
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

“Мөнгөө зүгээр хадгалаад байх биш, өсгөж болох юм” гэж та бодож байсан уу?
Олон хүн хөрөнгө оруулж эхлэхийг хүсдэг ч яг эхлэх мөчид асуултууд ар араасаа гарч ирдэг. Юунд хөрөнгө оруулах вэ? Хэдэн төгрөгөөс эхлэх вэ? Ханш унавал яах вэ? Ингээд хаанаас эхлэхээ мэдэхгүйявсаар өнөөх бодлоо хойш тавьчихдаг.
Үнэндээ хөрөнгө оруулалтын гараанаас ухрах гол шалтгаан нь мөнгө дутсандаа биш, эхлэх зам нь тодорхойгүй байгаад оршдог.
Хөрөнгө оруулагч болохын тулд зах зээлийн бүх хөдөлгөөнийг таамагладаг мэргэжилтэн байх шаардлагагүй. Харин мөнгөө юунд зориулж байгаа, хэзээ хэрэглэх, хэр хэмжээний эрсдэл дааж чадахаа ойлгоххэрэгтэй. Хөрөнгө оруулалт бол богино хугацаанд түрүүлж хурдлах тухай биш. Зөв гараанаас эхэлж, төлөвлөгөөгөө тууштай үргэлжлүүлэх тухай юм.
“Мөнгөө өсгөнө” гэдэг бол хүсэл. Харин “таван жилийн дараа орон сууцны урьдчилгаатай болно” гэдэг бол зорилго.
Та хүүхдийнхээ боловсролд бэлдэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх эсвэл хөрөнгөө урт хугацаанд өсгөхийг хүсэж болно. Зорилго тодорхой болоход түүнд хүрэх хугацаа, сар бүр хөрөнгө оруулах дүн, хүлээнзөвшөөрч болох эрсдэл ч илүү ойлгомжтой болно.
Тиймээс “Хэр их ашиг олох вэ?” гэж яарахаасаа өмнө “Энэ хөрөнгө намайг хаана хүргэх вэ?” гэж өөрөөсөө асуугаарай.
Хөрөнгө оруулалт ирээдүйд зориулагддаг ч амьдралын гэнэтийн зардал өнөөдөр гарч болно. Хэрэв ойрын хэрэгцээний мөнгөө бүхэлд нь хөрөнгө оруулчихвал шаардлагатай үедээ зах зээлийн нөхцөлөөс үлхамааран хөрөнгөө зарах хэрэг гарна. Тэр үед ханш буурсан байвал алдагдлаа хүлээхээс өөр аргагүй.
Иймээс эхлээд сарын зардлаа тооцож, гэнэтийн хэрэгцээний нөөцөө бүрдүүлэх нь зөв. Харин ойрын хугацаанд ашиглахгүй байж чадах мөнгөө хөрөнгө оруулалтад зориулаарай.
Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт бол маргааш хэрэглэх мөнгө биш. Ирээдүйн зорилгодоо хүргэхээр өнөөдрөөс ажиллуулж эхэлсэн хөрөнгө юм.
Хөрөнгө оруулах хугацаа богино бол зах зээлийн уналтыг даван туулах боломж мөн адил бага байна. Нэг жилийн дотор хэрэглэх хөрөнгийн хувьд өсгөхөөсөө илүү хамгаалах нь чухал. Нэгээс таван жилийнзорилгод тогтвортой байдал болон өсөлтийн боломжийг тэнцвэржүүлэх шаардлагатай. Харин таван жилээс урт хугацаанд хөрөнгө оруулбал богино хугацааны савлагаанд хэт авталгүй, урт хугацааныөсөлтөд төвлөрөх боломж нэмэгдэнэ.
Тиймээс зөвхөн “Хэдий хугацаанд хөрөнгө оруулах вэ?” гэж бус, “Зах зээл миний хүссэн үед өсөхгүй байвал би хүлээж чадах уу?” гэж асуугаарай.
Зах зээл өсөж байхад хүн бүр өөрийгөө эрсдэл даах чадвартай гэж боддог. Харин ханш буурах үед бодит хариулт нь харагдана.
Эрсдэл даах чадвар гэдэг нь айхгүй байх тухай биш. Хөрөнгө оруулалтын үнэ буурсан ч өдөр тутмын амьдралдаа хүндрэл учруулахгүй, мөнгөө яаралтай татахгүй, сандарч төлөвлөгөөгүй шийдвэр гаргахгүйбайж чадахыг хэлнэ.
