Долларын ханш; юу болох талаар миний бодол...


Дэлхий яг галзуурч байх шиг байна. Ази болон Европ аль аль нь томоохон асуудлуудтай тулгараад байна. Ази тив тэр чигтээ Хятадыг Хонг Конгийн асуудлыг хэрхэн шийдэх бол гэж харцгааж байна. Хятадын цэргүүд Хонг Конгийн хилрүү улам бүр ойртон Шензенд байрших боллоо. Англиас 1997 онд Хонг Конгийг буцааж авахдаа бие даасан хууль, улс төрийн системтэй байлгана гэсэн амлалтдаа хүрсэнгүй гэж Хятад харагдаж буй. Ямартай ч өөрийн газар нутагт нь 11 долоо хоногийн турш үргэлжилж буй уг бослогыг хятад яаж шийдэхийг дэлхий амьсгаа даран чагнаж байна. Бээжингийн зүгээс Хонг Конгийн эсрэг цэргийн хүчээр асуудал шийдвэл Хятадад санкц тавих талаар Америкийн сенаторууд хэлэлцэн, өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа билээ. Facebook, Twitter ч мөн Хятадуудын Хонг Конгчуудыг муухай харагдуулах гэсэн оролдлогууд, сурталчилгаануудыг өөрсдийн сувгаараа дамжуулахыг хязгаарлаад буй. Энэ нь худалдааны дайнд, хөрөнгийн зах зээлд, валютын ханшид ямар нөлөөлөлтэй байх талаар төсөөлөөд үзээрэй. Үүнээс үүдэлтэйгээр зэс, нүүрсний ханш хаашаа эргэх бол? Алтны ханшийн өсөлт дэлхий нийтийг хамарсан энэ тодорхойгүй байдал, түгшүүр хэр хүчтэй байгааг улам нотолж байх шиг.


Хэрэв та хадгаламжийг орлох хүүгийн ѳгѳѳж хайж байвал Апекс Капитал ҮЦК-д хандаарай. Утас: 7510-7500



Европын талаар одоо ярилцацгаая. Өмнө нь Европын холбоо өөрсдийн хүчээ л тогтвортой байлгаж байвал эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлэх ямар ч ухаангүй үйлдэл хийхээс сийхгүй мэт байлаа. Тэдний Европыг нэгтгэх гэсэн галзуу санаанаас болж тусгаар улсууд ямар ч асуудлын талаар нэгдсэн саналд хүрэхгүй нөхцөл бий болсноор Европын эдийн засгийг унтрааж байгааг ч анзаараагүй юм.

Английн Консулер асан Philip Hammond  Европын холбоо хэзээ ч хүлээн зөвшөөрөхөөргүй шаардлага тавьснаас болж Brexit –ийн хэлцэл хийгдэхгүй байна гэж Boris Johnson / Английн ерөнхий сайд  / –ийг буруутгаж байна. Тэр өөрийн улсынхаа биш Brussel-ийн талд байгаа мэт санагдаж байна. Boris ч мөн түүнийг болон парламентын зарим гишүүдийг хариу буруутгаж байгаа билээ. Гэсэн ч Английн засгийн газар гишүүдээ Европын холбооны ихэнх хуралд суулгахгүй байхаар шийдсэн талаар мэдэгдсэн нь хугацаа дөхсөнийг улам л сануулж байх шиг. Ямартай ч “No Brexit Deal” буюу Англи ямар ч тодорхой нөхцөлгүйгээр Европын холбооноос гарах төлөвлөгөө биеллээ олох хугацаа дөхөх тусам тодорхой нөхцөл байдал улам тодорсоор байна.  



Гэтэл энэ бүхний дунд  Европын хамгийн том эдийн засаг төдийгүй хөрөнгө оруулагчдын итгэл найдварын тулгын чулуу болсон Герман улс хамгийн их хохирол хүлээх тал. Германы эдийн засаг эрүүл бус нөхцөл байдалд орвол Европын холбоо шинэ төрсөн хүүхдээс ч илүү эмзэг болгох юм. Английн худалдааны 50 гаруй хувь нь Европын холбооноос гадуур байна. Европын холбооноос гарснаар тэд дэлхийн бусад орнуудтай хэлэлцээр хийх боломжтой болж, цаашид Францын хуурамч итгэл үнэмшлийн хохирогч болох шаардлагагүй болно. Америктай шууд чөлөөт арилжаа хийх боломжтой болох нь тэдэнд цоо шинэ гарцыг нээх нь гарцаагүй.

Ази, Европын эдгээр асуудлаас үүдэн Америк мөн л дэлхийн хамгийн аюулгүй бүс, мөнгө болон бусад хөрөнгөний хамгийн аюулгүй агуулах байсаар байх ажээ. Энэ нь долларын өсөлтөд шок үүсгэн бүх дэлхий түр азнан дэлхийн мөнгөний систем хэрхэн ажиллах ёстой талаар дахин нэг эргэж харах боломжийг өгөх бололтой. 



Сануулга: Энэхүү нийтлэлд байгаа мэдээллүүд нь зѳвхѳн ерѳнхий мэдээлэл ѳгѳх зорилготой ба ямар нэгэн байдлаар санхүүгийн зѳвлѳгѳѳ ѳгѳѳгүй болно. Хувьцааны зах зээлд хѳрѳнгѳ оруулах нь алдагдалд орох эрсдэлийг дагуулдаг ба алдагдалд орсон тохиолдолд таны алдагдсан хѳрѳнгийг ямар нэгэн байдлаар нѳхѳн олгох боломжгүйг анхаарна уу. Ѳнгѳрсѳнд болсон зах зээлийн үзүүлэлт нь ирээдүйд ашиг олно гэсэн баталгаа болохгүй. Олон улсын ханшийн ѳѳрчлѳлтѳѳс болж таны хѳрѳнгѳ оруулалт их эсвэл бага байж болно. Апекс Капитал ҮЦК-ийн зүгээс энэхүү үзэл бодлыг байнга баримтална гэсэн баталгааг ѳгѳхгүй ба судалгаа дүгнэлтээс шалтгаалж энэхүү үзэл бодол нь ямар ч нѳхцѳлд ѳѳрчлѳгдѳж болно. Мѳн, дээрх таамаглалууд нь оновчтой байна гэх ямар ч баталгааг ѳгѳѳгүй болно. Хѳрѳнгѳ оруулалт хийхээсээ ѳмнѳ ѳѳрийн зүгээс давхар судалгааг хийж, эрсдэлийг тооцно уу.

626 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020