ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2019 ОНД

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 компанийн хувьцаа 133.5 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9.7 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 143.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.


Нийт гүйлгээний үнийн дүнгийн 93.3%-ийг хувьцааны арилжааны гүйлгээний дүн, 6.7%-ийг ЗГҮЦ-ны арилжааны гүйлгээний дүн тус тус эзэлж байна.



2018 онд нийт 210 тэр.төг-ний арилжааг хийсэн бол 2019 онд 36.4 хувиар буурч 133.5 тэр.төг-ний арилжаа хийгдсэн байна.


2019 онд нийт 4 компани хувьцаагаа олон нийтэд санал болгож 42.4 тэр.төг-ийг татан төвлөрүүлсэн байна.

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар МХБ-д бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ нь 2 их наяд 690 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 182.3 тэрбум төгрөгөөр буюу 7.27 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.


2019 оны хамгийн хамгийн :


Идэвхтэй арилжаалагдсан /ширхэгээр/ – Лэндмн ББСБ ХК /52,938,398 ширхэг/




Идэвхтэй арилжаалагдсан /үнийн дүнгээр/ – Мик Холдинг ХК /30.5 тэр.төг/





Зах зээлийн үнэлгээ өндөр – АПУ ХК /675.9 тэр.төг/




Ханшийн өсөлттэй ХК – Дархан Гурил Тэжээл ХК 3323 төгрөг буюу 361.2%





Ханшийн бууралттай ХК – Өндөрхаан ХК -9650 төгрөг буюу -87.41%



Хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй ХК – Женко Тур Бюро ХК 51,851


0 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020