Хамгийн үнэтэй хөрөнгө оруулалтын алдаа юу вэ?

January 25, 2018

 

Саяхан манай нэг найз хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгсөн хэд хэдэн нийтлэлүүдийг надтай хуваалцлаа. Тэнд бичигдсэн зүйлсийн талаар болон хир ихийг зарах/авах хэрэгтэй талаар миний бодлыг сонсохыг хүссэн юм. Мөн манай найз хөрөнгө оруулалтын мэргэжлийн хүн огтхон ч биш, 2017 оноос л эхэлж хувьцаа авч, хөрөнгийн зах зээлд хөл тавьж байгаа хүн гэдгийг энд тодруулах нь зүйтэй байх. Зах зээлийн үүднээс авч үзвэл тэр маш зөв цагтаа орж ирсэн- түүний худалдаж авсан хувьцаа бүр маш сайн өссөн (энэ жил Монголын бараг бүх хувьцаа өссөн).

 

Гэвч хэрвээ тэр буруу цагтаа орж ирсэн бол яах вэ? Хэрвээ хөрөнгө оруулсан бүх хувьцааны үнэ нь унасан бол яах вэ? Магадгүй одоо хөрөнгө оруулалт хийж хэрхэн мөнгө олох талаар нийтлэлүүдийг уншаад суухгүй л байсан байх.

 

Тэр зөв сонголтууддаа нэмж хөрөнгө оруулалт хийхгүй байгаагаас гадна шинэ хүмүүсийн гаргадаг түгээмэл алдааг гаргах гэж байсан: Интернэт ухах, найзуудтайгаа ярих зэргээр дараагийн гоё зүйл, шинэ боломжийг хялбар замаар олохыг оролдсон. Иймэрхүү тохиолдлуудад хүмүүс ихэнхдээ мөнгөө алдаж байж зөв хөрөнгө оруулалт биш байсан гэдгийг мэддэг.

 

Тэгвэл яаж зөв хөрөнгө оруулалт хийх вэ?

Зөв хөрөнгө оруулалт хийхэд анхаарах зүйлс:

 

  1. Үнэ цэнэтэй, ирээдүйд мөн үнэ цэнэ бүтээх, өсөх боломжтой (ихэнх тохиолдолд бизнес) зүйлд хөрөнгө оруул. Алт болон биткойн үнэ цэнэ бий болгодоггүй ч үнэ нь өсөх боломжтой байж болно.

  2. Тухайн бизнесийг ойлго. Өмнө нь яагаад амжилттай байсан бэ, ирээдүйд мөн амжилттай байх шалтгаан нь юу вэ гэдгийг ойлго. Зах зээл нь өсч байна уу, өрсөлдөөн хир зэрэг ширүүн байна вэ, улс төрийн оролцоо хир их байна вэ?

  3. Хэн бизнесийг удирдаж байна вэ гэдгийг мэд. Тэд таны мөнгийг удирдах эрхтэй юу, бизнесийн ашгийг таньтай шударгаар хуваах болов уу?

  4. Тухайн бизнесийг үнэлээд (нэгж хувьцааны үнэ цэнийг), хямдралтай, бага үнээр худалдаж авахыг хичээ. Хямдарсан үнээр авсан тохиолдолд хувьцааны үнэ буурсан ч алдагдалгүй байх боломжтой юм.

 

Эдгээр дурдагдсан 4 шаттай процесыг дагавал компанийг/хувьцааг сайтар ойлгож, яагаад хөрөнгө оруулалт хийх нь зөв бэ гэдгийг үндэслэлтэйгээр гаргаж ирэхийн тулд хэдэн долоо хоног магадгүй хэдэн сар шаардлагатай. Нэгэнт л мөнгө олох үнэхээр хэцүү учир зовж олсон мөнгөө юунд зарцуулах вэ гэдэгтээ цаг хугацаа болон хүч чармайлт гаргах ёстой шүү дээ.

 

Яагаад заавал их цаг зав, хүч чармайлт гаргах хэрэгтэй гэж? Та тухайн компанийг болон удирдлагын багийг нь сайн мэддэг гэж бодъё. Гэтэл хувьцааных нь үнэ 20 хувиар уналаа. Тухайн хувьцааг ямар ч судалгаагүйгаар, компанид болон зах зээлд юу болж байгаа талаар ямар ч ойлголтгүйгээр худалдаж авсан бол мэдээж шоконд ороод, хувьцаагаа алдагдалтайгаар зарах байсан.

