
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар залуусын дунд түгэн дэлгэрч буй нэг ойлголт бол FIRE буюу Financial Independence, Retire Early хөдөлгөөн юм. Монголчилбол энэ нь санхүүгийн хувьд хараат бус болж, амьдралынхаа сонголтыг мөнгөнөөс хэт хамааралгүйгээр хийх боломжтой болох тухай ойлголт.
Гэхдээ FIRE гэдэг нь 35 насандаа ажлаа орхиод, далайн эрэг дээр амрах тухай романтик төсөөлөл биш. Харин орлогоо зөв удирдах, хэрэглээгээ хянах, тогтмол хуримтлуулах, урт хугацаанд хөрөнгө оруулах замаар ирээдүйн амьдралаа илүү баталгаатай болгох санхүүгийн стратеги юм.
Монголын өнөөгийн нөхцөлд энэ ойлголт бүр ч чухал болж байна. Учир нь бид тэтгэвэр гэдгийг олон жил төрөөс сар бүр олгох мөнгө гэж ойлгож ирсэн ч бодит байдал дээр төрийн тэтгэвэр ажиллаж байх үеийн орлогыг бүрэн орлох баталгаа болж чаддаггүй.
Судалгаагаар 2026 оны дундаж тэтгэвэр ойролцоогоор 930 мянган төгрөг байгаа нь дундаж цалингийн ердөө 30–40 хувьтай тэнцэж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр сарын 3 сая төгрөгийн орлоготой амьдарч буй хүн тэтгэвэрт гарсны дараа сарын 1 сая төгрөг хүрэхгүй орлоготой болох эрсдэлтэй гэсэн үг.
Энэ бол зөвхөн өнөөдрийн ахмадуудын асуудал биш. Энэ бол өнөөдөр ажиллаж, орлого олж, амьдралаа төлөвлөж буй 25–40 насныхны ирээдүйн бодит сорилт юм.
### FIRE гэж яг юу вэ?
Үндсэн зарчим нь маш энгийн. Орлогоосоо бага зарцуулж, үлдсэнийг нь урт хугацаанд хөрөнгө оруулах юм.
Энэ стратегийн зорилго нь олон жилийн турш тогтмол хуримтлал үүсгэж, хөрөнгө оруулалтын өгөөж болон нийлмэл өсөлтийн хүчээр ирээдүйд санхүүгийн илүү өргөн сонголттой болох явдал.
Дэлхийд FIRE хөдөлгөөнийг дагагчид орлогынхоо 30, 40, зарим тохиолдолд 60 хүртэл хувийг хуримтлал, хөрөнгө оруулалтад чиглүүлдэг. Монголын нөхцөлд энэ хувь өндөр, зарим хүнд бодитой бус мэт санагдаж болно.
Гэхдээ FIRE-ийн хамгийн чухал санаа нь заавал өндөр хувь хуримтлуулахдаа биш. Харин орлого олж эхэлсэн цагаасаа ирээдүйн өөртөө зориулж мөнгө ажиллуулах дадал суулгах явдал билээ.
Бид тэтгэвэр хүлээх үү, эсвэл ирээдүйн орлогоо өнөөдрөөс бүтээж эхлэх үү?
### Төрийн тэтгэвэр бол суурь, гэхдээ хангалттай баталгаа биш
Монголд “тэтгэвэр” гэхээр ихэнх хүн нас, шимтгэл, төр, халамж гэсэн ойлголттой холбодог. Гэвч шинэ үеийн санхүүгийн ойлголтоор тэтгэвэр гэдэг нь зөвхөн төрөөс олгох мөнгө биш юм.
Төрийн тэтгэвэр бол суурь хамгаалалт. Гэхдээ ирээдүйн амьдралын чанарыг зөвхөн түүнд даатгах нь эрсдэлтэй билээ. Үүн дээр хувийн хуримтлал, бонд, хувьцаа, ETF, гадаад валютын актив, урт хугацааны хөрөнгө оруулалт зэрэг өөрийн санхүүгийн нэмэлт эх үүсвэр хэрэгтэй байдаг.
