Олон улсын сахарын нийлүүлэлтийн шинжилгээ

Олон улсын сахарын нийлүүлэлт

Сахарын үйлдвэрлэлийн төв

2024 онд олон улсын нийт элсэн чихрийн үйлдвэрлэл 185 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх онтой харьцуулахад 2-3%-иар өссөн үзүүлэлт юм. Энэ өсөлт нь гол үйлдвэрлэгч бүс нутгуудын цаг агаар таатай байсантай холбоотой.

  • Бразил: этанолын ханш өсөх үед элсэн чихрээс илүү этанолын үйлдвэрүүд рүү чиглэх хандлага нэмэгдэж, зах зээл дэх түүхий эдийн нийлүүлэлтийг багасган, улмаар үнэ өсгөдөг.

    Экспортын ложистикийн суваг

  • Энэтхэг: засгийн газар экспортын татаасыг бага байлгах замаар үйлдвэрлэлийг дэмждэг ч улирлын бус хур тунадас нь тогтворгүй байдлыг үүсгэдэг.

  • Тайланд: ган гачгийн дараа үйлдвэрлэл сэргэж, жилийн өмнөхөөс 10-15%-иар өсөх төлөвтэй байгаа нь ялангуяа Азийн зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна.

  • Европын Холбоо: уур амьсгалд ээлтэй газар тариаланг дэмжин, дүрэм журмын хатуу дагаж мөрддөг тул зах зээл дээрх байр сууриа хадгалах магадлалтай боловч бордоо, эрчим хүчний үнэ өсөж буй нь үйлдвэрлэгчдэд дарамт болж байна.

    Дотоодын хэрэглээний бүтээгдэхүүн

МУ-ын сахарын импорт

Монгол Улс элсэн чихрийн түүхий эдийг үйлдвэрлэдэггүй тул дотоодын хэрэгцээг бүрэн импортоор хангадаг. 2024 онд 29 орноос нийт 73 мянган тонн элсэн чихэр импортолсон бөгөөд Тайланд, Энэтхэгээс 35 мянган тонныг авсан байна. 2023 онд импорт багассан нь Энэтхэгт их бороо орж ургац алдан, экспорт түр хугацаанд хориглосонтой шууд холбоотой.

2022 оны судалгаагаар нэг хүнд оногдох хэрэглээгээр Монгол Улс 184 орноос 15-т бичигдсэн бөгөөд иргэн бүр жилд дунджаар 82.4 кг элсэн чихэр хэрэглэж байна. 2024 оны импортын хэмжээг хүн амд хуваан тооцвол нэг хүнд 21 кг сахар буюу өдөрт 14 ширхэг ёотонтой тэнцэх хэмжээний хэрэглээ байна.

Тайландын сахарын экспортын төлөв

Тайланд нь дэлхийн гурав дахь том үйлдвэрлэгч бөгөөд үйлдвэрлэл 2024/25 онд 18%-иар өсөж, 10.35 сая тоннд хүрэх боломжтой гэж салбарын холбоо тооцоолсон. Чихрийн нишингийн үнэ 2024 оны төгсгөлд 1430 бат/тонн байсан бол 2025 онд 1100 бат/тонн орчим болох таамагтай. Кассавагийн үнэ унаснаар тариаланчид чихрийн нишингэ түлхүү тариалах болсон нь нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Нөгөө талаас агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ болон Хятадын импортын хориг нь үйлдвэрлэлийг тодорхой хэмжээнд хязгаарлаж болзошгүй.

Энэтхэгийн сахарын экспортын төлөв

Энэтхэгийн элсэн чихрийн үйлдвэрлэл 2024/25 онд 26.5 сая тонноос хэтрэхгүй төлөвтэй бөгөөд дараах хүчин зүйлс нөлөөлж байна.

  • Түүхий эдийн олдоц багассан: Махараштра зэрэг гол мужууд уур амьсгалын өөрчлөлт, эрт цэцэглэлтээс болж ургац алдсан.
  • Этанолын үйлдвэрлэл нэмэгдсэн: 2025 он гэхэд бензинд этанолын агууламжийг 20%-д хүргэх зорилт тавьсан тул элсэн чихрийн тодорхой хэсэгийг био түлш рүү чиглүүлж байна.
  • Дотоодын хэрэглээ нэмэгдсэн: 28 сая тоннд хүрэх хүлээлттэй хэрэглээ нь экспортод гарах илүүдлийг хязгаарлаж байна.
  • Гадаад худалдааны бодлого: Засгийн газраас дотоодын үнийг тогтвортой байлгахын тулд экспортод хязгаарлалт тогтоож, 2025 онд 1 сая тонн квот олгосон.

Дотоодын ба олон улсын ханш

Дотоодын элсэн чихрийн үнэ олон улсын ханшийн өөрчлөлтийг тодорхой хэмжээнд дагадаг ч шууд хамаарал өндөр биш. Ихэнх гадаад худалдааны хэлцэл урьдчилан тохирсон ханшаар хийгддэг, мөн төгрөгийн ханшийн хэлбэлзэл үнэ тогтоох гол хүчин зүйл болдог. Долларын ханш өсөх үед гадаад зах зээл дээр үнэ буурсан ч дотоодын ханш өндөр хэвээр үлдэх нь элбэг. Энэ нь зах зээл дээрх нийлүүлэгчдийн төвлөрөл, валютын ханшийн нөлөөлөл болон импортын өртгөөс шалтгаалж байна.

Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Олон улсын сахарын нийлүүлэлтийн шинжилгээ | Apex Capital Research