MNDL
МАНДАЛ ДААТГАЛ ХК
4,998.00
2019 оны 11-р сарын 25-ны байдлаар
Эх сурвалж:
САНХҮҮГИЙН ТАЙЛАН
Мандал Даатгал ХК-ийн 2019 оны хагас жилийн борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс 5%-иар өсч 18.1 тэрбум, цэвэр ашиг 62%-иар өсч 3.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Даатгалын салбарын нийт хураамжийн орлого 2019 оны 2-р улиралд 102.9 тэрбум төгрөгт хүрсэн бол үүний 18.2 тэрбум төгрөг буюу 17.7%-ийг Мандал Даатгал ХК бүрдүүлсэн байна.
2018 оны 2-р улирлаас 2019 оны 2-р улиралд эздийн өмч 8.1 тэрбум төгрөгөөс 18.3 тэрбум төгрөг буюу 126%-иар өссөнтэй холбоотойгоор эздийн өмчийн өгөөж 26%-иас 18.3% болж буурсан байна. Нийт хөрөнгийн хувьд 2018 оны улиралтай харьцуулахад 45%-иар буюу 13.3 тэрбум төгрөөр өссөн сайн үзүүлэлттэй байна.
2019 оны 2-р улирлын даатгалын салбарын цэвэр ашиг 9.8 тэрбум төгрөг байгаа бол үүний 35% буюу 3.4 тэрбум төгрөгийг Мандал Даатгал ХК бүрдүүлсэн байна.
2019 оны 6-р сарын 30-ны байдлаар Мандал Даатгал ХК-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг 536 гарсан бол үнэ ашгийн харьцаа 9.6 тай байна.