• Нармандах

Хамгийн завгүй, залхуу хүнд ч тохиромжтой хѳрѳнгѳ оруулалт

(“Олон улсын арилжааг цэгцтэйгээр ойлгох нь”- цуврал нийтлэл 2 )

Нийтлэл 1 унших


Бид ирээдүйг харж чадахгүй, гэхдээ таамаглаж чадна. Та ирээдүйд ч гэсэн шүдээ угааж, хоол идэж, утсаа ашиглаж, төлбөрөө интернетээр хийнэ. Бид үүнийг таамаглаж чадах уу? ТИЙМ. Тэгвэл 5 жилийн дараа энэ хувьцаа өссөн байх болов уу, бүр унасан байх болов уу? Энэ асуултад хариулахын тулд энэ зүйл бидний ирээдүйд, магадгүй олонхийн ирээдүйн нэг хэсэг байсаар байх уу, түүний хэрэглээ нь илүү өсөх үү гэдгийг өөрсдөөсөө асуух нь эхний алхам биш гэж үү.


Гэхдээ энд нэг зүйлийг тодорхой болгоё. Та одоо хэрэглэж байгаа зүйлсээ ирээдүйд илүү их хэрэглэх, илүү их зарцуулалт хийх хандлага байна уу? Өөрөөр хэлбэл зах зээл өсөлттэй байх уу? Зах зээл заримдаа өсдөг, заримдаа унадаг. Монголд 2012, 2013 онд зах зээл өндөр өсөлттэй байж, юу ч аваад хэсэг хугацааны дараа буцаагаад зарахад ашиг хийх боломжтой мэт байв. Харин 2015, 2016 онуудад бүхий л үнэ цэнэ бүхий компаниудын ханш унаж байсан. Унаж буй трендийн үед танд худалдан ав гэж хэлэх нь зохимжгүй юм. Нэгэнт бид унаж буй трендийн ёроолыг мэдэхгүй тул таны мөнгийг хэд хүртэл унагаахыг мэдэхгүй, уналтын үед бүр юу ч үгүй хоосон үлдэж болох болохоор тэр. Харин дараах 2 тохиолдолд худалдан ав гэж хэлэх нь зохимжтой юм.


- Баавгай буюу уналттай зах зээлээс сэргэж байгаа үед

- Бух зах зээл буюу өсөлтийн тренд хадгалагдаж буй үед


Бид валютын хөрөнгө оруулалтад анхаарч буй тул АНУ-ын хандлагыг харъя.


Сүүлийн 10 жилийн хөрөнгийн зах зээлийн хандлага (SPDR S&P 500 Index):



Дээрх урт, дээш чиглэлтэй графикаас АНУ-ын зах зээл 2008 оны хямралаас хойш тогтмол өсөлтийн трендтэй байгааг харж болно.


2020/3 сард дээш чиглэлтэй урт графикт огцом доош шулуун гарч ирснийг анзаарсан байх. Энэ нь COVID-19-тай холбоотой огцом уналт байсан ба олон жилийн өсөлтийн тренд нурсан уу гэх асуултыг бий болгосон. Гэвч энэ хандлага удаан хадгалагдаагүйг бид харж байна.


Сүүлийн 1 жилийн график:

3-р сарын уналт огцом байсан хэдий ч хурдан хугацаанд сэргэн V хэлбэрт орсон буюу зах зээл буцан сэргэж 2020/08 сард уналтаас өмнөх 2020/02 сарын өсөлтийг гүйцэж чадсан юм. Харин одоо ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, вакцинууд ч гарч ирснээр зах зээл дэх тодорхойгүй байдал, эрсдэл улам багасав. Эндээс бид зах зээлийг өсөлтийн чиглэлд байна гэж хэлж болох юм. Иймд бид танд худалдан авах талаар ярих боломжтой болж байгаа юм.




Буцаад эхний хэсэгрүүгээ оръё. Зах зээл өсөлтийн трендэд байна. Тэгвэл эндээс хамгийн хурдан өсч буй салбар юу вэ? Тэргүүлэх 3 салбарыг олцгооё.


