
Клирингийн данснаас мөнгө хүсэх заавар
1) egolomt.mn веб хуудсаар орж хуучин хувилбар гэснийг сонгож өөрийн интернет банкны эрхээр нэвтэрч орно.

2) Нэвтэрч орны дараагаар үйлчилгээ гэсэн хэсгийг сонгож дараагаар нь арилжааны данснаас зарлаг гаргах цэсийг сонгоно.

3) Арилжааны данснаас зарлага гаргах цэсийг сонгосны дараагаар хүсэлт илгээх товчийг дарна.

4) Шилжүүлэгч данс гэсэн хэсэгт өөрийн клирингийн дансийг сонгох бөгөөд хүлээн авагч данс нь заавал таны нэр дээрх арилжааны банкны данс байх ёстойг анхаарна уу.

Шилжүүлэх дүн дээр дансандаа 2,000 /төг/ заавал үлдээж мөнгө хүсэх ёстой. Уг дүн нь голомтын банкны дансны доод үлдэгдэл хэлбэрээр байршдаг бөгөөд дансаа хаалгах үедээ авах боломжтой байдаг. Жишээ нь та 80,000 /төг/ үлдэгдэлтэй байвал 78,000 /төг/ гэж хүсэлт илгээнэ.
Хэрэв та клирингийн тус дансаа хаалгах бол манай салбар дээр бичиг баримттайгаа ирнэ үү.