
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС БИЗНЕСЭЭ
САНХҮҮЖҮҮЛЭХ ШИЙДЭЛ
Апекс капитал нь таны бизнесийн онцлог, хэрэгцээнд нийцсэн уян хатан нөхцөлтэй санхүүжилтийг мэргэжлийн түвшинд хурдан шуурхай, найдвартай татах боломжийг санал болгон ажилладаг.
"Апекс Капитал ҮЦК" ХХК – Андеррайтерийн үйлчилгээ
"Апекс Капитал ҮЦК" ХХК нь андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад хөрөнгийн зах зээлээс шаардлагатай санхүүжилтийг олгох, зөвлөх байдлаар хамтран ажиллаж, үнэт цаас гаргагч нарын бизнесийн дараагийн өсөлтийн боломжийг бий болгоход нь гүүр болон ажиллаж байна.
Бид нийт 50 гаруй аж ахуйн нэгж, бизнесийн томоохон байгууллагуудтай хамтран, 350 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтэд амжилттай ажилласан туршлагатай ба салбартаа түүчээлэн шилдэг 3-т багтан ажиллаж байна.
Үнэт цаас гаргагч таныг бизнесийн салбарын хурдацтай өсөлт, хүчтэй өрсөлдөөн дунд байр сууриа хадгалж, салбартаа тэргүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан шийдвэрлэх нь бидний үнэ цэн юм.
50+
Хамтран ажилласан байгууллага
350+
Тэрбум төгрөгийн санхүүжилт
TOP 3
Салбартаа тэргүүлэгч
10+
Жилийн туршлага
Санхүүгийн Хэрэгслүүд
Өрийн хэрэгсэл
Бонд гаргах замаар санхүүжилт татах боломжтой
Хувьцаа
IPO болон хаалттай хүрээнд хувьцаа гаргах
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Ирээдүйн мөнгөн урсгалаар баталгаажсан санхүүжилт
Нээлттэй Бондын Шаардлагууд
Хувьцааны бүртгэлийн II ангиллын шалгуур
- 2-оос доошгүй жил тухайн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
- Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг СТОУС-н дагуу бэлтгэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан
- 1 тэрбум төгрөгөөс доошгүй зах зээлийн үнэлгээтэй
- Компани бүртгэгдсэнээс хойш 12 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хангалттай хэмжээний ажлын капиталтай байх эсхүл 100 сая төгрөгөөс доошгүй хэмжээний ашигтай ажилласан байх
- Дотоодод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын зарчмыг дагаж мөрддөг байх
| Шалгуур/Ангилал | I ангилал | II ангилал | III ангилал |
|---|---|---|---|
| Үйл ажиллагаа явуулсан жил | Тухайн чиглэлээр 3-аас доошгүй | Тухайн чиглэлээр 2-оос доошгүй | - |
| Санхүүгийн тайлан | 3 жил СТОУС /IFRS/ | 2 жил СТОУС /IFRS/ | - |
| Сүүлийн жилийн борлуулалтын орлогын хэмжээ | 5.0 тэрбумаас дээш | - | - |
| Сүүлийн жилийн ашгийн хэмжээ | 1.0 тэрбумаас дээш | 100 саяас доошгүй байх | - |
| Ажлын капитал | - | Бүртгэгдсэнээс хойш 12 сарын хугацаанд хангалттай байх | - |
| Компанийн засаглалын зарчмыг дагаж мөрдөх | + | + /мөрддөггүй бол тайлбарлах/ | + /мөрддөггүй бол тайлбарлах/ |
| Олон нийтэд эзэмшүүлэх хувь | 25%-иас доошгүй эсвэл арилжааны 5% дээш | 25%-иас доошгүй | - |
Хаалттай Бонд Гаргах Компанид Тавигдах Шаардлага
- 1 жилээс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
- Татан төвлөрүүлж буй хөрөнгийн зарцуулалт тодорхой байх
- Санхүүгийн тайлан сүүлийн 1 жилийн хугацаанд аудитлагдсан байх
- Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон өөрийн эрх зүйн баримт бичгийг бүрэн дагаж мөрддөг байх
- Үнэт цаас гаргагч, түүний толгой компани нь чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлийн өргүй байх
Барьцаа, Баталгаа
Үл хөдлөх хөрөнгө
- Үнэт цаас гаргагчийн хүлээж буй нийт үүргийн үнийн дүнгийн 100-130 хувиас багагүй хэмжээний үнэлгээтэй байх
- Хэрэв давхар барьцаалж байгаа бол өмнөх барьцаалагчийн давхар барьцаалахыг зөвшөөрсөн тухай албан бичиг
Хөдлөх хөрөнгө
- Үнэт цаас гаргагчийн хүлээж буй нийт үүргийн үнийн дүнгийн 100-150 хувиас багагүй хэмжээний үнэлгээтэй байх
Баталгаа
- Баталгаагаргагчийн хариуцан төлөхөөр заасан баталгааны дүн нь тухайн өрийн хэрэгслээр Үнэт цаас гаргагчийн хүлээж буй нийт үүргийн үнийн дүнгээс багагүй байх
- Баталгаа гаргагчийн хамгийн сүүлчийн санхүүгийн тайлангаарх цэвэр ашиг, хөрөнгийн хэмжээ, Баталгаа гаргагч болон Үнэт цаас гаргагчийн холбоо хамаарал нь Баталгаа гаргагч Баталгааны гэрээгээр хүлээх үүргээ хангалттай хэмжээгээр гүйцэтгэх бодит итгэл төрүүлэхүйц байх
IPO буюу Хувьцааны Санхүүжилт
Олон нийтэд хувьцаагаа анх удаа санал болгох гэдэг нь 50 хүртэлх тооны хувьцаа эзэмшигчтэй байсан компани нь өөрийн хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгон худалдах ажиллагаа юм. Хууль эрх зүйн талаас тайлбарлавал хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) хэлбэрээ өөрчилж хувьцаат компани (ХК) болох процесс. Компани хэлбэрээ өөрчилж нээлттэй ХК болсноор Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчид нь хувьцаагаа арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан нийтэд чөлөөтэй арилжаалагдах боломжтой болох юм.
Нээлттэй Хувьцаа Гаргахад Монголын Хөрөнгийн Биржээс Тавигдах Шаардлагууд
| Шалгуур/Ангилал | I ангилал | II ангилал | III ангилал |
|---|---|---|---|
| Үйл ажиллагаа явуулсан жил | Тухайн чиглэлээр 3-аас доошгүй | Тухайн чиглэлээр 2-оос доошгүй | - |
| Санхүүгийн тайлан | 3 жил СТОУС /IFRS/ | 2 жил СТОУС /IFRS/ | - |
| Сүүлийн жилийн борлуулалтын орлогын хэмжээ | 5.0 тэрбумаас дээш | - | - |
| Сүүлийн жилийн ашгийн хэмжээ | 1.0 тэрбумаас дээш | 100 саяас доошгүй байх | - |
| Ажлын капитал | - | Бүртгэгдсэнээс хойш 12 сарын хугацаанд хангалттай байх | - |
| Компанийн засаглалын зарчмыг дагаж мөрдөх | + | + /мөрддөггүй бол тайлбарлах/ | + /мөрддөггүй бол тайлбарлах/ |
| Олон нийтэд эзэмшүүлэх хувь | 25%-иас доошгүй эсвэл арилжааны 5% дээш | 25%-иас доошгүй | - |
Өдөр тутмын
ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ
ЗӨВЛӨХҮҮДТЭЙ ТАНИЛЦААРАЙ
Би, У.Мөнхдөл нь компанийн болон байгууллагын харилцагчдыг хөрөнгийн зах зээлд мэргэжлийн түвшинд төлөөлж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь зөвлөгөө өгч, үнэт цаасны арилжаанд зуучлах үүрэгтэй мэргэжилтэн юм.Компанийн бонд, хувьцааны арилжаанд зуучилж, хөрөнгө оруулалтын боломжийг санал болгож Хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэнэ.


