Хурдан баяжих боломжтой юу?



Хурдан баяжих боломжтой юу?

Тиймээ боломжтой. Нийтлэл дууслаа...

Таны хөрш, дургүй үеэл, дайсан чинь таниас богино хугацаанд баяжихыг харахаас илүү бухимдуулам/атаархал төрүүлэм зүйл ховор байх. Өөр нэг хамгийн муухай мэдрэмжүүдийн нэг нь таны өс хонзонгийн тэнгэр хажуугаар чинь цоо шинэ Mercedes G-Class-аа унаад “Чи ОДОО БОЛТОЛ приус унасаар л байна уу?” гэж хэлээд өнгөрөх.

Манай зарим найзууд богино хугацаанд их хурдан баяжсан. Гэтэл тэр нь маш их хэмжээний өр зээл, кредит картны төлбөр, ломбардны зээл болж таарсан (үнэн шүү...). Надтай цуг ажилладаг байсан хүмүүс, найзууд маань баян болоогүй, зарим нь бүр ч ядуу болсон.

Доналд Трамп зарим Африкийн орнуудыг “Shithole” гэж дууддагаараа алдартай. Улаанбаатар (Монгол бүхэлдээ биш) бол жинхэнэ Shithole. Бохирдол ихтэй, боловсролын төвшин муу, дэд бүтэц муу... Яагаад гээч? Учир нь бид ядуу улс (бусад орнуудтай харьцуулахад)

Энэ асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? Баян бол. Эсвэл хурдан баяж гэж хэлэх нь зөв байх. Аль болох амархан эсвэл бүр юу ч хийхгүйгээр баяжих. Мөнгөө жилийн дотор хэдэн хувиар өсгөхийг хүсч байна вэ? Хоёр дахин! Гурав дахин!, Дөрөв дахин! ХЯЗГААРГҮЙ! Та мөнгөө маш аюулгүй жилийн 18%-ийн хүүтэй (анхны хөрөнгө оруулалтыг 4-4.5 жилийн дотор 2 дахин өсгөнө) бондод эсвэл банкны хадгаламжид (5-5.5 жилд мөнгийг 2 дахин өсгөнө.) хийх эсвэл дараах хувилбаруудаас сонгох нөхцөл байдалтай тулгарч болох юм.

  1. Bitcoin. Мөнгөө хэдхэн сарын дотор 2 болон түүнээс өндөр дүнгээр өсгө.

  2. G-Time. Мөнгөө хэдхэн долоо хоногт 2 нугал!

  3. Questra World. Долоо хоногт 5-7%-ийн өгөөж ав!

  4. iSeiko. Долоо хоногт 5-7%-ийн өгөөж ав!

  5. Stamford Trading. Долоо хоногт 5-7%-ийн өгөөж ав!

1-5-р сонголтууд гоё харагдаж байгаа биз? Гэхдээ бид Bitcoin яасныг мэдэж байгаа шүү дээ. 20000 доллар буюу дээд цэгтээ хүрээд 60%-аар ганцхан сарын дотор л унасан. G-Time? Луйврын сүлжээ болж таарсан. Questra World? Луйвар. iSeiko? Луйвар (хэдэн долоо хоногийн өмнө батлагдсан) Stamford Trading? (110% луйврын сүлжээ. Хэсэг хугацааны дараа нийтэд мэдэгдэнэ гэж бодож байна.)

Google Trends

Google Trend юуг харуулдаг вэ? Таны хайсан сэдэв Google-д хир их хандалттай байгааг харуулдаг. Тухайн зүйлийг хүмүүс Google-ээс их хайх тусам, график нь өсдөг. 2016-2017 оны хооронд Доналд Трамп гэсэн хайлт маш хурдацтай өссөн. 2018 оны 1 сард Биткойн гэх хайлт маш өндөр болсон. Доорх зургийг харцгаая: Биткойн сүүлийн 5 жилд маш өндөр өсөлт үзүүлээд саяханаас унасан байна.


Доорхи зургуудад алдартай Луйврын сүлжээнүүдийг харуулав:

G-Time


Stamford Trading


Onecoin


G-Time, OneCoin дэлхий нийтийн анхаарлыг маш амжилттай татаж чадсан тул энэ жагсаалтаас хасъя. Гэхдээ л Монголчууд энэ 2 луйврын сүлжээг “Google”-ээс хайж байгаа орнуудын тэргүүлэгчдийн нэг гэдгийг анхаараарай. Questra World богино хугацаанд оршин тогтносон бол iSeiko, Stamford Trading юу ч үгүйгээс гарч ирсэн шигээ хурдан алга болж байна. Гэтэл ахиад л Монгол энэ сүлжээнүүдийг Google-ээс хайхдаа тэргүүлж байна. Бид луйврын сүлжээнд өртөхдөө тэргүүлэгч улс юм. Энэ нийтлэлийг бичих ХЯЛБАР БАЙСАНГҮЙ.

