
Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.
1. Холбооны Нөөцийн Сангийн шинэ дарга
2. Үйлдвэрлэлийн идэвхжил нэмэгдлээ
3. Хятад: Үл хөдлөхийн салбараас → Технологи руу
1. Холбооны Нөөцийн Сангийн шинэ дарга
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Кевин Уоршийг АНУ-ын Төв банк буюу Холбооны Нөөцийн Сан (ХНС)-гийн шинэ даргаар нэр дэвшүүлж байгаагаа зарлалаа. Одоогоор уг томилгоо нь АНУ-ын хууль тогтоох байгууллагын дээд танхим болох АНУ-ын Сенатын батламжийг хүлээж байна.
Кевин Уорш гэж хэн бэ?
Кевин Уорш нь санхүү, мөнгөний бодлогын салбарт олон арван жилийн туршлага хуримтлуулсан мэргэжилтэн юм. Тэрээр:
Кевин Уоршийн эдийн засгийн бодлогын байр суурь
Кевин Уорш карьерынхаа ихэнх хугацаанд эдийн засгийн “hawkish” байр суурь баримталж ирсэнд тооцогддог. Тухайлбал:
Харин сүүлийн жилүүдэд, ялангуяа Трампын эдийн засгийн өсөлтийг дэмжих чиг баримтлалтай уялдан, Уорш бодлогын хүүг бууруулах, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх асуудалд илүү уян хатан байр суурь илэрхийлэх болсон.
Трампын байр суурь
Доналд Трамп ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ХНС-гийн одоогийн дарга Жером Паэулыг бодлогын хүүг хангалттай хурдан бууруулахгүй байна хэмээн удаа дараа шүүмжилж ирсэн. Түүний зүгээс:
гэх байр суурийг ил тод илэрхийлж байсан. Одоогоор Жером Паэллын ХНС-ийн шинэ байртай холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа нь зах зээлийн анхаарлын төвд байна.
Зах зээлийн байр суурь, эргэлзээ
Төв банкнуудын хэрэгжүүлж буй мөнгөний бодлого нь бодлогын хүүгээр дамжин зээлийн хүү, хадгаламжийн хүү, бондын өгөөж зэрэгт шууд нөлөө үзүүлдэг. Иймээс хүү буурах хүлээлт нь богино хугацаанд хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэх хандлагатай ч улс төрийн нөлөө нэмэгдэж, ХНС-ийн хараат бус байдал алдагдах эрсдэлд зах зээл болгоомжтой хандаж байна. Мөн бодлогын хүүг хэт эрт, огцом бууруулж, үүний зэрэгцээ Төв банкны балансыг багасгах бодлого хэрэгжвэл урт хугацаандаа хүү дахин өсөх, санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсэх эрсдэл бий болно.
Эдгээр болгоомжлолын улмаас Кевин Уоршийг шинэ даргаар нэр дэвшүүлснийг зарласны дараа өнгөрсөн баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл уналт үзүүлсэн нь зах зээлийн эргэлзээ одоогоор арилаагүй байгааг илтгэж байна.
2026 оны 4 сарын 1-ээс мөрдөгдөхөөр батлагдсан АНУ-ын системийн 8 том банкны Enhanced Supplementary Leverage Ratio (eSLR) буюу хөшүүргийн капиталын шаардлагын бууралт батлагдсан бөгөөд энэ нь зах зээлд их хэмжээний мөнгөн урсгалыг нэмэгдүүлнэ. Ийнхүү зах зээлд их хэмжээний мөнгө орж ирэхэд нөлөө хамгийн их мэдэгддэг зах зээл бол биткойн буюу крито зах зээл юм.
2. Үйлдвэрлэлийн идэвхжил нэмэгдлээ
2025 онд батлагдсан 2026 оны төсвийн хүрээнд АНУ дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг эрчимжүүлэх зорилт тавьсан. Энэхүү бодлогын нөлөөгөөр АНУ-ын үйлдвэрлэлийн идэвхжилийн индекс ойрын улирлуудад өсөх хандлагатай байна.
