Апекс-д ѳнгѳрүүлсэн 28 хоног



Би СЭЗИС-ийн 3-р курсийн оюутан. Зуны амралтаар бизнесийн дадлага хийх байгууллагаа тийм ч том биш, бас тийм ч жижиг биш газар хайж явсаар интернет орчинд арай их мэдээлэл хүргэдэг “Апекс Капитал ҮЦК”-д танилцах дадлагаа хийх боломж олдож, их л баяртай байлаа.


Дадлагын эхний өдөр. Шинэ мэдрэмж, шинэ хүмүүс, шинэ орчин. Кофе зөөж, бичиг цаас л янзлах байхдаа гэсэн төсөөлөлтэй очсон намайг юу сурмаар байна, ямар чадвараа илүү сайжруулмаар байгаа талаар лавлаж асуугаад л… Найрсаг хамт олон байсаан. Бүгд л өөрсдийн салбартаа маш сайн бэлтгэгдсэн хүмүүс.


Их сургуульд сурдаг зүйлс бүгд л энд яг хэрэгтэй байлаа (Ахлах сургуульд сурсан юмаа би хэзээ ашиглах юм болоо?).  Апекс-д нэмэр болсон чадваруудын нэг маань компьютерийн жаахан мэдлэг, photoshop байсан юм болов уу. Технологи, интернет орчин ингэж хурдацтай өсөж, хүн болгоны хэрэглээ болсон үед заавал эзэмших шаардлагатай чадваруудын нэг учир жаахан ч гэсэн мэдлэгтэй байсан нь сайн хэрэг. Санхүүгийн салбарт дадлагаа хийж байгаагийнх хөрөнгө оруулалтын талаар өөртөө болон бусдад анхан шатны мэдлэг хүргэх зорилгоор бэлтгэсэн постеруудыг дижитал орчин хариуцсан удирдагч маань өнгө зүс нэмээд оруулж байгаа. Facebook, Instagram хуудсыг нь дагаад, ямар шинэ соргог мэдээ мэдээлэл оруулах талаар санаа бодлоо хэлэхэд үргэлж нээлттэй байдаг шүү. 





Дадлагын хугацаанд чатбот, постер, богино хэмжээний animation бичлэгүүд, бичвэрүүд гэх мэт ер нь өөрийн сонирхолтой зүйлсийг хийгээд явсан байж. Хэрэв танд сурах хүсэл эрмэлзэл байвал CV-ээ сайн бэлдээд дадлага хийгээд үзээрэй.

Танилцах дадлагаар юу хийж болох талаар сонирхуулан, дадлагын төлөвлөгөөгөө хавсаргачихъя.








Оффисийн ажил нэгэн хэвийн мэт санагдав ч олон тѳрлийн шинэлэг санааг бие биетэйгээ хуваалцах нь маш сонирхолтой. Хэрэв та “The Office” цувралыг үзэж байсан бол уур амьсгал орчныг арай өөрөөр мэдэрдэг болчихсон байгаадаа.



Өө нээрээ оффисийн орчноо жаахан танилцуулъя.


Аз жаргалтайгаар 28 хоногийг хамтдаа даван туулсан ширээ минь.








Уулзалтын өрөө. “Томчуудын уулзах газар” гэж нэрийдье.













Түр амрах, хувийн орон зай олгогч өрөө







Дадлагын хугацааны минь 2 дахь 7 хоногоос эхлэн хөрөнгийн бирж дээр томоохон компаниудын хагас жилийн тайлан танилцуулга болж, би ч хэд хоног тэнд сууж live-г нь үзэж хэд хэдэн тэмдэглэл хөтлөөд амжсан.  Хувьцаа эзэмшдэг, эсвэл авахаар зэхэж байгаа бол уншаад үйл ажиллагааны явц болон ашиг алдагдлын талаар танилцаарай.


Доор линкийг нь оруулчихъя.

http://bit.ly/temdeglel




Бас нэг азтай гэмээр тохиолдлоор дадлага хийж байгаа би гэдэг хүн байгууллагын урамшуулалд хамрагдаж, хамт хоолонд ч оров.. Гүээ их азтай юм аа.





Дадлагын минь сүүлийн өдөр хоногууд ч хурууны завсраар өнгөрөн одож, хичээл ч юу юугүй орох нь. Оюутан байх хугацаандаа элдэв төлбөр тооцоонд санаа зовохгүй байгаа дээрээ хиймээр байгаа, дуртай зүйлээ олж, мөрөөдөл, зорилгоо бий болгохоор алхам алхмаар урагшлах хэрэгтэй шүү дээ. 


Хүүхэд нас минь удахгүй дуусаж, том хүн болж, ажлын байран дээр гарч, бие даасан бие хүн болно гэдэг жаахан тиймхэн санагдаж, хичээл сургуулийн орчноос холдон хамт олон, ажил хэрэг гэхэд нас минь арай л эрт байна уу, өөрийгөө илүү боловсронгуй болгож, сурч мэдэх юм даан ч их байна даа гэж бодон бодон сууна. 




Мѳн, талархсанаа илэрхийлээд ѳѳрийн гараар "Cupcake" бэлтгэж ирлээ. Таалагдсан байх гэж найдаж байна.





Сарын хугацаа харвасан сум шиг өнгөрлөө. Хааяахан инээлдэх халуун дулаан яриа, өглөөний мэндчилгээнүүд, ажил хэргийн уулзалтууд, цайны цагаар эзгүйрэх орон зай, өдөр болгон явдаг зам, суудаг ширээ, лифт, хийдэг зүйлсээ санана даа.


Thank you, APEX!


Д.Жавзанхорлоо

2,287 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020