MBW

МОНГОЛ БАЗАЛЬТ ХК

260.00

2019 оны 11-р сарын 18-ны ѳдрийн байдлаар

amCharts (11).png

Эх сурвалж: www.mse.mn

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Монгол Базальт ХК нь 2019 оны эхний улиралд борлуулалтын орлого 75 хувиар өсч 1.1 тэрбум, цэвэр ашиг 165 хувиар өсч 123 тэрбум хүрлээ. Энэ нь зах зээлийн эрэлт нэмэгдсэн болон үйлдвэрлэлийн гарц нэмэгдсэнтэй холбоотой байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар цаг тутам 1 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол 2019 оны хагас жилийн байдлаар 1.5 тонн болон нэмэгдүүлсэн нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнтэй холбоотой. Одоогоор IPO зарцуулалтын хувь 80 орчим хувьтай байна.

 

Монгол улсын дулаалгын зах зээлийг 40 орчим тэрбум гэж үздэг ба үүний 11 хувийг чулуун хөвөнгийн зах зээл эзэлдэг байна. Компани чулуун хөвөнгийн зах зээлийн одоогоор 26 хувийг эзэлж байгаа ба оны эцэст 90 гаруй хувь болон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Уг төлөвлөгөө нь оны эцэст борлуулалтын орлогыг 5.4 тэрбум хүргэх зорилт биелсэн тохиолдолд боломжтой болох юм.

 

Балансын бүтцийн хувьд нийт хөрөнгийн 20 хувийг эргэлтийн хөрөнгө эзэлдэг ба нийт хөрөнгийн 79.5 хувийг үндсэн хөрөнгө эзэлж байна. Эх үүсвэрийн 97.1 хувийг эздийн өмч эзэлж буй буюу өрийн төвшин маш бага байна. Орлогын тайлангаас харахад үндсэн бүтээгдэхүүний орлого 75 хувиар өссөн бол хүүгийн орлого 403.5 хувиар өсч 214 саяд хүрсэн байна. Үйл ажиллагааны зардалд бараг өөрчлөлт ороогүй нь ерөнхий ба удирдлагын зардал 46 хувиар өссөн ч борлуулалт маркетингийн зардал 33 хувиар буурсантай холбоотой байна. Цэвэр ахиуц ашгийн хувь 11 байна.  Компанийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч оны сүүлийн хагаст орлогын төвшин өсдөг байна. Өмнөх онд нийт борлуулалтын 82 хувийг оны сүүлийн хагаст бүрдүүлсэн байна. Уг бүтэц энэ онд ч мөн хадгалагдвал орлого 6 тэрбум хүрэх магадлалтай.

 

Хөрөнгө оруулагчдын бүтцийн хувьд 97.7 хувийг Монгол, үлдсэн 3.3 хувийг гадны хөрөнгө оруулагчид эзэлж байгаа бол нийт арилжааны 97 хувийг гадны хөрөнгө оруулагчид хийсэн байна.

 

Хувьцааны ханш өмнөх оны мөн үеэс 12 хувийн уналттай, жилийн эцсээс 23 хувь өсөлттэй байна. Компани 2018 оны жилийн цэвэр ашгийн 86 хувь буюу нэгж хувьцаанд 3.3 төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гарган ҮЦТХТ дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан байна.

Address: 702 Ayud Tower, Olympic street, 1st micro district Sukhbaatar District, Ulaanbaatar city, Mongolia 

Phone: 7510-7500

Холбогдох мэдээллээ үлдээнэ үү!
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020