И-баримтын буцаан олголтоор хѳрѳнгѳ оруулалтаа эхэлцгээе!


Та худалдан авалт болгоныхоо дараа И-баримтаа уншуулдаг хүн мѳн үү? Тэгвэл та тодорхой хэмжээний санхүүгийн сахилга баттай хүний нэг яах аргагүй мѳн. Цаг тухайд нь баримтаа уншуулах зуршил нь тууштай зүтгэлийн үр дүнд бий болдог зүйл. Энэ тууштай байдлын үр дүнд тодорхой хэмжээний мѳнгѳн дүн таны дансанд НѲАТ-ийн буцаан олголт болон орж ирдэг. Хэдийгээр энэ дүн тийм том дүн биш ч гэсэн бүхэл бүтэн улирал, жилийн турш баримт уншуулж хѳдѳлмѳрлѳсний эцэст авч буй дүн билээ.


Хэдэн тѳгрѳгийн И-баримт уншуулаад ямар хэмжээний буцаан олголт авч байгааг тооцож үзэцгээе:



Хэрэв та 2019 онд 5,000,000₮-ийг худалдан авалтад зарцуулан и-баримтаа уншуулсан бол нийт 500,000₮-ийг Нэмэгдсэн ѳртѳгийн албан татварт тѳлсѳн байх ба 100,000₮-ийг буцаан олголтоор авна.


Удахгүй 2019 оны НѲАТ-ийн (Нэмэгдсэн Ѳртѳгийн Албан Татвар) буцаан олголт таны дансанд орно. Тэр мѳнгийг хормын тѳдий зүйлд зарцуулахад хэтэрхий хайран. Хэрэв та тэр мѳнгѳѳ юунд яаж зарцуулах талаар бодож амжаагүй байвал танд нэгэн зүйлийг санал болгоё. Тэр мѳнгѳѳрѳѳ саалийн үнээгээ бэлдэж эхэл. Саалийн үнээтэй байх нь ямар ашигтай талаар ѳмнѳх нийтлэлд тодорхой дурдсан. (Тэр нийтлэлийг унших) Хэдийгээр та буцаан олголтоо одоо байгаа хадгаламждаа нэмж болох ч, бондын бүтээгдэхүүн авахад мѳн л хангалттай дүн биш. Гэхдээ та 500,000,000 тѳгрѳгийг үрээд 10,000,000 тѳгрѳгийг буцаан олголтод авч байгаа бол хүүгийн ѳгѳѳжтэй бонд эсвэл хадгаламжид хийхэд буруудах зүйл үгүй билээ.


Тиймээс энэ боломжийг ашиглаад яагаад ѳѳр тѳрлийн хѳрѳнгѳ оруулалт сонирхож болохгүй гэж? Учир нь та 100,000₮-ийг 13%-ийн ѳгѳѳжтэй саалийн үнээ болголоо гэж бодоход жилийн дараа 13,000₮-ийн хүүгийн ѳгѳѳж, түүнээс татвараа хасаад гар дээр ердѳѳ 11,700₮-ийн цэвэр ѳгѳѳж ирнэ. Энэ нь жилийн хугацааны дараа авахад тийм ч ѳндѳр ѳгѳѳж биш. Тиймээс та хувьцаа авч эхэл.


Монголын хѳрѳнгийн бирж дээр нийт 200 орчим компанийн хувьцаанууд байдаг ба арилжааны идэвхээрээ тэргүүлдэг Топ 20 компанийг тогтмол тодорхойлон харуулдаг.


Топ 20 индексийн хувьцаануудын үнийг доор харууллаа. (2020 оны 1-р сарын 24-ний байдлаар):



Жишээ нь: АПУ компанийн нэг ширхэг хувьцаа 619₮ ба НѲАТ-ийн буцаан олголтоор авсан 100,000₮-ѳѳр нийт 161 ширхэг АПУ компанийн хувьцаа авна гэсэн үг юм. Гэхдээ та бүх мѳнгѳѳрѳѳ нэг компанийн хувьцаанаас авах шаардлагагүй. Эрсдлээ хуваагаад 10 шихэг Говь, 100 ширхэг Мандал даатгал, 4 ширхэг Таван Толгой, 10 ширхэг Сүү, 10 ширхэг АПУ гэх мэтчилэн түүж авах боломжтой.


Хэрэв та хувьцаа арилжааны данс нээлгэж амжаагүй байвал дараах алхмыг мѳрдѳж арилжааны дансаа нээлгээрэй:


  1. (ДАНС НЭЭЛГЭХ) дээр дарж системд нэвтрэх

  2. Бүртгүүлэх товчыг дарж нэвтрэх мэдээллүүдийг бѳглѳх

  3. Ѳѳрийн бүртгүүлсэн мэдээллээр дахин нэвтэрч бусад мэдээллүүдийг бѳглѳж иргэний үнэмлэхийн урд, хойд болон иргэний үнэмлэхтэй селфи зураг оруулах

  4. Та ѳѳрийн бүртгүүлсэн имэйлд мэдээлэл ирсэн эсэхийг шалгаарай

  5. Эцэст нь та манай Апекс Капитал ҮЦК-ийн оффис дээр ганцхан удаа ирж хувьцаа арилжааны мѳнгѳѳ байршуулах эскроу дансыг ѳѳрийн биеэр нээлгэнэ

Мѳн та ѳѳрийн ухаалаг утсанд зориулан хувьцаа арилжааны апп-ийг татаж аван дээрх бүртгэл болон арилжааг шууд хийх боломжтой. Тохирох үйлдлийн системд зориулсан апп-ийг сонгон татаж авна уу:

<<< iOS үйлдлийн системд тохирсон апп-ийг татах




<<< Android үйлдлийн системд тохирсон апп-ийг татах



Манай хаяг: Эрүүл мэндийн яамны замын эсрэг талд Аюуд Тауэр барилга 7 давхарт 702 тоот



  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020