TTL

ТАВАН ТОЛГОЙ ХК

6,635.00

2019 оны 11-р сарын 15-ны ѳдрийн байдлаар

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Хѳрѳнгийн бирж, тавантолгой эдийн засаг хувьцаа мѳнгѳ улаанбаатар

Эх сурвалж: www.mse.mn

Таван толгой  ХК 2019 оны эхний хагаст борлуулалтын орлого 36.7%-иар өсч 123 тэрбум, цэвэр ашиг 19.5%-иар нэмэгдэж 23 тэрбум хүрлээ. Цэвэр ашгийн өсөлтийн дүн нь борлуулалтын орлогын өсөлтөөс бага байгааг нүүрс олборлолт уурхайн гүн рүү орон, нэг давхаргаас нөгөөд шилжиж буйтай холбоотойгоор хөрс хуулалтын хэмжээ нэмэгдэж, олборлолтын өртөг нэмэгдсэнтэй холбоотой байна. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52%-иар өсч 92.9 тэрбум болсон байна. Гэвч ТЭЗҮ-д тусгагдсанаар цаашид хөрс хуулалтын хэмжээ тогтворжиж өртөг буурах хандлагатайг компанийн зүгээс мэдээллээ.

Компани 1.2 сая тонн нүүрс олборлосноос 1 сая тонн нүүрсийг борлуулсан байна. Нийт нүүрсний 17%-ийг дотоод зах зээлд, 83%-ийг гадаад зах зээлд борлуулсан ба экспортолсон нүүрсний 53%-нь коксжих, 23%-нь сул коксжих, 7%-нь коксжих чанаргүй нүүрс гарсан байна. 2019 оны жилийн эцсээр 2.3 сая тн нүүрсний борлуулалт хийх зорилт тавьсан нь хагас жилийн байдлаар 43%-ын биелэлттэй байна. Ордын нийт нүүрсний нөөц нь 185 сая тонн гэж тогтоогдсон байдаг.

Нүүрс олборлолтын биет дүн 25%-иар өссөн бол борлуулалтын орлогын дүн 36%-иар өссөн нь экспортолж буй нүүрсний үнэ өмнөх оны $66-с $71.5 доллар болон өссөнтэй холбоотой байна.

Цаашид уурхайн доод хэсгийн нөөцийг олборлох ажлын хүрээнд далд уурхайн ашиглалтын судалгаа хийж байгаагаа компанийн зүгээс мэдэгдсэн.

Компани 2018 оны цэвэр буюу цэвэр ашгийн 85%-ийг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэн ҮЦТХТ-өөр дамжуулан тарааж байна. Хувьцааны ханш өмнөх үеийн мөн үетэй харьцуулахад 16 хувийн, оны эцсээс 10 хувийн уналттай байна.

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020