
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4-р сарын 29-ний өдрийн 14:00 цагт 89.41% ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
1. Говь ХК-ийн 2025 оны санхүүгийн үр дүн болон үйл ажиллагааны тайлан;
2. 2025 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараахгүй тухай ТУЗ-ийн тогтоол;
3. ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлан.
1. ТУЗ-өөс компанийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаар гаргасан дүгнэлт;
2. ТУЗ-ийн 2026 оны цалингийн төсөв.
2025 оны санхүүгийн үр дүн:
Компанийн нийт хөрөнгө 302.2₮ тэрбумд хүрч, өмнөх оноос 1 хувиар буурсан нь хөрөнгийн хэмжээ тогтвортой байгааг илтгэж байна. Эздийн өмч -22.2₮ тэрбумд хүрсэн нь хуримтлагдсан алдагдлын нөлөөлөл хэвээр байгааг харуулж байгаа юм.
2025 онд компани 246.2₮ тэрбумын борлуулалтын орлого олж, өмнөх оны түвшинг тогтвортой хадгалжээ.
Тайлант онд гадаад борлуулалт 22.0₮ тэрбумын гүйцэтгэлтэй байсан нь өмнөх оноос 15% буурсан үзүүлэлт байв. Үүний гол шалтгаан нь бүтээгдэхүүний үндсэн үнийг нэмэгдүүлж, хямдралын хувийг бууруулсан бодлоготой холбоотой.
Гадаад борлуулалтын зах зээлээ тэлэх зорилгоор 2025 оны 8-р сард БНСУ-д охин компаниа байгуулжээ.
Мөн борлуулалтын суваг хөгжүүлэх ажлын хүрээнд борлуулалтын оргил үеүдэд АНУын зах зээлд Macy’s, Amazon гэсэн хоёр шинэ сувагтай хамтран ажиллаж эхэлсэн нь 2025 оны нийт борлуулалтын үр дүнд эерэг нөлөө үзүүлсэн байна.
Гадаад борлуулалтыг сувгаар нь задлаад үзвэл вебсайтаар хийсэн онлайн борлуулалт 11.3₮ тэрбум буюу нийт борлуулалтын 51%-ийг, Герман улс дахь хоёр салбар дэлгүүрийн борлуулалт 4.3₮ тэрбум буюу нийт борлуулалтын 20%-ийг, харин худалдааны платформуудын борлуулалт 6.3₮ тэрбум буюу нийт борлуулалтын 29%-ийг тус тус бүрдүүлжээ.
---
### ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
NPDI x GOBI хамтын ажиллагаа- 2025 оноос эхлэн LLM (Large Language Model)-ууд болох ChatGPT, Gemini, AI Overview буюу “том хэлний загвар”-уудын хариулт дээр ГОВЬ брэндийг дурдагдуулах, вэбсайт дээрх мэдээллүүдийг LLM ойлгоход илүү хялбар болгож, системжүүлэх ажлуудыг хамтран хийж байна.
Борлуулалтын суваг хөгжүүлэлт
• Тайлант оны 1-р сар, 1858 онд үүсгэн байгуулагдсан, 167 жилийн түүхтэй Macy’s худалдааны онлайн платформоор бүтээгдэхүүнээ борлуулж эхлэв.
• 10-р сар, Amazon платформоор дамжуулан АНУ-ын зах зээлд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэв.
• 11-р сар, БНСУ-ын томоохон цахим худалдааны платформ болох Coupang-оор дамжуулан Солонгосын зах зээлд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэв.
• 12-р сар, Naver Shopping платформоор дамжуулан онлайн борлуулалтаа өргөжүүлж, БНСУ-ын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ шууд хүргэж эхлэв.
---
2023 оноос CashmereTech Footwear буюу ноолууран гутлыг зах зээлд нэвтрүүлж, 2024–2025 онуудад үргэлжлүүлэн хөгжүүлсэн. Мөн шинэ нэр төрөл болох CashmereTech Outerwear буюу -15-аас -30 градус хүртэл өмсөх боломжтой олон загварын курткыг зах зээлд шинээр нэвтрүүлж хэрэглэгчдэд хүргэсэн билээ.
Тогтвортой үйлдвэрлэлийг дэмжсэн залгаа оёдолгүй 3D загварын хөгжүүлэлт
Ноолуурын хольцтой инновац шингэсэн 11 шинэ загварын гутал зохион бүтээж, зах зээлд гаргасан.
2025 оны 11-р сард Казакстан улсын Алмата хотын олон улсын нисэх онгоцны буудалд Франчайз дэлгүүр шинээр нээн 2025 оны сүүлийн байдлаар 3 улсын 4 хотод 5 франчайз дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байна.
Франчайз дэлгүүрийн байршил:
1. Япон улс, Токио хот
2. Турк улс, Анкар хот
3. Турк улс, Истанбул хот
4. Турк улс, Истанбул хот
5. Казахстан улс, Алматы хот