2020 оны тухайд технологийн салбарын өсөлтийг цар тахал улам ч өрдөн жилийн дүнгээр 37% өсөлт бий болгожээ. Мөн дундаас дээш хэрэглээний салбарын өсөлт 31% хүрч, Communication service буюу харилцаа холбооны салбарын өсөлт 18% хувь хүрснээр удаах байруудыг эзэллээ.









2020/11/20-ны байдлаар Eresearch.fidelity.com



1. ТЕХНОЛОГИЙН САЛБАР

Та одоо цахилгааны төлбөрөө төлөх гэж банк ордог уу? Та заримдаа дэлгүүр орохоос залхуурч онлайнаар бүтээгдэхүүнээ захиалдаг уу? Магадгүй таны түрүүвчинд бэлэн мөнгө бараг байхгүй, картаар эсвэл QR кодоор тооцоогоо хийчихдэг үү? Энэ бүгд юуны

нөлөөлөл вэ? ТЕХНОЛОГИ. Саяхан ийм байгаагүй. Юмс өөрчлөгдөж байна. Бидний мөнгөө зарцуулах зүйлс ч мөн өөрчлөгдөж байна тийм үү? Тэгэхээр бид мөнгө хаашаа урсаж байна, тийшээ л мөнгөө оруулах хэрэгтэй. Дэлхийн хамгийн өндөр үнэлгээ бүхий компаниудын жагсаалтыг 2010 оны байдлаар болон 2020 оны байдлаар харвал дараах байдалтай байна.




10 жилийн өмнө Exxon Mobile, Petro China зэрэг газрын тосны компаниуд эхний байруудыг эзэлж байсан бол 2020 онд эхний бүх байруудад технологийн салбарын компаниуд түрэн оржээ. Учир нь дэлхий нийт энэ салбарт мөнгөө зарцуулж байгаа болохоор тэр. Цаашид бид технологиос холдоно гэж үү? Үгүй болов уу. Бидний амьдралд улам илүү нэвчин орох байх.

Мэдээлэл технологийн салбарын задаргааг харвал дараах байдалтай байна.

Ашигласан эх үүсвэр: Eresearch.fidelity.com 2020/11/20-ны байдлаар


Технологийн салбар дотроо програм хангамж, хагас дамжуулагч, техник хангамж, мэдээллийг агуулах зэрэг хэсгүүд илүү өндөр өсөлттэй ажиллажээ.


Энэ салбарт хөрөнгө оруулах тохиолдолд жишээ болгон дараах бүтээгдэхүүнүүдийг онцолъё:


Салбарт хөрөнгө оруулахын тулд олон компаниудыг багцалсан ETF гэх бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой ба ETF-ийн талаар Дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс авна уу (Дээрх хүснэгтэд буй бүтээгдэхүүнүүд нь бүгд ETF болно.)



2. "Consumer Discretionary" буюу ДУНДААС ДЭЭШ ХЭРЭГЛЭЭНИЙ САЛБАР


Хүн идэх, уух, орогнох зэрэг үндсэн хэрэгцээгээ хангасны дараахэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг багцалсан салбар юм. Бид ч мөн үндсэн хэрэгцээнээс гадна бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нь ихэсч байна. Графикаас харахад эдийн засаг өсөхийн хэрээр дундаас дээш хэрэглээний өсөлт үндсэн хэрэглээний салбарын өсөлтөөс хурдацтай байгааг харж болно.


Энэ салбар нь дотроо мөн задрах ба дараах байдалтай байна.


Цаашид ч мөн хүмүүсийн ресторанд хоол идэх, интернетээр бүтээгдэхүүн захиалах, илүү чанартай бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл авах хандлага нэмэгдэх болов уу.


Энэ салбарт хөрөнгө оруулах тохиолдолд жишээ болгон дараах бүтээгдэхүүнүүдийг орууллаа.


3. ДЭЛХИЙН НИЙТИЙН АНХААРЛЫГ ТАТАЖ БУЙ САЛБАР - СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ


Ногоон дэлхий, байгальд ээлтэй шийдэл зэрэг тодорхойлолтууд урьд урьдныхаас илүү гарах боллоо. 2015 онд Парисын хэлэцээрийн дагуу дэлхийн улс орнууд дэлхийн дулааралтай тэмцэх ажлын хүрээнд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах, тэглэх зорилтыг хугацаа заан дэвшүүлээд байгаа юм.

