• narmandakh

Ханш цаашид хаашаа хөдлөх вэ?



Ханш цаашид хаашаа өнхрөх вэ?

Ханшийн савалгаа цаашид хаашаа эргэх бол? Хэцүү асуулт мэт юм шиг санагдаж болох ч богино хугацаанд, магадгүй ойрын 6 сарын хугацааны таамаглал дэвшүүлж болох юм. Тэгвэл ойрын 6 сарын хугацаанд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх үү эсвэл доллараар хөрөнгө оруулалт хийх үү?

Төгрөгийн ханш нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг шууд илэрхийлэгч индикатор болдог. Монгол улсад доллар их байвал долларын ханш бага, эсрэгээрээ доллар бага байвал долларын ханш өндөр байна. Тэгвэл долларын их эсвэл бага байх урсгалыг ямар хүчин зүйлс тодорхойлдог вэ?

  1. Гадаад худалдаа- Экспортын хэмжээ, үнийн төвшин

  2. Гадаадын шууд хөрөнгө оруулалт

  3. Бонд болон бусад төрлийн вальтын зээл, тусламж

  4. Хамгийн чухал нь хүмүүсийн хүлээлт болон сэтгэл зүй.

Эдгээр хүчин зүйлсийг нэг бүрээр нь салган үзэж өнөөгийн ерөнхий зураглал болон уялдаа холбоог гарган ойлгоцгоож, цаашдын хөрөнгө оруулалтын шийдвэртээ ашиглах гэж хичээцгээе.

ДНБ өсөлт- Гадаад худалдаа

“Манай улсын эдийн засаг сэргэж байна” энэ өгүүлбэр тийм ч хоосон биш бололтой. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)- ийн өсөлт 2017 оны эцэст 5.1%-д болж өссөн бол өнөөдрийн байдлаар 6.1%-д хүрсэн байна. Энэ дүн 2016 оны 9 сард -1.6%д хүрч байсан.

Тэгвэл энэ эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл юу байсан бэ?

-УУЛ УУРХАЙ.

Манай эдийн засаг шууд уул уурхайгаас хамааралтай гэдгийг экспортын 86%-ыг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг гэх үзүүлэлтээс харж болно. Харин уул уурхайн бүтээгдэхүүн дотор зэс, чулуун нүүрс, мөнгөжөөгүй алт, боловсроогүй нефть нь голлох байр суурийг (75%) эзэлдэг ажээ. Дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийн үнэ дэлхийн зах зээлд ямар байх, эрэлт ямар байхаас манай эдийн засаг шууд хамаарна. Харин 2017 он бидний хувьд ихээхэн АЗТАЙ жил болж өнгөрлөө.

Монгол улсын хувьд 2017 онд экспорт 26%-иар буюу 1,284 тэрбум ам.доллараар өссөн, тэр хирээр Монголд доллар орж ирсэн байна. Үүнд нүүрс, зэс, алтны үнийн өсөлт ихээхэн жин эзэлжээ. Манай нүүрсний экспортын орлого 216% өссөн байна. Мөн зэсийн үнэ 23.4%-р, алтны үнийн индекс 10%-иар өсчээ. Эдгээр ТОМ гурван хүчин зүйлсийн эерэг үзүүлэлт нь бусад салбарт ч бас эерэг нөлөөлөл үзүүлэн уул уурхайн бус салбарын өсөлт нь 9.1%-д хүрсэн байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, дотоодын нүүрсний уурхайнуудаа хааж, танах бодлого явуулсан зэргээс шалтгаалан нүүрсний үнэ, эрэлт нэмэгдсэн бидэнд тохиолдсон том аз болсон. Зэсийн хувьд томоохон нийлүүлэгч болох Индонези улс дахь Грасберг уурхайн эзэмшлийн асуудал, Чили улсад болсон газар хөдлөлт зэргээс үүдэн нийлүүлэлт буурсан нь бидэнд эерэг нөлөөлөл авчирлаа. Алтны хувьд Трампын огцом тааварлашгүй үйлдлүүд нь эрсдэлийн хамгаалалт болох Алтны үнийг өсгөх шалтгаан боллоо. Ашигтай нөхцөл байдлууд ар араасаа гарсан нь талархууштай.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон зээл тусламж

Эдийн засаг өсөлтттэй, улс төр харьцангуй тогтворжиж эхэлсэнтэй холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчид ч бидэн рүү жаахан ч гэсэн эргэж харах хандлагатай болжээ. Гадаадын хөрөнгө оруулалт 9%-иар буюу 2680 сая ам доллараар нэмэгдэн 1.4 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнтэй зэрэгцэн олон улсын вальютын сан ч бидэнд сайн дүн тавьж эхлэв. Монгол Улс ОУВС-гаас нийт 118.6 сая ам.долларын санхүүжилт авсан бол цаашид 425 сая ам.долларын санхүүжилтийг манай улс хүлээн авах юм. Эдгээр нь бүгд Монгол улсад орж ирэх вальютын урсгалыг богино хугацаанд шууд дэмжинэ.

