SUU

СҮҮ ХК

213.30

2019 оны 11-р сарын 18-ны ѳдрийн байдлаар

Сүү ХК

Эх сурвалж: www.mse.mn

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

СҮҮ ХК 2019 оны эхний хагас жилд борлуулалтын орлого 6% өсч 37.2 тэрбум, цэвэр ашиг 71%-иар өсч 4.1 тэрбум хүрлээ. Борлуулалтын өсөлт нь зах зээлийн тэлэлт болон сүү татан авалтын биет хэмжээ 4% өссөнтэй холбоотой. Цэвэр ашгийн өсөлт нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг 75%-иас 70% хүртэл буурсантай голлон холбоотой байна. Мөн ерөнхий ба удирдлагын зардал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 тэрбум буюу 48%-иар буурсан нь цэвэр ашигт эерэг нөлөөлөл үзүүлсэн байна.

 

Балансын бүтцийн хувьд нийт хөрөнгийн дүн 25 хувиар өсч 62 тэрбум хүрсэн нь нийт өр төлбөрийн дүн 6 тэрбумаар (богино хугацаат өр төлбөр буурч, урт хугацаат өр төлбөр нэмэгдсэн),  хуримтлагдсан ашиг 4 тэрбумаар нэмэгдсэнтэй холбоотой байна. Хөрөнгө нэмэгдсэн ч өрийн харьцаа өмнөх үеийн мөн үе болох 51%-д хадгалагдаж санхүүгийн зардалд огцом өсөлт үзүүлээгүй нь сайшаалтай. Мөн бусад авлага хэсгийн үзүүлэлт 2 тэрбумаас 22 тэрбум болтол өссөн нь онцлох үзүүлэлт ба охин компани болох “Макс Агро” ферм-д хийсэн хөрөнгө оруулалттай холбон тайлбарлаж байна.  Уг дүнг урт хугацаат хөрөнгө оруулалтаар бүртгэж байсан ба 17.6 байсан байна.

 

Компани EBRD-аас 12 сая доллартай тэнцэх төгрөгийн 15%-ийн хүүтэй зээл авах гэрээ байгуулсан нь урт хугацаат зээлийн өртгийг багасгаж, ханшийн эрсдэлээс алдагдал хүлээх нөхцөлийг сааруулж байна.  Эхний хагаст уг санхүүжилтээр тоног төхөөрөмж, үйлдвэрийн томоохон капитал засвар, парк шинэчлэлийн ажилд 1 тэрбум орчим, PET савлагаатай бүтээгдэхүүний савлах шугамд 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Дараагийн хагас жилд агуулах, авто гаражийн шинэчлэл хийх, сүү хүлээн авах, боловсруулах цехийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь EBRD-ийн санхүүжилтийн зарцуулалтын томоохон хэсэг болох ба энэ нь өртгийг бууруулах эерэг нөлөөлөлтэй.

Ашгийн хувьд нийт ашиг 30%-д хүрэн өмнөх оноос 21%-иар, цэвэр ахиуц ашиг 11%-д хүрэн өмнөх оноос 80% өсжээ. Хувьцааны ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувь, оны эхнээс 10 хувийн уналттай байна.  

Address: 702 Ayud Tower, Olympic street, 1st micro district Sukhbaatar District, Ulaanbaatar city, Mongolia 

Phone: 7510-7500

Холбогдох мэдээллээ үлдээнэ үү!
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020