Технологи таны ажлыг удахгүй булаах нь - бэлэн байгаарай!

200 жилийн өмнө Монголчууд нүүдэлчин хэвээр байсан тэр үед үйлдвэрлэлийн хувьсгал дэлхийг тэр чигт нь өөрчилсөн юм. Тухайн үед нийт хүн амын 90% нь амьдрахын тулд тариа

тарьж байсан бол машин техник бий болсноор бүтээмж асар их хэмжээгээр өсөв. Өмнө нь адуу мал, амьтны хүчийг ашиглан хийдэг байсан ажлыг машинаар 10х-100х дахин өндөр бүтээмжтэйгээр хийх болсон. Гэтэл өнөөдөр бүх ажлын 5 хүрэхгүй хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамрагдаж байна. Компьютер, роботууд тухайн салбарын бараг бүх ажлыг булаасан ажээ.

Бүтээмж нэмэгдэн, идэх хоол элбэгшсэнээр хүмүүс сул чөлөөт цаг илүү ихтэй болж цагаа шинэ чадвар эзэмшихэд зориулах боломж бүрдэв. Үйлдвэрүүд шинээр бий болсноор нягтлан, худалдаа, маркетинг, түгээлтийн ажилтан зэрэг оффисын ажилтнууд бий болж хүмүүс шинэ чадварууд эзэмших болсон.


Интернетийн эрин үе хүч түрэн буй энэ үед бид дөнгөж төрсөн нялх хүүхэд мэт байгаа бөгөөд бидний амьдралын явцад олон өөрчлөлт бий болж, ажлаа өөрчлөх эсвэл шинэ чадвар эзэмших шаардлага үүснэ.



Тооцооллыг хялбаршуулах хамгийн эхэн үеийн хэлбэр нь сампин байв. Сампин нь мэдээллийг биет хэлбэрээр хадгалан, тоог бодоход ашиглагддаг байв. Даяарчлал явагдан хүмүүс, худалдаа, үйлчилгээний тоо өссөнөөр хэн нэгэн хувь хүн тухайн бүх тоог цээжлэх нь боломжгүй байсан тул сампин хэрэгтэй нээлт болсон юм.

Үүний дараа ч хэд хэдэн хэрэгслүүд бий болсон бөгөөд бүгд төвөгтэй бодлогыг хялбаршуулах, автоматжуулахад тусалсан юм. Өмнө нь хэд хэдэн математикчид л (маш ховор бас үнэтэй) бодох боломжтой байсан бодлогуудыг одоо бид зүгээр л аппликейшн ашиглан хариултыг нь олох болжээ. Хөгжим тоглуулагч, тооны машин, зургийн камер, видео камер, компьютер, сканер, утас, факс гээд бүх функц-ууд таны утсанд багтаж байна!


Энэхүү зурагт та computer (ажилчдыг) харж байна.

Буцаад сэдэв рүүгээ оръё. Өнөөдөр бид компьютерыг компьютер (computer) л гэж нэрлэнэ. To compute гэдэг нь Монголоор бодох, тооцоолох гэсэн үг. Харин Computer буюу нэр үг болон хувирахаар энэ нь мэргэжилд тооцогддог байлаа. Уг ажлыг ихэвчлэн эмэгтэйчүүд хийдэг байв.


Мянга мянган хүмүүс датаг янзалж, цэгцлэх ажил хийдэг байв. Тэд эдийн засаг, татвар, төрөлт, нас баралт, гэрлэлт, импорт, экспорт, хувийн болон нийтийн төсвийн датаг гаргах, нэгтгэх, тооцоолох ажил хийдэг байв. Мөн цэргийн салбарт нэг шинэ их бууг гаргахын тулд хэд хэдэн математикчид бууг дайсан руу оновчтой галлах ажиллагаанд зориулан бүх тооцооллыг шинээр хийдэг байв. Хэрэв арай том буу хийвэл, тооцооллыг ахиад бүр шинээр эхлэх хэрэгтэй.

Эцэст нь математикчид хувийн сектор, засгийн газартай хамтран нэмэх, хасах, үржих, хуваах үйлдлийг автоматжуулах машин зохион бүтээх шаардлагатай болсон. Яагаад гээч? Учир нь хүнийг ажлуулах нь хэтэрхий төвөгтэй бөгөөд үнэтэй.


Ингээд эхний компьютерууд бий болов. Өнөөдөр бид зүгээр л App Store-оос програм татаж авах боломжтой. Харин өмнө нь USB, интернет, CD зэрэг мэдээллийг хадгалах хэрэгслүүд байгаагүй. Тэгэхээр мэдээллийг хэрхэн зөөж, хадгалдаг байсан бэ? Punch hole буюу картын мэдээллээр.

Нүх бүрт нь компьютер унших боломжтой тухайн хүний тухай гэрлэсэн, гэрлээгүй, эрэгтэй, эмэгтэй зэрэг мэдээллүүд хадгалагддаг байв. Энэ нь сампинд тоо нэмэх процесстой тун төстэй.

1990-ээд оны үед ажил эрхэлдэг байсан хүмүүс цаг бүртгэлдээ картын машин ашигладаг байсныг мэдэх байх. Анхны иймэрхүү машинууд математикчлалыг тэр чигт нь хялбаршуулж, худалдаа үйлдвэрлэлийн олон улсын өсөлтийг дэмжив.


Өнөөдөр бид дараагийн хувьсгалын ирмэг дээр байна. Ирэх 5-10 жилд жолоочгүй машин, дронын хүргэх үйлчилгээ, хиймэл оюун ухаан дээр суурилсан хэрэглэгчийн интерфейс, нягтлан бодох

бүртгэл, худалдаа, маркетинг ч үүсэн хөгжинө. Дараагийн 10-20 жилд хууль, нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, ложистик, түгээлт зэрэг уламжлалт ажил мэргэжлүүд үгүй болно. Залуу хүмүүс ажлын байранд шаардлагатай шинэ чадваруудыг суралцах бол над шиг хүмүүс 40,50-иад насандаа технологийн давлагаанд цохигдоно.

Би ирээдүйд бэлдэх болно. Надтай хамт байгаарай.

0 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020