Өр зээл болон эргэн төлөлт

Зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор вальют маш ихээр гадагшаа гардаг. Харин Монгол Улс богино хугацааны гадаад өрийн дарамтыг бууруулах тал дээр 2017 онд нилээд ажилласан гэж дүгнэж болно. “2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөлтийг шийдвэрлэснээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдлээс гарах нөхцөл бүрдэж байна” гэж Монгол банкны зүгээс мэдэгдээд амжсан. Өрийг өрөөр төлөх үйл явц харагдаж байгаа ч богино хугацаанд өрийн дарамт багассан гэдэг нь харагдаж байна.

Вальютын урсгалыг дүгнэвэл гадаад вальютын улсын нөөц 132%-иар буюу 1712 сая ам.доллараар өссөн байна. Олон улсын зах зээл бидэнд эерэг нөлөөлөл авчирахуйц эргэсэн азтай нөхцөл байдлаас үүдэн бид илүү их ДОЛЛАРТАЙ болж амжижээ. Өсөлт ч тогтмол байж, нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. Ямартай ч ойрын 6 сарын хугацаанд энэ өсөлт саарах тодорхой нөхцөл харагдахгүй байна.

Хүмүүсийн сэтгэл зүй

Дээрх мэдээллүүдийг уншаад таны сэтгэл жаахан ч гэсэн сэргэсэн үү? Жижигхэн ч гэсэн найдлага төрөв үү? Тэгвэл энэ чинь л чухал. Экспортийн өсөлт, гадаад вальютын нөөцийн өсөлт зэрэг нь нийгэмд бүхэлд нь шууд эерэг нөлөөлөл авчирч байгаа эсэх нь чухамдаа эргэлзээтэй. Эдийн засгийн өсөлт, нүүрсний үнийн өсөлтийн талаарх мэдээллүүд, МИАТ, хөрөнгийн бирж, төрийн банк, ХАА-н биржийг хувьчлах мэдээлэл, одоо л яг жинхэнээсээ газрын тосны үйлдвэр, төмөр замыг барина гэх яриа- Энэ бүх чимээ шуугиан... Сайн муу, худал үнэн гэж янз янзаар хэлэгдэж байгаа ч эцсийн эцэст энэ чимээ шуугиан л хүмүүст итгэл авчирч байна. Бид хамгийн хэцүү үеэ даваад гарсан бололтой гэх итгэл, цаашид арай дээрдэх байх гэх найдвар. Энэ л чухамдаа төгрөгийн ханшийг сулруулахгүй байх хамгийн том хүчин зүйл юм. Сэргэж байгаа эдийн засагт ямар нэг юм хийе, амжиж бүтээе гэх эрмэлзлэл л бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, худалдан авагч нарыг өдөөн эдийн засгийг сэргээн хөглөх ажээ. Хоёрхон жилийн өмнө зээл аваад юм хийе гэвэл эргээд төлж чадахгүй биз дээ гэж бодож суусан нэгэн өнөөдөр бол зээлсэн ч төлж чадна гэсэн бодол сэтгэлд нь багтах болжээ. Энэ итгэл ойрын хугацаанд унах магадлал бага байгаа нь чухал.

Харин одоо өнөөдрийн байдлаар төгрөг, долларын хадгаламжийн өгөөж ямар төвшинд байгааг бодит тооцооллоор харцгаая.

Таньд $1000 байна гэж төсөөлцгөөе: Өнөөдөр 6 сарын хугацаатай долларын, төгрөгийн хадгаламжинд болон бондод хөрөнгө оруулалт хийвэл таньд ямар хэмжээний өгөөж ирэхийг доорх хүснэгтэд тооцоолов.


Долларын өнөөгийн ханшаар 6 сарын хугацаанд төгрөгөөр хөрөнгө оруулах нь зүйтэй болохыг харч болохоор байна. Төгрөгийн хадгаламж болон бондын хөрөнгө оруулалт аль аль нь долларын хадгаламжаас өндөр өгөөжтэй байна. Харин хамгийн доод хэсэгт доллар өсч түүхэн хамгийн дээд төвшин болох 2480 төгрөгт хүрвэл (ойрын 6 сарын хугацаанд энэ төвшинд хүрэх магадлал бага) өгөөжийн төвшин хэрхэн өөрчлөгдөхийг харууллаа. Таны харж байгаачлан өгөөжийн зөрүү нь бага хэмжээний өөрчлөлтөд мэдрэг байгаа тул та аль болох өгөөж өндөртэй бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй гэдгийг ч мөн эндээс харж болно.

2017, 2018 онд манай эдийн засагт гарсан эерэг үзүүлэлтүүд, түүнийг дагах нийгмийн сэтгэл зүй, эерэг хүлээлт нь ойрын 6 сарын хугацаанд төгрөгийн ханш долларын эсрэг хүчтэй сулрахгүйг илтгэж байна. Эндээс богино хугацаанд долларын хөрөнгө оруулалтаас илүү төгрөгийн хөрөнгө оруулалт нь илүү өндөр өгөөжтэй байна гэж дүгнэж болно.

Танд амжилт хүсье.

Apex Team

Та 3 сарын хугацаатай жилийн 16%-ийн хүүтэй

6 сарын хугацаатай жилийн 16.5%-ийн хүүтэй хаалттай хүрээний бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Доорх зураг дээр даран танилцуулга авах боломжтой.



27 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020