ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НѲХЦѲЛ

Харилцагч доорх нѳхцѳлийг хүлээн зѳвшѳѳрсний үндсэн дээр Апекс Капитал ҮЦК-д үнэт цаасны данстай болж Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцаа идэвхэжнэ. Үүнд:

  1. Харилцагч ѳѳрийн и-мэйл хаяг болон бусад хувийн мэдээллийг үнэн зѳв, бүрэн бѳглѳнѳ.

  2. Харилцагч Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцаагаа идэвхжүүлэх цахим анкетийг бѳглѳн илгээсний дараагаар харилцагчийн и-мэйл хаягийн дагуу бѳглѳгдсѳн мэдээллүүд илгээгдэх ба тэрхүү цахим шуудан нь Апекс Капитал ҮЦК-тай байгуулсан гэрээ болно. 

  3. Цахим хэлбэрээр данс нээлгэхтэй холбоотой Апекс Капитал ҮЦК-аас ѳгсѳн заавар, хэрэглэгчийн нэр, нууц үг болон цахим шуудангаар авсан мэдээлэл зэргийг бусдад алдсан, ашиглуулсан, эсхүл тийнхүү ашиглуулах боломж олгосноос үүссэн үр дагаврыг харилцагч бүрэн хариуцна.

  4. Харилцагчийн бүртгэлтэй цахим шуудангийн хаягт очсон мэдээлэл нь цахимаар данс нээх үйлчилгээний нууцлалын салшгүй нэг хэсэг бѳгѳѳд харилцагч цахим орчны нууцлалыг чандлан хадгална.

  5. Харилцагч анкетийг бѳглѳхдѳѳ ѳѳрийн нэр дээрх банкны дансны дугаарыг оруулаагүй тохиолдолд Эрдэнэс Таван Толгой ХКомпаниас олгогдож болох ногдол ашиг тухайн банкны дансанд шилжин орохгүй.

  6. Харилцагч анкет бѳглѳж илгээснээс хойш данс нээлгэх тѳлбѳр болох 6,000₮-ийг Апекс Капитал ҮЦК дансны нэртэй Хаан Банкны 5115061106 дугаартай дансанд шилжүүлснээр харилцагчийн данс нээгдэх боломжтой болно.

  7. Харилцагч гүйлгээний утгад ѳѳрийн регистрийн дугаар болон утасны дугаарыг үнэт цаасны данс нээлгэх анкет дээр бѳглѳсний дагуу оруулна.

  8. Энэхүү данс нь зѳвхѳн “Үнэт Цаасны Тѳвлѳрсѳн Хадгаламжийн Тѳв”-д бүртгэгдэх данс бѳгѳѳд харилцагч энэхүү данс дээр тулгуурлан үнэт цаасны арилжаа хийхийг хүсвэл Голомт Банкны эскроу буюу арилжааны мѳнгѳн хѳрѳнгѳѳ байршуулах дундын дансыг ѳѳрийн биеэр Апекс Капитал ҮЦК-ийн Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, Аюуд Тауэр 7 давхарт 702 тоот-д байрлах байранд ирж нээлгэнэ.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ БОЛОН ТҮҮНИЙГ БУРУУГААР АШИГЛАХААС СЭРГИЙЛЭХ НӨХЦӨЛҮҮД

Үнэт цаасны зах зээл нь зохицуулалттай бөгөөд зах зээлийг урвуугаар ашиглахаас сэргийлсэн хууль зүйн болон хяналтын тогтолцоотой байдаг. Тиймээс, та арилжаанд оролцохдоо дараах зүйлсийг сайтар анхаарна уу. Үүнд: 

 

  1. Үнэт цаасны ханшид зохиомлоор нөлөөлөхгүй, зах зээлийг урвуулан ашиглах аливаа үйлдэл хийхгүй байх. Үүнд: 
    - 2 ба түүнээс дээш удаа, цөөн тоо ширхгээр тухайн нэг хувьцааны ханшид нөлөөлөх зорилгоор арилжаа хийхгүй байх
    - Нэгдмэл сонирхолтой этгээдтэй эсхүл урьдчилан тохирсон талтай үгсэн тохиролцож, хувьцааны идэвх, эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэх мэт зорилгоор хуурамч арилжаа хийхгүй байх

  2. Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцохгүй байх /Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 76.1-р зүйлд зааснаар “Тодорхой үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй мэдээллийг дотоод мэдээлэл” гэнэ/

  3. Худалдан авах эсхүл худалдах зорилгогүйгээр хий хоосон захиалга өгөхгүй байх

 

Дээрх үйлдлүүдийг хориглосон хууль, журмын заалтуудтай дэлгэрэнгүйгээр Санхүүгийн Зохицуулах Хороо болон Хѳрѳнгийн Биржийн цахим хуудсаас судлан сайтар уншиж танилцана уу. Хууль журмын хэрэгжилтэд Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавьж ажилладаг бөгөөд Үнэт цаасны компани харилцагчдынхаа захиалгыг мөн шалгах үүрэгтэй тул цахим орчинд зохих тохируулгуудыг хийсэн болно. Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, зах зээлийг урвуулан ашиглах нь зөрчил тул ийм үйлдэл гаргасан нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээдгийг анхаарна уу. 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Аюуд Тауэр, 7 давхарт, 702 тоот

Утас: 7510-7500

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2019