
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Хөрөнгө оруулалт гэхээр бид их хэмжээний мөнгө, өндөр орлого эсвэл санхүүгийн өргөн мэдлэг шаарддаг, зөвхөн тодорхой хүмүүст зориулсан зүйл мэт төсөөлөх нь түгээмэл. Гэвч бодит байдал дээр хөрөнгө оруулалтын амжилтыг тодорхойлдог хамгийн чухал хүчин зүйл нь эхлэх дүн биш, харин тогтмол бөгөөд тууштай хөрөнгө оруулалт байдаг.
Олон хүн мөнгөө зөв удирдаж, ирээдүйдээ зориулан өсгөх хүсэлтэй байдаг ч “илүү их мөнгөтэй болсны дараа эхэлье” гэж хойшлуулах нь элбэг. Гэвч орлого өсөхийн хэрээр хэрэглээ дагаж нэмэгддэг тул хөрөнгө оруулалтыг ирээдүйд биш, өнөөдөр эхлүүлэх нь илүү чухал билээ.
Өнөөдөр хөрөнгө оруулалт хийхэд өмнөх шиг их хөрөнгө, төвөгтэй үйл явц шаардлагагүй болсон. Гар утас болон интернэт холболт байхад хаанаас ч, хэзээ ч хөрөнгө оруулалтаа эхлүүлэх боломжтой болсон нь санхүүгийн үйлчилгээний хамгийн том өөрчлөлтүүдийн нэг юм.
Энэ боломжийг илүү хүртээмжтэй болгох зорилгоор бид дэлхийн эдийн засагт нөлөө бүхий үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа, ETF, бонд зэрэг олон төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслийг нэгтгэсэн InvestX багцыг санал болгож байна.
InvestX нь хөрөнгө оруулалтыг илүү ойлгомжтой, системтэй, хүртээмжтэй болгох зорилготой үйлчилгээ юм. Хэрэглэгчийн хөрөнгө оруулалтын зорилго, хугацаа болон эрсдэлийн түвшинд үндэслэн тохирох багцыг санал болгож, урт хугацаанд хөрөнгөө тогтвортой өсгөх боломжийг бүрдүүлдэг.
---
---
Жишээлбэл, 50 сая төгрөгийн үндсэн дүнтэй, жилийн 20.5 хувийн хүүтэй бонд эзэмшдэг хөрөнгө оруулагч улирал тутам ойролцоогоор 2.5 сая төгрөгийн хүүгийн орлого авах боломжтой.
Ихэнх тохиолдолд хөрөнгө оруулагчид энэ мөнгийг өдөр тутмын хэрэглээнд зарцуулдаг бол зарим хөрөнгө оруулагчид дахин хөрөнгө оруулж, мөнгөөрөө мөнгө бүтээх стратегийг сонгодог.
Хэрэв хүүгийн орлогоосоо 2 сая төгрөгийг тогтмол InvestX багцад хөрөнгө оруулбал тухайн мөнгө өөрөө шинэ өгөөж бий болгох боломжтой. Багцын бүтцэд багтсан ETF болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслийн үнэ цэн өсөхийн хэрээр хөрөнгийн нийт үнэлгээ урт хугацаанд өсөн нэмэгдэх боломж бүрдэнэ. Мөн тогтмол өгөөжтэй хэрэгслүүд тодорхой хувийг эзэлж байгаа нь эрсдэлийг харьцангуй бууруулах давуу талтай юм.Ингэснээр зөвхөн үндсэн мөнгөн дүнгээс гадна хүүгийн орлого нь дахинөгөөж бий болгож байгаа юм.
Өдөр тутмын хэрэглээнд төдийлөн мэдэгдэхгүй мэт санагдах 50,000 төгрөг, 100,000 төгрөг ч урт хугацаанд хуримтлагдан бодит хөрөнгө болон өсөх боломжтой. Ирээдүйд хүүхдийн боловсрол, гэр бүлийн томоохон зорилго, эсвэл өөрийн санхүүгийн эрх чөлөөг бий болгох хөрөнгийн эхлэл нь өнөөдрийн жижиг боловч ухаалаг шийдвэр байж болно.
Санхүүгийн том зорилгууд ихэнхдээ нэг удаагийн их хэмжээний хөрөнгөөс бус, харин олон жилийн турш давтагдсан зөв дадлаас бий болдог.
Бондын хүүгийн орлого, сар бүрийн хуримтлал, хүүхдийн мөнгө эсвэл илүүдэл мөнгөн урсгал гээд өнөөдөр анзааралгүй өнгөрөөж болох мөнгө бүр ирээдүйн хөрөнгийн суурь болох боломжтой.
Хамгийн сайн хөрөнгө оруулалт бол төгс мөчийг хүлээх бус, боломжтой хэмжээнээсээ тогтмол эхлэх явдал билээ.
Өнөөдөр "100,000” төгрөгөөр эхэлсэн хөрөнгө оруулалт ч ирээдүйн том боломжийн эхлэл байж болно.