Тиймээс хамгийн өндөр өгөөж амласан сонголтыг бус, өөрийн зорилго, хугацаа, санхүүгийн нөхцөлд тохирох багцыг сонгох нь чухал. Сайн хөрөнгө оруулалт гэдэг таныг шөнө тайван унтуулж, төлөвлөгөөгөөүргэлжлүүлэх боломж олгох сонголт юм.
Зорилго, хугацаа, эрсдэлийн түвшнээ тодорхойлсны дараа хувьцаа, бонд бүрийг судалж, хөрөнгөө хэрхэн хуваарилахаа шийдэх хэрэг гарна. Анх удаа хөрөнгө оруулж буй хүнд энэ бүхэн төвөгтэй санагдах ньхэвийн.
InvestX энэ үйл явцыг илүү хялбар болгоход тусална.
Та 3 минутын хөрөнгө оруулалтын тест бөглөснөөр өөрийн зорилго, хугацаа, эрсдэлийн хандлагад тохирсон багцын санал авах боломжтой. Ингэснээр бүтээгдэхүүн бүрийг нэг нэгээр нь судлахын оронд өөрттохирох бүтэцтэй багцаар хөрөнгө оруулж эхэлнэ.
InvestX-ийн багцууд дотоодын бонд болон гадаадын хувьцаанд суурилсан хэрэгслүүдийг хослуулдаг. Таны оруулсан хөрөнгө нэг шилжүүлгээр олон хэрэгсэлд хуваарилагдах тул бүх мөнгөө ганц сонголтоосхамааралтай байлгахгүй. Багцын үнэлгээ, хөдөлгөөн, өгөөжийн мэдээллээ ч апп дотроос хянах боломжтой.
InvestX таны өмнөөс зорилгыг тань сонгохгүй. Харин түүнд хүрэх хөрөнгө оруулалтын замыг илүү ойлгомжтой болгож өгнө. Мөн 100,000 төгрөгөөс эхлэх боломжтой учраас “Илүү их мөнгөтэй болохоорооэхэлье” гэж хүлээх шаардлагагүй. Хөрөнгө оруулагчийг эхний дүн нь бус, тууштай үргэлжлүүлэх дадал нь бүтээдэг.
InvestX хөрөнгө оруулалтаа эхлүүлэхээр шийдсэн шинэ хэрэглэгчдэд зориулан “Багцтай гараа” урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөр 8-р сарын 17-ноос 9-р сарын 13 хүртэл үргэлжилнэ. Оролцохын тулд InvestX үйлчилгээнд бүртгүүлж, үнэт цаасны дансаа нээн, өөрийн эрсдэлийн түвшнийг тодорхойлох IPS тестийг бүрэн бөглөнө. Шаардлага хангасан хэрэглэгч и-мэйлээр хувийн таван оронтой код хүлээн авч, тохиролд оролцох эрхтэй болно.
Долоо хоног бүр 10 оролцогчийг санамсаргүй байдлаар тодруулж, ялагч бүрд 100,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын эрх олгоно. Ингэснээр дөрвөн долоо хоногийн хугацаанд нийт 40 хүн, 4 сая төгрөгийнхөрөнгө оруулалтын эрхийн эзэн болно. Ялагчдыг Даваа гараг бүрийн 10:00 цагт InvestX Community группт зарлана.
Энэ хөтөлбөрийн үнэ цэн зөвхөн урамшуулал хожих боломжид биш. Та оролцох явцдаа дансаа нээж, эрсдэлийн түвшнээ тодорхойлон, өөрт тохирох багцын талаар ойлголттой болно. Урамшуулал дууссан ч таны хийсэн эхний алхам цаашдын санхүүгийн дадлын эхлэл болж үлдэнэ.
Хөрөнгө оруулж эхлэх төгс мөч гэж байдаггүй. Зах зээл үргэлж өсөхгүй, бүх хариулт эхнээсээ бэлэны байхгүй. Эхний хөрөнгө оруулалтын дүн ч заавал их байх албагүй.
Харин зорилгоо ойлгож, гэнэтийн хэрэгцээний нөөцөө бүрдүүлэн, хугацаа болон эрсдэлээ тооцсон бол та гараанаас гарахад бэлэн байна. Үлдсэн төвөгтэй хэсгийг InvestX илүү хялбар болгоход тусална.
3 минутын тестээ бөглөж, өөрт тохирох багцаа тодорхойлон, 100,000 төгрөгөөс хөрөнгө оруулалтын анхны алхмаа хийгээрэй.
Та хөрөнгө оруулагч болох тухай зүгээр нэг бодож байгаа биш. Та аль хэдийн гараан дээр ирчихсэн байна. Харин одоо эхлэх л үлдлээ