Швед-2045, Их Британи-2050, Франц-2050, Дани-2050, Шинэ Зеланд-2050, Унгар-2050, Хятад-2060, Япон-2050

Мөн АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Joe Biden дэлхийн дулаарлыг бууруулахын эсрэг түүхэнд байгаагүй өндөр дүнбуюу 2 их наяд долларыг АНУ-ын зүгээс зарцуулахаа мэдэгдэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн чухал хэсэг нь боллоо. Салхи болон нарны эрчим хүчний хэрэглээ дараагийн 5 жилд 2 дахин өснө, 2024 он гэхэд нүүрсний хэрэглээг давна гэх мэдээллийг Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан байна. Дэлгэрэнгүйг эндээс

Дээрх графикаас 2020 онд сэргээгдэх эрчим хүчний салбарыг дагадаг ETF-үүд 100 болон түүнээс дээш хувийн өсөлт үзүүлснийг харж болно. Энэ хандлага ч мөн цаашид үргэлжлэхийг дэлхийн улсууд албаны хүрээнд батлан, зорилт дэвшүүлээд байгаа тул энэ салбарын өсөлтөөс бид ч мөн хоцрохгүй байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй.


Энэ салбарт хөрөнгө оруулахад ашиглаж болох зарим бүтээгдэхүүнүүд:


4. ЗЭС-Эдийн засгийн өсөлт, трендийг дагах голлох түүхий эд


Сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын өсөлтийг даган голлох түүхий эдийн нэг ЗЭС –ийн салбарын өсөлт эрчимжих төлөвтэй байгаа тул анхаарал хандуулах нь зөв болов уу. Зэс нь технологи, төрөл бүрийн үйлдвэрлэл, барилга гэх зэрэг маш олон салбарт өргөн ашиглагддаг, эдийн засгийн өсөлтийг даган эрэлт нэмэгдэн үнэ цэнэ нь өсдөг бүтээгдэхүүн. Мөн зэс нь сэргээгдэх эрчим хүчний салбарт нар, салхи, ус зэргээс эрчим хүч гарган авахад ашиглагддаг ба зөвхөн нар ба салхины эрчим хүчний зэсийн эрэлт 2027 он гэхэд 56%-р өсөх таамгийг олон улсын зэсийн холбооноос гаргасан байна.


Тус салбарт хөрөнгө оруулахын тулд зэсийн компаниудыг нэгтгэсэн ETF (COPX) эсхүл зэсийн олборлолт худалдаа хийдэг компаниудыг оруулж болох ба доор жишээ болгон орууллаа.

Дээрх салбаруудын шилдэг тоглогчид, дунд болон урт хугацаанд таны анхаарлыг татаж болох бусад компаниудын мэдээллийг цаашид манай цуврал нийтлэлтэй хамт байж авна уу.

Компанийн суурь шинжилгээ, хөрөнгийн зах зээлийн талаар мэдээллийг энгийн ойлгомжтойгоор дэлгэргүүлэн ойлгох хүсэлтэй бол манай “Хөрөнгө оруулалтын 10 дүрэм”-г уншаарай. Эхний бүлгийг эндээс үнэгүй уншина уу.




Дээрх салбаруудын өсөлтөөс хоцрохгүй байж, бүтээгдэхүүнийг авахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

----Гадаад арилжаанд зуучилдаг компанид данс нээх.


Гадаад арилжааны данс нээх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Апекс Капитал ҮЦК-ийн 8803-1563, 8803-0543, 9976-7758 утсаар холбогдох буюу доорх хаягаар ирж зөвлөгөө авна уу.


Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Гадаад явдлын яамны баруун урд талд Аюуд Тауэр 7 давхарт 702 тоот


Энэхүү бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай болно. Энд дурдагдсан компаниуд, тэдний хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш ба уг судалгааг бэлдсэн шинжээчийн үзэл бодол болно. Судалгаанд ашигласан мэдээ, мэдээлэл, санал бодол нь бидний найдвартай гэж үзсэн эх сурвалжид тулгуурласан.

Холбогдох мэдээллээ үлдээнэ үү!
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020