
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Сүү ХК-ийн санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдийг авч үзвэл, 2023–2025 оны хооронд компанийн борлуулалтын орлого, нийт хөрөнгө болон эздийн өмчийн хэмжээ өсөлттэй гарсан нь үйл ажиллагааны цар хүрээ тэлж, санхүүгийн суурь үзүүлэлтүүд нэмэгдсэнийг харуулж байна.
Компанийн борлуулалтын орлого 2023 онд 147.7 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 192.3 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 30.2 хувиар өссөн байна. 2025 онд борлуулалтын орлого 221.4 тэрбум төгрөгт хүрч, 2024 оноос 15.1 хувиар нэмэгдсэн нь компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт тогтвортой өсөлттэй байсныг илтгэнэ.
Харин 2026 оны борлуулалтын орлого 61.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Цэвэр ашгийн хувьд 2026 оны I улирлын цэвэр ашиг 3.1 тэрбум, 2023 онд 16.0 тэрбум төгрөг, 2024 онд 17.8 тэрбум төгрөг байсан нь компанийн ашигт ажиллагаа тухайн үед харьцангуй тогтвортой байсныг харуулж байна. Гэвч 2025 онд цэвэр ашиг 12.6 тэрбум төгрөг болж буурсан нь борлуулалтын орлого өссөн хэдий ч зардлын тоо нэмэгдсэн, өртөг болон үйл ажиллагааны зардлын өсөлт ашигт ажиллагаанд нөлөөлсөн байх боломжтой юм.
Эздийн өмчийн хэмжээ 2023 онд 50.0 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 60.3 тэрбум төгрөг, 2025 онд 70.2 тэрбум төгрөг болж тогтвортой өссөн байна. 2026 оны I улирлад уг үзүүлэлт 71.5 тэрбум төгрөгт хүрсэн нь компанийн өөрийн хөрөнгийн суурь хадгалагдаж, бага хэмжээгээр нэмэгдсэнийг харуулж байна.
Нийт хөрөнгийн хэмжээ 2023 онд 121.2 тэрбум төгрөг хүрсэн бол 2024 онд 157.1 тэрбум төгрөг, 2025 онд 201.6 тэрбум төгрөг болж өссөн байна. Энэ нь компанийн хөрөнгө өргөжиж, үйлдвэрлэл, үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын цар хүрээ нэмэгдсэнийг илтгэж байна.
2026 онд нийт хөрөнгө 197.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

---
Харьцаа үзүүлэлтүүд
Сүү ХК-ийн санхүүгийн харьцаа үзүүлэлтүүдээс харахад компани ашигт ажиллагааны хувьд тогтвортой, өөрийн хөрөнгийг үр ашигтай ашиглаж байна.
ROE 18.0% байгаа нь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө дээр боломжийн өгөөж бий болгож байгааг харуулж байгаа бол ROA 6.2% байгаа нь нийт хөрөнгийн ашиглалт дунд түвшинд байгааг илтгэнэ.
Үнэлгээний хувьд P/E 17.8 болон P/B 3.2 байгаа нь зах зээл Сүү ХК-ийн ирээдүйн тогтвортой орлого, брэндийн үнэ цэнэ, зах зээл дэх байр суурийг эерэгээр үнэлж байгааг харуулж байна.

