Олон улсын түвшний засаглалтай Монголын банк

Судалгааны агуулга

Энэхүү тайланд Хас банкны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн шинжилгээ, Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, эдийн засгийн өсөлт ба зээлийн эрэлтийн хамаарал, банкны салбарын өрсөлдөөний орчин зэрэг гол сэдвийг хамрууллаа. Мөн хувьцаа эзэмшигчид болон санхүүжилтийн бүтэц, олон улсын санхүүжилтийн хэрэгцээ, санхүүгийн тайлангийн хэтийн төлөвийг нарийвчлан авч үзэж, төгсгөлд нь Хас банкны хувьцаанд хийсэн шинжилгээг хавсаргасан болно.

Арилжааны зөвлөмж

Хас банкны хувьцаанд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь тогтвортой өсөлтийн нөөц, ногдол ашгийн хүлээлтэд тулгуурласан эерэг төлөвтэй байна. Банкийн засаглал олон улсын түвшинд нийцэж, санхүүжилтийн сувгууд нь төрөлжсөн нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна.

Судалгааны хамрах хүрээ

  • Монгол Улсын эдийн засгийн өсөлт ба банкны салбарын хамаарал
  • 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглал, салбарын эрэлт
  • Банкны салбарын өрсөлдөөний орчин, гадаадын хөрөнгө оруулалтын үндсэн үзүүлэлтүүд
  • Хас банкны хувьцаа эзэмшигчид, санхүүжилтийн бүтэц, олон улсын эх үүсвэр
  • 2025 оны I улирлын санхүүгийн үзүүлэлт, орлого болон ногдол ашгийн төсөөлөл
  • Хувьцааны үнэлгээ, өгөөжийн таамаг
Хас банкны төв байр Хас банкны харилцагчийн орчин

Тулгуур үзүүлэлтүүд

ҮзүүлэлтМэдээлэл
ТикерXAC
Арилжааны зөвлөмжBuy
Хөрөнгө оруулалтын хугацааУрт хугацаа
Ханш (2025.05.27)852₮
52 долоо хоногийн хүрээ700.46₮ – 899.85₮
Зах зээлийн үнэлгээ896.3 тэрбум ₮
Эргэлтэд гаргасан хувьцаа1,052,017,943
Цэвэр ашгаас ногдол ашгийн хувь (2024)28%

Монгол Улсын эдийн засгийн өсөлт ба банкны салбарын хамаарал

2023 онд эдийн засгийн бодит өсөлт 7.42% болж, 2018 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрсэн нь нүүрсний экспортын хэмжээ 70 сая тонн буюу 8.9 тэрбум ам.долларт хүрсэнтэй холбоотой. Уул уурхайн салбарын өсөлт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, экспортын өндөр үнэ нь төсвийн орлогыг нэмэгдүүлсэн.

Нүүрс Монгол Улсын экспортын орлогын 30-40%-ийг бүрдүүлдэг. 2024 онд 83.8 сая тонн нүүрс экспортолсон ч дэлхийн зах зээлийн үнэ буурснаар орлого 8.7 тэрбум ам.долларт буурсан. Эдийн засгийн тэлэлтийн үед аж ахуйн нэгж, өрхүүд ирээдүйн эрэлтэд итгэж, хөрөнгө оруулалт, хэрэглээнд зориулсан зээлийн эрэлтийг нэмэгдүүлдэг. Сүүлийн найман жилийн статистикаас харахад эдийн засгийн өсөлт болон арилжааны банкнуудын нийт зээлийн үлдэгдэл хоорондоо 0.56 гэсэн эерэг дунд зэрэг хамааралтай байгаа нь энэ хандлагыг баталгаажуулж байна.

Макро орчны төлөв ба хүчин зүйлс

  • 2016-2024 оны хооронд Монгол Улсын ГВУН болон нүүрсний экспорт өсч, 2024 онд нүүрсний экспортын үнийн дүн богино хугацаанд 10.75 тэрбум ам.долларт хүрсэн.
  • Гадаад валютын улсын нөөц 2023 оны эцэст 4.86 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн ч түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь нөөцийн динамикт хүчтэй нөлөө үзүүлж байна.
  • Эдийн засгийн өсөлт болон банкны зээлийн үлдэгдлийн хоорондын хамаарал нэмэгдэж, өсөлтийн мөчлөг бүрд банкны салбарын зээл олголт хоёр оронтой өсөлт үзүүлж байна.

2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглал

Олон улсын болон дотоодын байгууллагууд өөр өөр төсөөлөл гаргасан ч Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банк 6.7%-ийн өсөлтөөр үнэлж буй нь хамгийн өөдрөг таамаг юм. Монголбанкны 2025 оны I улирлын тоймд эдийн засгийн өсөлт тухайн үед 4.9% байсан бөгөөд жилийн эцэст 5.4%-д хүрч хурдасна гэж үзсэн. Үүнд хөдөө аж ахуйн сэргэлт, уул уурхайн салбар, ялангуяа Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгааг гол шалтгаан гэж тодорхойлсон.

Хас банкны санхүүгийн төлөв

  • Хувьцаа эзэмшигчдийн бүтэц олон улсын институционал хөрөнгө оруулагчдаас бүрдэж, засаглалын түвшинг нэмэгдүүлж байна.
  • Санхүүжилтийн бүтэц дотоодын урт хугацааны хадгаламж болон олон улсын эх үүсвэрт тулгуурладаг тул актив, пассивын тэнцвэржилт сайжирсан.
  • 2025 оны I улирлын тайлангаар активын чанар, ашигт ажиллагааны харьцаа өмнөх оны мөн үеэс өссөн; ногдол ашгийн бодлого цэвэр ашгийн 28%-тай тэнцэж байна.
  • Хувьцааны шинжилгээгээр зээлийн багцын өсөлт, төлбөрийн карт болон дижитал сувгийн орлого нэмэгдэж байгаа нь ирэх хоёр жилд ROE-г өндөр түвшинд хадгалах боломжтойг харууллаа.
Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Олон улсын түвшний засаглалтай Монголын банк | Apex Capital Research