Үүнтэй зэрэгцэн инфляц өсөх магадлалын индекс сүүлийн долоо хоногуудад буурах төлөв ажиглагдаж байгаа нь мөнгөний бодлогын дарамт харьцангуй зөөлөрч болзошгүйг илтгэж байна. Инфляцын эрсдэл багасахын хэрээр бодлогын хүүг цаашид өсгөх шаардлага сулрах магадлал нэмэгдэж, санхүүгийн нөхцөл аажмаар эерэг чиглэлд шилжих орчин бүрдэхээр харагдаж байна.
Энэхүү макро орчны өөрчлөлтийн үр дүнд 2–4 саруудад үйлдвэрлэлийн мөчлөгт мэдрэмтгий хөрөнгийн ангиллууд харьцангуй сайн гүйцэтгэл үзүүлэх төлөвтэй. Тухайлбал:
зэрэг эрсдэл өндөр боловч өсөлтийн потенциалтай хөрөнгүүд зах зээлийн идэвхжил нэмэгдэх үед илүү мэдэгдэхүйц өсөлт үзүүлэх боломжтой гэж үзэж байна.
---
3. Хятад: Үл хөдлөхийн салбараас → Технологи руу
2000-аад оны дундаас 2020 он хүртэл Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар хүчтэй өсөлтийн мөчлөгт орж, эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч байсаар ирсэн. Шинээр эхэлж буй барилгын хэмжээ тогтвортой нэмэгдэж, үүнийг дагаад ган, зэс, цемент, нүүрс зэрэг түүхий эдийн эрэлт огцом өссөн. Мөн орон нутгийн засаг захиргааны санхүүжилтийн томоохон хэсэг нь газрын борлуулалт болон үл хөдлөх хөрөнгийн орлогоос шууд хамааралтай болж, энэ салбар эдийн засгийн “санхүүжилтийн суурь” болж хувирсан.
Харин Засгийн газар үл хөдлөх хөрөнгийг хэт өр зээлд суурилсан өсөлтийн загвараас гаргах бодлогыг эрчимжүүлснээр 2020–2021 оноос эхлэн салбар огцом уналт үргэлжилсэн. Орон сууцны нийлүүлэлт эрэлтээс давж, хөгжүүлэгч компаниудын санхүүжилт хумигдан, салбарын томоохон тоглогчид дараалан хүндрэлд орсон нь энэ уналтыг улам хурцатгав.
Доорх график нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар урт хугацааны бүтцийн уналтад орсон хэвээр байгаа, мөн ойрын хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хөдөлгүүр байх боломжгүй болсныг илтгэж байна. Үүний улмаас үл хөдлөх хөрөнгөөс өндөр хамааралтай салбарууд болох ган, барилгын материал, орон нутгийн банк санхүүгийн компаниуд ойрын хугацаанд хүчтэй сэргэлт үзүүлэх магадлал харьцангуй бага байна.
Нөгөө талд, эдийн засгийн өсөлтийн дараагийн тулгуур салбар нь өндөр технологи болж, энэ чиглэл рүү чиглэсэн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Түүнчлэн АНУ–Хятадын геополитикийн өрсөлдөөн нь Хятадын технологийн бие даасан байдал, дотоодын инновацын хурдыг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болж, урт хугацаанд технологийн салбарын нөлөөг эдийн засагт өсгөх хүчин зүйлсийн нэг болж байна.
Гэсэн хэдий ч одоогоор үл хөдлөх салбарын удаан үргэлжилсэн уналтаас үүдэн хөрөнгө оруулагчдын итгэл суларсан хэвээр байгаа бөгөөд энэ нь нийт эдийн засгийн идэвхжил, хөрөнгийн урсгалд дарамт үзүүлсээр байна.

Дүгнэлт
ХНС-ийн шинэ даргаар Уорш томилогдвол хэдий өнгөрсөн хугацаанд мөнгөний хатуу бодлого баримтлахыг илүүд үздэг хүн хэдий ч зах зээлийн хардлагаар Трамп бодлогын хүүг богино хугацаанд буулгах зорилгоор холбоо хамаарал бүхий хүнээ томилж байгаа бол богино хугацаандаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд сайнаар нөлөөлөх ч урт хугацаандаа эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг бий болгохоос гадна Төв банкны хараат байдал алдагдаж, хөрөнгө оруулагчдын Төв банканд итгэх итгэл багасах юм.

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд