MNP

МОНГОЛ ШУУДАН ХК

600.01

2019 оны 11-р сарын 18-ны ѳдрийн байдлаар

amCharts (10).png

Эх сурвалж: www.mse.mn

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Монгол шуудан ХК-ийн борлуулалтын орлого 2018 онд 12%-иар буурч, 6.9 тэрбум, цэвэр ашиг 66%-иар буурч 307 саяд хүрсэн байна. Цэвэр ашгийн уг бууралтын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 330 орчим сумд ажиллаж буй ажилчдын цалин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Компанийн борлуулалтын өртгийн 70 орчим хувийг цалингийн зардал эзэлдэг учраас уг өөрчлөлт томоохон нөлөөлөл үзүүлжээ. Өмнөх жилийн мөн үед нийт ашгийн хэмжээ 1 тэрбум байсан бол энэ онд 231 сая болон буурсан. Гэвч хүүгийн орлого 347 сая буюу нийт ашгаас 50 орчим хувиар өндөр байгаа нь цэвэр ашгийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлсөн байна.

 

Үйл ажиллагааны хувьд дотоод болон улс хоорондын шуудан ялган боловсруулах төвийг байгуулж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн төвийг алслагдсан 11 сумдад нээж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийжээ. 2019/09/03-ны ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиний айлчлалын үеэр “Оросын шуудан” ХТНҮ компанитай “ Эрдэс баялгийн бус экспорт, импортыг дэмжих шуудангийн логистикийг хөгжүүлэх Стратегийн Хамтын Ажиллагааны Гэрээ”-д гарын үсэг зурсан ба  Монгол-ОХУ хооронд шуудан илгээмж хүргэлтийн тарифыг хөнгөрүүлэх, бүс нутгийн хүрээнд Зүүн ба Зүүнд өмнөд Азийн орнуудаас ОХУ уруу чиглэсэн шуудан илгээмжийг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцсон нь эерэг хүлээлт бий болголоо.  

 

Ашгийн бууралттай холбоотойгоор цэвэр ашгийн маржин 4% болон буурсан нь өмнөх оны 12%-иас 8 нэгжээр буурсан үзүүлэлт юм. 2019 онд 468 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 27.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Балансын бүтцийн хувьд нийт хөрөнгийн дүн 3.3 тэрбумаар буурсан нь өр төлбөрийн дүн нийт 3.9 тэрбум төгрөгөөр буюу 62 хувиар буурсантай холбоотой. Компанийн 2010 оноос хойш санхүүгийн тайланд урт хугацаат өр төлбөр бүртгэгдээгүй байна. Ингэснээр нийт хөрөнгөнд эзлэх өрийн хувь 9.7% буюу бага төвшинд хүрсэн байна. Хувьцааны ханш өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4% хувиар өссөн, оны эцсээс 15 хувийн бууралттай байна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Аюуд Тауэр, 7 давхарт, 702 тоот

Утас: 7510-7500

И-мэйл: investment@apex.mn

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2019