Волл Стрийтийн 2020 онд таамаглаж буй зүйлс


Волл стрийтийн болон бусад мэргэжлийн зѳнч, зах зээлийн мэргэжилтнүүдийн хувьд ирж буй 12 сард юу болох талаар хэлж болох хамгийн амархан зүйл бол: Хѳрѳнгѳ оруулагч нар бага ѳгѳѳжийн орлоготой байна. Магадгүй нилээн бага.


“2019 онд боломжтой байсан 10-аас дээш хувийн ѳгѳѳж дахин давтагдана гэхэд хэцүү” гэсэн ѳгүүлбэр 2020 оны дэлхийн зах зээлийн бараг таамаглал болгонд орсон байна.


Дэлхийн томоохон байгууллагуудын гаргасан 2020 оны эдийн засгийн таамаглалаас түүвэрлэн танд хүргэлээ.



Банк оф Америка (Bank of America)

Мэдээж 2020 оны Америкийн ерѳнхийлѳгчийн сонгууль ойртож байгаа хэдий ч худалдааны дайн бидний макро таамаглалын гол асуудал хэвээр байгаа. Их 10 валют болон хѳгжиж буй орнуудад долларын ѳсѳлт сул байх боловч Америк-дах хүүгийн ѳгѳѳжүүд ѳндѳр байна гэсэн ѳѳдрѳг таамаглалтай байна.





Барклейс (Barclays)

Уйтгартай, хандлагад суурилсан ѳсѳлт зугуухан сэргэлт авах боловч эдийн засгийн болон улс тѳрийн эрсдэл бага байна гэж бид таамаглаж байна. Голлох бондын зах зээлүүдийн өгөөжийн төвшин маш бага байгаагаас шалтгаалан арай ѳндѳр эрсдэлтэй хѳрѳнгүүд анхаарал татна гэж бид бодож байна.

Бид томоохон хѳрѳнгө оруулалтын хэрэгслүүдэд эерэг эсвэл ядаж боломжит хэмжээний ѳгѳѳжтэй байх баттай нѳхцѳл байдал үүсэн гэдэгт итгэж байна.







БлэкРок Инвестмэнт Институт (BlackRock Investment Institute)

2020 онд эдийн засаг удаашрах эрсдэл хязгаарлагдмал байх ба ѳсѳлт үргэлжилнэ. Энэ нь эрсдэлтэй хѳрѳнгѳ оруулалтуудад тааламжтай ерѳнхий зураглал болж байгаа юм. Гэхдээ 2019 онд олон зах зээлийг ѳсгѳсѳн холбооны нѳѳцийн банкны зѳѳлѳн мѳнгѳний бодлого биднийг одоо ч гэсэн түшсээр байна. Инфляцийн эрсдэлүүд дутуу үнэлэгдэж байгаа ба Америк болон Хятад орны хоорондын худалдааны дарамт дуусах магадлалтай. Энэ нь биднийг 2020 онд бага зэргийн эрсдэл хийж болох боломжийг үлдээж байна.


Бидний үндсэн таамаглал бол Америкийн бага зэргийн инфляц-ийн ѳсѳлт болон зѳѳлѳн санхүүгийн орчиноор дэмжигдсэн ѳсѳлт юм. Хятадын эдийн засаг тогтворжиж байгаа ч засгийн газраас үзүүлэх том хэмжээний мѳнгѳний дэмжлэгийг дахин давтах сонирхол байгаа гэж бид харж байна. Ѳсѳлт дэлхийн барилгын идэвхи болон барилгын салбаруудаас эхлэн жилийн эхний хагаст ажиглагдаж эхэлнэ.




Би Эм Ѳү Капитал Маркетс (BMO Capital Markets)

Бидний гол таамаглал бол худалдааны дайнаас улбаалан эдийн засгийн хохирол үргэлжлэн ѳргѳн хүрээний эдийн засагт (Хѳрѳнгѳ оруулалтын зардал, бараа материал, олон улсын худалдаа, болон үл хѳдлѳх хѳрѳнгѳ) нѳлѳѳлѳх ба үр дүнд нь дараалсан хоёр улирлын турш "бодит дотоодын нийт бүтээгдэхүүн"-д сөрөг үзүүлэлт гарна; мэдээж санхүүгийн хямрал шиг хурц зүйл гарахгүй.