 

Харин судалгаа сайн хийгээд, компанид юу эерэг эсвэл сөрөг нөлөөтэй болохыг мэддэг тохиолдолд хувьцааны үнэ унасан шалтгаан, энэ нь компаний ирээдүйд ямар нөлөөтэйг ойлгох боломжтой юм. Хэрвээ үнэ унасан шалтгаан нь хэн нэгэн их хэмжээгээр зарснаас (хэт их зарах захиалга) үүдэлтэй бол харин ч хямд үнэтэй байхад нь илүү ихийг худалдаж авах итгэлтэй болох болно.

 

Дээрх тохиолдлоос дүгнэхэд үнийн хэлбэлзэл (хувьцааны үнэ буурах) таныг хоёр өөр хариу үйлдэл үзүүлэхэд хүргэж болно. Мэдээж таны ямар хариу үйлдэл үзүүлэх нь хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө хир их цагийг судалж, ойлгоход зарцуулсан, шийдвэртээ хир итгэлтэй байна вэ гэдгээс шалтгаална.

 

Тэгэхээр өнөөдрийн хичээл: Зүгээр л уншсан, сонссон гэдэг шалтгаанаар ямар нэгэн зүйл бүү худалдаж ав. Эсвэл: Ойлголт, итгэл үнэмшлийг бий болгоогүй тохиолдолд хөрөнгө оруулалт бүү хий. Энэ нь мөнгөөр илэрхийлэгдэх хэтэрхий үнэтэй алдаа гаргахад хүргэнэ.

 

 

 

 

English Version

 

Importance of Due Diligence and Confident Investing

 

Recently a friend of mine shared several links with investment advice (buy this, buy that, etc.) from well known investment related page. He asked me to share my opinion on the articles he shared with me and how much he should buy/sell. To give you a little more understanding: My friend is by no means a professional investor and has started buying stocks in 2017 with no prior experience. His timing was very good from a market perspective - everything he purchased has gone up so far (almost all stocks in Mongolia have gone up this year).

 

What if his timing was terrible? What if everything he invested in had gone down? He probably wouldn’t be reading articles on how to make more money with new investments. 

 

Apart from the fact that he is not investing more into investments that have been good for him, he was about to make a very common rookie mistake: Looking for new opportunities the easy way, browsing the internet, talking to friends, etc. for the next best thing. Most of the time you lose money and find out that it wasn’t a good investment.

 

What then makes a good investment? 

Here is a very short checklist of ours on making a good investment:

 

  1. Buy something that has intrinsic value, creates future value, and has potential for growth (usually a business). Gold or bitcoin for example don’t create any value, they may appreciate in price.

  2. Understand the business, why it has been successful in the past, and why it will probably continue to be successful in the future. Is the market growing, how tough is competition, how much does government interfere?

  3. Learn who runs the business, if the management deserves to manage your money, and if they will fairly share the profits of the business with you.

  4. Value the business (and subsequently the per share value of it) and try to purchase it at a discount. If done so, this will give you a margin of safety should shares go down in value, management issues arise or any kind of force majeure event happens.

 

The above mentioned 4 step process should take you several weeks or months during which you should really get to know the company/stock and understand what makes it such a great investment. Your hard earned money deserves your investment of time and effort because its so damn hard to make money in the first place!

 

Why invest so much time and effort? Let’s assume you know the company almost as well as the management team. Then, let’s assume the share price of the stock goes down 20% percent. If you just bought the stock without research and have no clue on what’s going on within the company and its market, you would probably panic and sell your stock at a loss. 

 

But, because you have done your research and understand what is good for the company and what isn’t, you will be able to find out why the stock has gone down, and how it will affect the company in the future. If the reason for a stock price decline is someone selling a large amount of shares (oversupply of sell orders), this will give you the confidence to actually buy more shares in the company at a lower price.

 

As you can see from the above mentioned scenario, identical price action (stock price going down) can result in two very different reactions by you, and it all depends on your confidence and how much time you have invested prior to investing. 

 

So the lesson for today is: Don’t just buy stuff that you have read or heard about. Or: Don't invest without building understanding and confidence, as this may lead you to making costly mistakes with your money.

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Сүүлд Орсон
Please reload

Архив
Please reload

Дагах
  • Facebook Basic Square
  • LinkedIn Social Icon
  • Instagram Social Icon
  • Twitter Basic Square
  • YouTube Social  Icon
  • iTunes Social Icon
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2019