Америкийг тойрсон геополитикийн маргаанууд
Oct 30, 202520 days ago
177
4 мин

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

  1. Холбооны Нөөцийн Сан

  2. Хиймэл оюун ухааны зах зээл үнэхээр хөөсрөл үү?

  3. Трамп ба түүний нөхөд

    ImageАНУ-ын есдүгээр сарын инфляцын түвшин эдийн засагчдын таамаглалаас бага гарлаа. 10 сарын 24-нд нийтлэгдсэн есдүгээр сарын инфляцын тайланд сарын 0.3%-тай, жилийн 3%-ийн инфляцтай гарлаа. Ерөнхийдөө эрчим хүчний салбараас бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь инфляцын дарамт буурч байгааг харуулж байна. Энэ нь 10 сарын 29-нд болох ХНС-ийн хуралдаанаар бодлогын хүүг буулгах шийдвэр гаргах магадлал улам нэмэгдүүлж байна. Хэрэв бодлолгын хүү буурвал эрсдэлтэй хөрөнгө оруулалт буюу хөрөнгийн зах зээл өсөх хандлагыг нэмэгдүүлж байгаа юм.

    1. Холбооны нөөцийн сан

    SOFR (Secured Overnight Financing Rate) нь банкууд бие биенээсээ нэг шөнийн хугацаанд зээл авахдаа төлдөг дундаж хүү юм. Энэхүү үзүүлэлт нь олон улсын банк, зээл, дериватив болон мөнгөний гэрээний хүүгийн тооцоонд өргөн хэрэглэгддэг.

    2025 он гарснаар SOFR огцом өсөж, зах зээлийн богино хугацааны санхүүжилтийн зардал нэмэгдэв. Энэ өсөлт нь нөөцийн хомсдолын дохио болж, АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас татан төвлөрүүлэлтийн бодлогоо сулруулж, мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлэх нөхцөлийг нэмэгдүүлж байгаа юм.

    ImageImage2. Хиймэл оюун ухааны зах зээл үнэхээр хөөсрөл үү?

    Хиймэл оюун ухааны зах зээл асар хурдтай тэлж байгаа ч, энэ нь бодит өсөлт үү эсвэл “AI хөөс” үү гэдэгт шинжээчид санал нэгдээгүй байна. Гэвч сүүлийн саруудад гарсан AI hardware-ийн үнийн хөдөлгөөнүүд нь бодит эрэлтийн өсөлтийг илтгэж байна.

    Тухайлбал, inSpectrum Tech DDR5 1Gx16 DRAM нь AI сервер, GPU кластеруудад ашиглагддаг дэвшилтэт санах ойн чип бөгөөд үнийн индекс нь өнгөрсөн сард л гэхэд 2.5 дахин өссөн байна. Энэхүү өсөлт нь AI hardware-ийн эрэлт богино хугацаанд эрс нэмэгдэж байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь:

    · AI дата төв, GPU кластерийн өргөтгөл идэвхтэй явагдаж буйг,

    · Томоохон hyperscaler компаниуд (ж.нь. Microsoft, Amazon, Google) нөөцөө дахин бүрдүүлж буйг,

    · Мөн спекулятив худалдан авалт нэмэгдэж буйг илтгэж байна

    Эдгээрээс харахад AI hardware-ийн үнэ богино хугацаанд огцом өсөх нь салбарын идэвхжил сулраагүй байгаагийн дохио юм. Үүнтэй холбоотойгоор AMD, NVIDIA, Micron, Samsung, SK Hynix зэрэг компаниудын ашигт ажиллагаа ойрын улирлуудад нэмэгдэх төлөвтэй байна.

    ImageӨмнөд Солонгосын хагас дамжуулагч экспортын нэмэгдэл зэрэг нь AI салбар зөвхөн “хөөсрөл” бус бодит хөрөнгө оруулалтын эрэлттэй мөчлөг болохыг мөн харуулж байна.

    Image3. Трамп ба түүний нөхөд

    Трамп - Путин

    АНУ-ын засаг захиргаа сүүлийн үед ОХУ-ын газрын тосны хамгийн том хоёр компани болох Rosneft болон Lukoil-д хориг арга хэмжээ авсан. Эдгээр компаниуд нь Оросын нийт газрын тос олборлолтын ойролцоогоор 50%-ийг эзэлдэг бөгөөд хориг нь дэлхийн газрын тосны ханш болон эрчим хүчний зах зээлд өсөлтийн дарамт үүсгээд байна. Энэ алхам нь АНУ-аас Украйныг дэмжих байр суурийг бататгаж, АНУ–Оросын харилцаанд дахин хурцадмал байдал үүсгэж байгаа юм

    Трамп - Ши Жиньпин

    АНУ болон Хятадын удирдагчид 2025 оны 10-р сарын 30-нд Өмнөд Солонгост уулзалт хийхээр тохиролцсон. Хэрэв уулзалт амжилттай болбол богино хугацаанд хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэх ч урт хугацаанд АНУ–Хятадын технологийн салбарын салангид хөгжил үргэлжлэх төлөвтэй гэж шинжээчид үзэж байна

    ImageТрамп - Венесуаль

    АНУ Венесуалийн Засгийн газарт шууд цэргийн дарамт үзүүлэх тухай анхааруулга өгч, тус улсын хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах магадлалтай байна. Гэсэн ч бүрэн хэмжээний халдлага хийх магадлал бага бөгөөд хязгаарлагдмал цохилт эсвэл эдийн засгийн дарамт илүү боломжтой хувилбар гэж үзэж байна.

    Хэрэв нөхцөл байдал тайван замаар шийдэгдэж чадвал Венесуалийн газрын тос, байгалийн хийн салбар баруун компаниудад нээлттэй болж, Golar, Schlumberger зэрэг компаниудад шинэ боломж нээгдэх хандлагатай байна

    ImageДүгнэлт:

    · SOFR-ийн өсөлт АНУ-ын санхүүгийн системийн мөнгөн урсгалд дарамт нэмэгдэж, ХНС “татан төвлөрүүлэх”-ээс “тэлэх” чиглэл рүү шилжих магадлал өндөр байна. Энэ нь богино хугацаанд зах зээлийн тогтвортой байдлыг хангах ч урт хугацаанд долларын ханшийг сулруулах хүчин зүйл болж чадна.

    · DDR5 DRAM-ийн үнийн огцом өсөлт, Солонгосын хагас дамжуулагч экспортын нэмэгдэл зэрэг нь AI салбар зөвхөн “хөөсрөл” бус бодит хөрөнгө оруулалтын эрэлттэй мөчлөгийн дунд байгааг харуулж байна. Тиймээс богино хугацаанд AI дэд бүтцийн компаниуд (ж.нь. AMD, NVIDIA, SK Hynix, Micron) гол өсөлтийн хөшүүрэг байх төлөвтэй.

    · Геополитик ба эрчим хүчний тэнцвэр Трампын удирдсан гадаад бодлого нь Оросын нефть, Хятадын худалдаа, Венесуэлийн эрчим хүч зэрэг дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний дахин хуваарилалт руу чиглэж байна. Энэ нь эрчим хүч, батлан хамгаалах, технологийн салбарт шинэ стратегийн боломжууд нээж байгаа ч зах зээлд хэлбэлзэл дагуулж байгаа юм.

Footer image
Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.