702 Ayud Tower, Olympic street, 1st micro district Sukhbaatar District, Ulaanbaatar city, Mongolia 

Phone: 7510-7500

Холбогдох мэдээллээ үлдээнэ үү!
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020