MFC

МОНОС ХҮНС ХК

67.99

2019 оны 11-р сарын 15-ны ѳдрийн байдлаар

Монос Хүнс ХК

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Эх сурвалж: www.mse.mn

Монос хүнс ХК нь 2019 оны эхний улиралд борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.7 хувиар өсч 4.6 тэрбум хүрч, цэвэр ашиг 19 хувиар буурч 338 сая болсон байна.

 

Компани олон нийтээс 8.5 тэрбумын хөрөнгө татан төвлөрүүлж 2019/05/20-нд МХБ-д хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн байна. Тус дүнгийн 5 тэрбумыг тоног төхөөрөмжийн шинэчлэл, 2 тэрбумыг үйлдвэрийн барилгын өргөтгөл, 1 тэрбумыг эргэлтийн хөрөнгө, 500 саяыг шинэ технологийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөсөн бол оны эхний хагасын байдлаар тоног төхөөрөмжийн шинэчлэл 100 хувь, үйлдвэрийн барилгын өргөтгөл 57 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Балансын бүтцийн хувьд нийт хөрөнгийн дүн 35 хувиар нэмэгдэн 22 тэрбум хүржээ. Эргэлтийн хөрөнгө 7.9 тэрбумаар өсч, эргэлтийн бус хөрөнгө 16 хувиар буурсан байна. Мөн нийт өр төлбөрийн дүн 2.2 тэрбумаар буурсан бол эзддийн өмчийн дүн 7.9 тэрбумаар өссөн нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбоотой. Компани хөрөнгө татан төвлөрүүлсэн ч үндсэн хөрөнгө нэмэгдээгүй нь тоног төхөөрөмжийн болон үйлдвэрийн барилгын ажил өмнө эхэлсэн байсан, нийт өр төлбөр буурсан нь уг бүтээн байгуулалтын ажлыг тодорхой хэмжээнд өрөөр санхүүжилсэн байсныг бууруулсныг, урьдчилж төлсөн зардал нэмэгдсэн нь бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэхээр бусдаар үйлдүүлэхээр урьдчилан төлбөр төлснийг харуулж байна гэж үзэж байна.

Компани үнэт цаасны танилцуулгад жилийн эцсээр борлуулалтын орлогыг 15 тэрбумд, цэвэр ашгийг 1.9 тэрбумд хүргэхээр танилцуулсан нь хагас жилийн байдлаар тус тус 31%, 17% биелэлттэй үзүүлэлт юм. Энэ нь дараагийн хагас жилд борлуулалтыг нэмэгдүүлэх хүлээлт үүсгэж байгаа ба тоног төхөөрөмж, барилга байгууламжийн шинэчлэлтэй холбоотойгоор үйлдвэрлэл нэмэгдэх боломжтой юм. Борлуулалтын орлого нэмэгдсэн ч цэвэр ашиг бууралттай гарсан нь үйл ажиллагааны зардал, түүн дотроос борлуулалт маркетингийн зардал 28 хувь, ерөнхий ба удирдлагын зардал 31 хувь, санхүүгийн зардал 204 хувь өссөнтэй холбоотой байна. Цэвэр ашгийн хувь 7.3 хувь, нийт ашгийн хувь 44.6 хувь байна.

Address: 702 Ayud Tower, Olympic street, 1st micro district Sukhbaatar District, Ulaanbaatar city, Mongolia 

Phone: 7510-7500

Холбогдох мэдээллээ үлдээнэ үү!
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020