FIRE-ийг Монголд шууд “40 нас хүрэхээсээ өмнө ажлаа орхих” гэж ойлговол бодит амьдралаас хол сонсогдож магадгүй харин манай нөхцөлд орлогын хэлбэлзэл, инфляц, өрхийн зээл, тэтгэврийн тогтолцооны эрсдэл зэрэг олон хүчин зүйл бий.
Тиймээс Монгол хүний хувьд FIRE гэдэг нь илүү бодит утгаараа: өргүй болох, гэнэтийн үед санхүүгийн нөөцтэй байх, төрийн тэтгэвэр дээр нэмэгдэх өөрийн хөрөнгийн эх үүсвэртэй болох, өндөр насандаа хүүхдээсээ мөнгө харахгүй байх, хүсээгүй ажлаа зөвхөн мөнгөний улмаас хийх шаардлагагүй болох тухай юм.
Энэ бол ажлаасаа зугтах тухай биш. Харин санхүүгийн дарамтаас аажмаар чөлөөлөгдөх тухай ойлголт билээ.
FIRE-ийн санааг Монголд бодитоор хэрэгжүүлэхийн тулд зөвхөн уриалга хангалтгүй. Хүмүүст хөрөнгө оруулалтыг ойлгомжтой, хүртээмжтэй, өдөр тутмын дадал болгох хэрэгсэл хэрэгтэй.
FIRE-ийн хамгийн чухал зарчим бол тогтмол байдал. Өнөөдөр бага дүн мэт санагдах хөрөнгө оруулалт урт хугацаанд ирээдүйн орлогын суурь болж чадна. Жишээлбэл, InvestX-ээр сар бүр 100,000₮-өөс эхлэн тогтмол хөрөнгө оруулах боломжтой. Энэ нь хөрөнгө оруулалтыг “нэг удаагийн том шийдвэр” биш, харин сар бүр давтагддаг санхүүгийн дадал болгож байгаа юм.
InvestX-ийн давуу тал нь зөвхөн бага дүнгээр эхлэхэд биш. Харилцагч 3 минутын хөрөнгө оруулалтын тест бөглөж, өөрийн зорилго, хугацаа, эрсдэлийн хандлагад тохирсон багцын санал авах боломжтой. Ингэснээр хөрөнгө оруулалт хийхийн тулд хувьцаа, бонд бүрийг нэг бүрчлэн судлах шаардлага багасаж, өөрт тохирсон сонголтыг илүү ойлгомжтойгоор хийх боломж бүрдэнэ.
Мөн InvestX багцууд нь дотоодын бонд болон гадаад хувьцааны хэрэгслүүдийн хослолоос бүрддэг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч нэг шилжүүлгээр олон бүтээгдэхүүнд хуваарилан хөрөнгө оруулж, эрсдэлээ тараан байршуулж байгаа гэсэн үг. Энэ нь FIRE-ийн гол зарчим болох “орлогоо нэг эх үүсвэрээс хамааралгүй болгох” ойлголттой шууд холбогдоно.
FIRE-ийн хамгийн чухал зүйл бол тогтмол байдал. Өнөөдөр бага дүн мэт санагдах 100,000₮ урт хугацаанд тогтмол хөрөнгө оруулалт болж, ирээдүйн нэмэлт орлогын суурийг тавьж чадна. Хамгийн гол нь их мөнгө хүлээх биш, өнөөдрөөс эхэлж, сар бүр давтах дадлыг бий болгох юм.
Тиймээс FIRE-ийг Монголд бодитоор хэрэгжүүлэх хамгийн энгийн эхлэл бол өнөөдрөөс тогтмол хөрөнгө оруулж эхлэх явдал. Бага дүнгээр эхэлсэн ч хамгийн чухал нь эхлэх, тогтмол үргэлжлүүлэх, хөрөнгөө цаг хугацаатай хамт ажиллуулах юм.
Энгийнээс илүүд тэмүүл. **InvestX-д бүртгүүлээд ирээдүйн орлогоо өнөөдрөөс бүтээж эхлээрэй.
