
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Миний хувьд мөнгөө өөрийнхөө төлөө ажуулахыг хэлнэ. Монголд хөрөнгийн зах зээл хөгжиж хүн бүр хөрөнгө оруулалт хийх олон боломжтой болсонд баяртай байдаг. Яагаад гэвэл 20,30 жилийн өмнө иргэдэд хөрөнгө оруулалт хийх олон сонголт байгаагүй. Цэнхэр, ягаан тасалбарыг бүгдээрээ мэдэх байх ихэнх компаниуд дампуурсан, хувьцаанууд нь үнэ цэнгүй болсон эсвэл хувьцаа эзэмшигч иргэд луйвардуулсан. Тиймээс өнгөрсөн 20 жилд иргэдэд хадгаламж гэдэг ганц сонголт л байдаг байлаа. 90 оны үед хадгаламжийн хүү жилийн 50–70% байсан. Инфляцаас хамаарч ийм өндөр байсан гэсэн үг л дээ. Тухайн үед 50 хувийн хүүтэй хадгаламжид мөнгөө хийсэн ч жилийн дараа ямар ч өгөөж авч чадахгүй. Учир нь инфляц, мөнгө хэвлэлт, засгийн газрын буруу менежмент зэргээс хамаарч доллар өсөж төгрөгийн ханш жил бүр 30–50% унаж байсан. Энэ нь иргэдийн ашгийг бүгдийг нь үгүй хийж хадгаламжид байсан мөнгө нь ч худалдан авах чадвараа алдсаар байсан гэсэн үг. 3 жилийн өмнө буюу Ковидын үед хадгаламж нээсэн хүн мөн адил нөхцөл байдалд орсон. Хадгаламжийн хүү 8–10% болж буурж, инфляц өсөж байсныг бүгд санаж байгаа байх. Жишээ нь: Нэг жилийн хугацаатай хадгаламжид 2 өрөө байрны мөнгө хийсэн хүн жилийн дараа мөнгө нь 2 өрөө байр авах боломжгүй болсон. Яагаад гэвэл байрны үнэ өсөж мөнгөний худалдан авах чадвар буурсан гэсэн үг. Миний хувьд ухаалаг хөрөнгө оруулалт хийх, мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулах хамгийн чухал алхам бол аюулгүй, найдвартай хөрөнгө оруулалт гэж хэлнэ. Мөнгө хуримтлуулна гэдэг бол олон жилийн хөдөлмөр, золиос шүү дээ.
Шинээр хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийн хамгийн том алдаа бол мөнгөө хурдан нугалах зорилго тавьж өндөр өгөөж харж хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь эсрэгээрээ мөнгөө алдах эрсдэлд оруулдаг. Шинээр хөрөнгийн зах зээл рүү орсон хөрөнгө оруулагч яг загас шиг байдаг. Ямар загас вэ гэвэл “өлсгөлөн загас”. Өсөглөн загасны тавилан бол “Оройн зоог” юм. Учир нь өлсгөлөн загас ямар ч урхинд орчихдог. Яг үүнтэй адил хэт өндөр өгөөжийн араас явсаар байвал ямар ч урхинд хялбархан орно гэсэн үг.
Хөрөнгөө хөдөлмөрлүүлье гэж шийдвэр гаргасан бол 1 дүгээрт мөнгөө битгий алдаарай, 2 дугаарт эрсдэл багатай, хөрөнгөө инфляцаас хамгаалсан хөрөнгө оруулалтын багц үүсгэх ёстой. Багц дотор тань үл хөдлөх хөрөнгө, доллар, хувьцаа мөн өндөр өгөөжтэй бондууд байх ёстой. Харин яаж хөрөнгө оруулалт хийх вэ гэвэл 7510–7500 залгаж цаг товлон зөвлөгөө авах боломжтой.
Хэрэв та өөрийн хөрөнгөө хөдөлмөрлүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Apex Capital | Apply Persistence.
Веб: www.apex.mn
Танд амжилт хүсье.
2