100 саяын саалийн үнээтэй болчихсон уу?


Ѳнгѳрсѳн жил та нэмэлт орлоготой болно гэж бодсон ч хэрэгжүүлж чадалгүй ѳнгѳрѳѳчихсѳн үү? Санал хэлэхэд, эхлэх хамгийн энгийн арга бол хүүгийн ѳгѳѳж ѳгдѳг саалийн үнээтэй болох. Үнээ бол ус уугаад ѳвс идээд томроод байдаг үнэхээр гайхалтай амьтан. Түүнтэй адил та цуглуулсан хѳрѳнгѳдѳѳ анхаарал хандуулан хуримтлуулбал үр шимээ ѳгч эхлэн, магадгүй дараагийн саалийн үнээг тань бий болгоход туслах юм.


ТООЦООЛОЛ

Хэрэв та 100 сая тѳгрѳгийг банканд 13%-ийн хүүтэй 2019 оны 1-р сарын 7-ний ѳдѳр хийсэн бол жилийн дараа та нийт 11,700,000 тѳгрѳгийг (татварын дараах гар дээр ирэх дүн) ѳѳрийн гар дээр цэвэр хадгаламжийн ѳгѳѳж байдлаар авах байжээ. Энэ орлогоо 12 сард хуваахад танд сарын 975,000 тѳгрѳг ногдох буюу таны сарын хүүгийн орлого Монгол Улсын дундаж цалинтай ойролцоо байх юм. Зүгээр хадгаламжид хийгээд л олсон орлого шүү дээ. Ихэнх хѳгжингүй орнуудын хадгаламж 1-5%-ийн хүүгийн ѳгѳѳжтэй байгаа ба хѳгжиж буй болон эдийн засгийн хувьд эрсдэл ѳндѳртэй орнууд түүнээс дээш хүүгийн орлогыг ѳгч байна. Энэ нь Монголын эдийн засгийг гадны нүдээр эрсдэлтэй гэж харах боловч нѳгѳѳ талаасаа тѳгрѳгийн (₮) ѳндѳр ѳгѳѳж хүртэх боломж юм.


ХАРЬЦУУЛАЛТ

Банкны хадгаламжийн нэг сул тал нь хүүгийн орлогоо жилийн эцэст буюу хадгаламжаа эхлүүлснээс хойш мѳнгѳѳ түгжин нэг жилийн дараа авах боломжтой болох ба та сар болгон хүүгийн ѳгѳѳжѳѳ яг гар дээрээ авахгүй гэсэн үг юм.

Гэхдээ нэг зүйлийг санал болгоход та бүхэл бүтэн жилийн дараа хүүгээ авснаас ядаж улирал тутам буюу 3 сар тутам хүүгийн ѳгѳѳжѳѳ ѳгѳх ѳндѳр хүүгийн ѳгѳѳжтэй бондын бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой.

Одоо танд бондын ѳгѳѳжийн жишээг харуулъя!

Үүний үр дүнд хэрэгцээт амьжиргааны зардал дээрээ нэмээд улирал тутам орох хүүгийн ѳгѳѳжѳѳрѳѳ арай чанартай хүнс худалдан авах, гэр бүлдээ зарцуулах гэх мэтээр илүү тухтай амьдарч болно. Аль эсвэл хүүгийн орлогоо заавал бүгдийг нь үрэлгүйгээр дараагийн саалийн үнээгээ бэлдэж ѳсгѳх алхмыг хийж ирээдүйд олох орлогоо нэмэгдүүлээрэй.


Бондын давуу талууд:

  • Улирал тутам (3 сар тутам) танд орлого орно

  • Банкны хадгаламжаас ѳндѳр ѳгѳѳжтэй

  • Хугацааны дундуур Бондоо зарж, барьсан ѳдрийхѳѳ тоогоор хүүгээ тооцуулан үндсэн мѳнгѳѳ гаргаж авах боломжтой

Нэг зүйл санал болгоход, мѳнгѳѳ заавал нэг компанийн бонд авч байршуулснаас эрсдэлээ тараан ѳѳр бондуудаас түүж авах боломжтой шүү.


Хэрэв Бондын бүтээгдэхүүн танд хэрэгтэй бол та Апекс Капитал ҮЦК-д хандан худалдан аваарай.


Бонд худалдан авах зааврыг доор жагсаалаа.



Бонд авах хүсэлт илгээх: http://bit.ly/bond-avah


Апекс Капитал ҮЦК-тай холбогдох утас: 7510-7500

Имэйл хаяг: investment@apex.mn


Оффис хаяг: Эрүүл мэндийн яамны замын эсрэг талд, Аюуд Тауэр 7 давхарт 702 тоот


Онлайн брокерийн данс нээлгэх: https://dbx.www.apex.mn



  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020