Монголчууд луйврын сүлжээнүүдийн бай болж байгаа шалтгаан нь баялаг гэж юу болох талаар буруу ойлголттой байдагт оршино.

Мөнгө гэж юу вэ? Баялаг гэж юу вэ?

Мөнгө бол бүтээмж. Та хир бүтээмжтэй/үнэ цэнэтэй байна (жишээ нь та цалин болгон хөрвүүлж бодож болно) төдий чиний их мөнгөтэй байна. Хэрвээ мөнгө хадгалах боломжтой бол танд байгаа мөнгө улам өснө гэсэн үг. Маш сайн удирдлагууд хэзээ ч ажилгүй болдоггүй, хамгийн өндөр цалинг нь авахаас гадна компанийн эзэмшлээс авах санал авах нь ч бий. Тэд хангалттай мөнгө хуримтлуулсны дараа өөрсдийн бизнесээ эхлүүлдэг. Ингэхгүйгээр мөнгөө банкинд хийгээд хадгалуулсан ч удахгүй баян болчихдог. Шилдэг жүжигчид, хөгжимчид, хуульчид, эмч нар ч мөн адил. Илүү их хөдөлмөрлөх тусам илүү их мөнгөтэй болно.

Эцэст нь тэдний хадгаламж ч, хүүгийн орлого ч өснө. Бид эндээс бүтээмж болон үнэ цэнийн тухайд юу хэлж болох вэ? Банк хадгалсан мөнгийг нь өөр амжилттай бизнес эрхлэгчид зээлнэ. Зээл авсан хүн нь хүүгийн төлбөр төлөх шаардлагатай болно. Бизнес 1 сая төгрөгийн ашиг олсон бол үүнээс 500,000-г нь үндсэн төлбөрт, 100,000-г хүүний төлбөрт өгөх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ? Хадгалуулсан хүн нь бизнес эрхлэгчийн бүтээмжээс 100,000 төгрөгийг хөрөнгөө зээлдүүлснийхээ төлөө авч байна. Хадгалуулагч өөрөө хөдөлмөрлөхгүйгээр бүтээмжээ өсгөж байна. Баян хүмүүст тэдний төлөө ажилладаг маш олон хүмүүс байдаг (үл хөдлөх хөрөнгийг нь түрээсэлж байгаа хүмүүс, бүтээгдэхүүнийг нь худалдан авч байгаа хүмүүс, компанид нь ажилладаг хүмүүс). Энэ бол жинхэнэ баялаг.

Хэрвээ бизнес эрхлэгч мөнгийг илүү хурдан (илүү бүтээмжтэй) хэрэгсэл авахад зарцуулсан бол тэр ч мөн адил бүтээмжээ дээшлүүлж, орлогоо ихэсгэсэн байна. Зээлсэн нь ч, зээлдүүлсэн нь ч ашигтай ажиллаж чаджээ.

Давтан хэлье: Таны бүтээмж таны орлогыг тодорхойлно. Илүү их мөнгө хадгалах боломжтой болох тусам илүү бүтээмжтэй болсноор илүү их мөнгөтэй болно.

Буцаад сэдэв рүү гээ орцгооё: Хурдан баяжих

Хурдан баяжих схем ихэвчлэн бүтээмж, хадгаламж, цаг хугацааны асуудлыг алгасахыг оролддог. Мэдээж энэ нь ихэвчлэн бүтдэггүй. Та үнэхээр азтай биш л бол баялаг бүтээх хуучин, уйтгартай, батлагдсан аргыг сонго: Арай илүү их мөнгө ол, арай илүү их мөнгө хадгал, хадгалсан мөнгөөрөө баталгаатай хөрөнгө оруулалт хий (Топ банкуудад хадгалуулах, чанартай бонд авах зэрэг). G-Time, iSeiko зэрэг хурдан баяжих схемүүдэд хөрөнгө оруулахаасаа өмнө дахин бодоорой.

Амжилт хүсье. Мөнгөндөө болгоомжтой хандаж таны мөнгө таны амьдрал гэдгийг санаж яваарай (та хэмжээлшгүй их цагийг мөнгөний төлөө ажиллаж өнгөрөөсөн)!

"A Investment Club” -ийн бизнес эрхлэгч, төслийн менежер, төсөл санаачлагч нарт зориулсан “Хөрөнгө оруулагчдад төсөл болон бизнесээ зөв танилцуулах нь” сэдэвт сургалт зарлагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авна уу

https://www.facebook.com/events/1937402176589782/



49 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020