Би Эн Пи Парибас Ассет Менежмент (BNP Paribas Asset Management)

“Эдийн засгийн хэврэг боловч тогтуун байдал” хэвээр үргэлжилнэ - Тогтвортой тоо баримтууд, тѳв банкны зѳѳлѳн бодлого, эрсдэлтэй хѳрѳнгүүдийг дэмжсэн богино хугацааны даяарчлалын эсрэг хѳдѳлгѳѳн.





Капитал Экономикс (Capital Economics)

АНУ-ын эдийн засаг сулрах эрсдэл багасаж байгааг бидний модел харуулж байгаа ба 2020 он болон түүнээс хойш хугацаанд мѳчлѳг бүхий сэргэлт хадгалагдаж зах зээлийн хүүгийн төвшингийн уналт байна гэж бид харж байна.

Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн хүрээнд 2020 оны 12-р сараас хойш болох Европын холбоо болон Их Британи улсуудын хооронд хийгдэх худалдаа эрсдэл дагуулж буй учир ДНБ болон Фунт Стерлингийн ѳсѳлт хязгаарлагдмал байна.





Сити (Citi)

Эрсдэлийн байдал доошоо байгаа ч гэсэн бид 2020 онд дэлхийн эсвэл Америк орны эдийн засаг удаашрал ирнэ гэж бодохгүй байна. Сити-ийн эдийн засагчид 2020 болон 2021 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эргэн сэргэснээр дэлхийн ѳсѳлт 2.7% хувьтай байна гэж үзэж байна.




Доёчэ Банк Вүэлдт Менежмент (Deutsche Bank Wealth Management)

Түүхээс харахад 2019 онд ажиглагдаж буй жил дарааласан хурц ѳсѳлт нь ихэвчлэн уналтаар дуусдаггүй ба харин ч илүү тодорхой хэмжээний ѳсѳлт үзүүлдэг. Тиймээс 2020 онд эерэг хандлагатай байх нь зүйтэй.




Голдмэн Сакс (Goldman Sachs)

Эрсдэлтэй хѳрѳнгүүд 2019 оны тѳв банкны дэмжлэгээс үр ашиг хүртсэн ч эдгээр ѳсѳлтүүд нь орлого авчрах хэрэгтэй. Бид арай дээр эдийн засаг, орлогын ѳсѳлт болон боломжит хэмжээний эрсдэлтэй хѳрѳнгийн ѳгѳѳжтэй байна гэж харж байна. Гэхдээ бид мѳн хангалттай хэмжээний эрсдэл болон илүү тѳвѳгтэй үнэлгээнүүдийг харж байна. Тиймээс ѳсѳлт хязгаартай байна гэсэн үг юм.




Жей Пи Морган Чейс & Ко (JPMorgan Chase & Co.)

2020 оныг харахад, эерэг хүчин зүйлүүд ядаж жилийн эхний хагаст үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Дараа нь зарим сѳрѳг зүйлс давамгайлах ба 2020 он хоёр талтай жил болно.




Моргэн Стенли (Morgan Stanley)

2020 он тэнцвэртэй бус сэргэлтийн тухай байх ба тэнцвэргүй үнэлгээтэй сѳргѳлдѳнѳ. Ирэх жилд мѳчлѳгийг дараалалд оруулах нь бидний гол зураглал. Энэ нь сайн үнэлэгдсэн зах зээлүүдийн эрт эхэлж буй ѳсѳлт дээр эрчимтэй байж, ѳсѳх зай багатай ѳртѳг ѳндѳртэй зах зээлд илүү сэрэмжтэй байх хэрэгтэй гэсэн үг юм.


Дэлгэрэнгүй англи хэл дээрх хувилбарыг эндээс: bloomberg.com





  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020