
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Bloomberg Intelligence-ийн тооцооллоор Монгол Улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ 2026 онд 105 сая тоннд хүрч, өмнөх оноос 26%-иар өсөх төлөвтэй байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн 95 сая тонны зорилтоос давсан үзүүлэлт юм.
Судалгаанд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation (ММС)-ийг Монголын нүүрсний салбарт олон улсын хөрөнгө оруулагчдын хамгийн сайн мэддэг компаниудын нэг бөгөөд Монголын нүүрсний экспортын өсөлтөөс хамгийн их үр ашиг хүртэх боломжтой компанийн тоонд багтана хэмээн онцолжээ.
2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсаас БНХАУ руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 67%-иар өсөж, Монгол Улс Индонезийг даван Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч болсон байна.
---
Австралиас БНХАУ руу экспортлох коксжих нүүрсний хэмжээ 2026 онд ойролцоогоор 10%-иар буурч, 8 сая тонн орчимд хүрэх төлөвтэй байна.
Энэхүү бууралтад Хятадын гангийн эрэлт саарч буй байдал, Ойрхи Дорнодын геополитикийн эрсдэлээс үүдэлтэй тээврийн зардлын өсөлт, мөн БНХАУ нүүрсний импортоо олон улсаас төрөлжүүлэх бодлого баримталж байгаа нь голлон нөлөөлж байна.
Үүний үр дүнд Австралийн нүүрсний өрсөлдөх чадвар Хятадын зах зээлд суларч, тус улсын эзлэх хувь Хятадын коксжих нүүрсний импортод 2019 онд 41% байсан бол 2025 онд ердөө 8% болж буурсан байна.
---
Хятад улс дотооддоо металлургийн нүүрс олборлодог боловч ган үйлдвэрлэлд шаардлагатай өндөр чанарын коксжих нүүрсний хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Иймээс импортын коксжих нүүрс Хятадын гангийн салбарт стратегийн ач холбогдолтой хэвээр байна.
Дотоод бодлого нь ихэвчлэн эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлийг дэмждэг тул металлургийн нүүрсний нийлүүлэлт харьцангуй хязгаарлагдмал байдаг. Энэ нөхцөлд Монгол Улс дараах давуу талуудаараа Хятадын импортын гол эх үүсвэрүүдийн нэг болж байна:
• Өрсөлдөхүйц үнэтэй
• Хилээр шууд нийлүүлэх боломж
• Авто болон төмөр замын логистикийн давуу талтай гэсэн шалтгаанаар Хятадын импортын чухал эх үүсвэр болж байна.
Мөн Шаньси мужид гарсан уурхайн ослын дараах аюулгүй байдлын шалгалтууд нь дотоодын олборлолтыг түр сааруулах, улмаар металлургийн нүүрсний нийлүүлэлтэд богино хугацаанд нэмэлт дарамт үүсгэх эрсдэлтэй байна.
---
2022 онд ашиглалтад орсон Тавантолгой төмөр зам нь нүүрсний тээврийн зардлыг авто тээврийн $32/тонноос $8/тонн хүртэл бууруулж, Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн.
Мөн 2027 он орчимд ашиглалтад орохоор төлөвлөж буй хоёр дахь хил дамнасан төмөр зам жилд нэмэлт 30 сая тонн тээвэрлэх хүчин чадал бүрдүүлж, Монголын Хятадын нүүрсний гол нийлүүлэгчийн байр суурийг улам бэхжүүлэхээр байна.
---
Монгол Улс дэлхийн хэмжээний ашигт малтмалын нөөцтэй бөгөөд уул уурхайн салбар нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын гол чиглэл хэвээр байна.
Bloomberg Intelligence-ийн мэдээлснээр:
---
Хятад улс нүүрсний импортоо нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх бодлого баримталж байгаа нь Монгол Улсад давуу боломж бий болгож байна.
2025 оны байдлаар Монгол Улс Хятадын коксжих нүүрсний импортын 51%-ийг хангаж, хамгийн том нийлүүлэгч болсон байна. Монголын нүүрсний өрсөлдөх чадвар нь:
---
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар өнөөдөр нийт гангийн эрэлтийн 30 хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа бөгөөд цаашид ч буурах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч Mongolian Mining Corporation (MMC)-ийн урт хугацааны борлуулалтын гэрээнүүдээрээ хүчтэй дэмжигдэж байна.
Тус компани жилд дунджаар 5-6 сая тонн нүүрсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловч БНХАУ-ын төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдтэй нийт 8 сая тонноос давсан нийлүүлэлтийн гэрээ байгуулсан байна. Үүнд:
Эдгээр урт хугацааны гэрээнүүд нь MMC-ийн ирээдүйн борлуулалтын хэмжээг илүү тодорхой, тогтвортой харагдах боломжтой болгож байгаа бөгөөд мөн Хятад улсын өндөр чанарын коксжих нүүрсний эрэлт хүчтэй хэвээр байгааг илтгэж байна.
Дүгнэж хэлбэл, Хятадын өндөр чанарын коксжих нүүрсний импортын хэрэгцээ, Австралийн нүүрсний зах зээл дэх байр суурийн бууралт, Монголын төмөр замын дэд бүтцийн хөгжил зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр Монгол Улсын БНХАУ руу чиглэсэн нүүрсний экспорт ойрын жилүүдэд өсөлттэй байх төлөвтэй байна. Мөн урт хугацааны нийлүүлэлтийн гэрээнүүд нь Монголын нүүрсний эрэлт тогтвортой хэвээр байгааг харуулж байна.