Японы эдийн засгийн нөхцөл байдал олон улсын зах зээлд нөлөөлөх үү?

Японы эдийн засгийн нөхцөл байдал олон улсын зах зээлд нөлөөлөх үү?
Jan 26, 20269 days ago
322
4 мин

Өнгөрсөн 7 хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

  1. Геополитик

  2. Алтны ханш $5000 давав

  3. Японы эдийн засгийн нөхцөл байдал олон улсын зах зээлд нөлөөлөх үү?


    1. Геополитик

Гренланд - Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландын асуудлаар хэлэлцээний хүрээгээ тодорхой болгож, цэргийн хүч хэрэглэхгүй гэдгээ мэдэгдэн, Европын орнуудад ногдуулсан тарифаа цуцалснаар олон улсын хөрөнгийн зах зээлд үүсээд байсан тодорхойгүй байдлын эрсдэл буурч өнгөрсөн 7 хоногт хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа.

Яагаад Гренланд АНУ-д чухал вэ?

  1. Арктикийн аюулгүй байдал ба геостратеги - Гренланд нь Арктикт байрлалын хувьд стратегийн ач холбогдол өндөр, батлан хамгаалах ба тагнуулын дэд бүтцийн хувьд АНУ-ын ашиг сонирхолтой бүсэд тооцогддог.
  2. АНУ-Хятадын худалдааны маргаан: чип vs түүхий эд - 2025 оны АНУ-Хятадын худалдааны зөрчлийн үед хоёр улсын стратегийн харилцан хамаарал тод илэрсэн. Хятадын хувьд өндөр технологийн хагас дамжуулагч (чип) үйлдвэрлэл АНУ-аас ихээхэн хамааралтай байсан бол, АНУ-ын чип үйлдвэрлэлийн гол түүхий эд болох газрын ховор элементийн нийлүүлэлт Хятадаас хамааралтай байв. Энэхүү хоёр талын хараат байдал нь хоёр улсыг богино хугацаанд харилцан буулт хийх, хязгаарлагдмал тохиролцоо хийхэд хүргэсэн стратегийн хүчин зүйл болсон. Хятад өндөр технологийн үйлдвэрлэлээ (ялангуяа хагас дамжуулагч) дэмжин хараат байдлаа бууруулах стратеги баримталж, АНУ харин газрын ховор элементийн нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах чиглэлд бодлогоо эрчимжүүлж байна. Энэ хоёр чиглэл богино хугацаанд бүрэн шийдэгдэх боломжгүй тул нийлүүлэлтийн сүлжээний сэдэв зах зээлд нөлөөлөх гол хүчин зүйл хэвээр байна. Гренландын хувьд газрын ховор элемент, төмөр, газрын тосны нөөцтэй орон бөгөөд АНУ-ын хувьд нийлүүлэлтийн сүлжээгээ нэмэгдүүлэх томоохон чухал ач холбогдолтой орон юм.
    Санал болгож буй ETF:
    VanEck Rare Earth and Strategic Metals ETF (NYSE:REMX)
    Global X China Semiconductor ETF (HKEX: 9191)

    Канад улсад 100%-ийн тариф тогтоож магадгүй
    Доналд Трамп Канад болон Хятад улсууд худалдааны гэрээ байлахыг эсэргүүцэж “хэрэв Канад Хятадтай гэрээ байгуулвал Канадаас АНУ руу экспортлох бүх бараанд 100%-ийн тариф ногдуулна” хэмээн сүрдүүллээ.

2. Алтны ханш $5000 давав

АНУ-ын тарифын шинэчлэл, мөнгөний бодлого зөөлөрсөн хүлээлт, ам.долларын ханшийн сулрал, Ойрх Дорнодын мөргөлдөөн болон нийт геополитикийн тодорхойгүй байдлаас шалтгаалан алтны ханш 2022 оноос хойш бүх цаг үеийн дээд түвшнээ дахин дахин шинэчилж байна. Сүүлийн өдрүүдэд АНУ Канадын бараанд 100% тариф ногдуулах талаар дурдсан мэдэгдэл, мөн Ирантай холбоотой хурцадмал байдал нэмэгдсэнээр алтны ханш $5000-д хүрлээ. Хэдий дээд ханшаа шинэчлэсээр байгаа ч ETF-үүдийн багцдаа байлгах алт болон мөнгөний хэмжээ 2020, 2021 онуудтай харьцуулахад тийм өндөр биш байна. Өөрөөр хэлбэл, үнэ огцом өссөн ч ETF-ээр дамжсан хөрөнгө оруулагчдын оролцоо өмнөх циклийн оргилтой адил хэмжээнд хүрээгүй бөгөөд алтны ханш одоогийн түвшнээс дахин өсөх хүлээлт байсаар байна.
Ийнхүү геополитикоос үүдэлтэй алт зэрэг эрсдэлгүй хөрөнгийн үнэлгээ нэмэгдэж, хувьцааны индексүүдийн фьючерс ханшууд уналттай байна.

Frame 1686553468.png---

3. Японы эдийн засгийн нөхцөл байдал олон улсын зах зээлд нөлөөлөх үү?

Японы институцийн хөрөнгө оруулагчид (тэтгэврийн сан, даатгал, банк) дэлхийн хамгийн том гадаад бонд эзэмшигчдийн нэг. Тиймээс Японы мөнгөний бодлого, дотоод улс төрийн шийдвэрүүд өөрчлөгдөхөд АНУ, Европын бондын зах зээл болон ханшийн хөдөлгөөнд шууд нөлөөлдөг.
Сүүлийн үед Японы шинэ ерөнхий сайд Такайчи парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зарласантай холбоотойгоор Японы засгийн газрын бонд (JGB)-ын өгөөж өсөх хандлага бий болсон. Дотоодын өгөөж өсөх нь “Япондоо үлдэх” хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулдаг тул Японы хөрөнгө оруулагчид АНУ-ын засгийн газрын бонд (UST)-ын эзэмшлээ бууруулах, эсвэл шинээр авах идэвхээ багасгах нөхцөл бүрдэж эхэлэв. Үүний үр дүнд АНУ-ын урт хугацааны өгөөж өсөх, олон улсын санхүүгийн нөхцөл чангарч “2024 оны дүр зураг” дахин давтагдах эрсдэл бий гэж зарим шинжээчид үзэж байна.

Frame 1686553471.pngЭнэ эрсдэлийг баталгаажуулж байгаа нэг нэмэлт дохио нь CFTC/CME дээрх Японы иений фьючерсийн non-commercial (спекулятив) позицын график юм. Тус графикаас харахад тодорхой үеүүдэд иен дээрх цэвэр “short” позиц хэт ихээр (хэт олон хүн иен суларна гэж мөрийцсөн) төвлөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид иенийг хямд эх үүсвэр болгон зээлж, өндөр өгөөжтэй актив (ялангуяа АНУ-ын бонд, эрсдэлтэй зах зээл, хувьцаа зэрэг)-д байршуулсан байх магадлал өндөр гэсэн үг. Ийм үед Японы бодлого чангарч JGB өгөөж өсөх, эсвэл дэлхийн зах зээл эрсдлээс зугтах төлөв рүү шилжихэд иенийн “short” позицууд хаагдаж, иен хурдан чангарч, олон улсын зах зээл дээр эрсдэлтэй активууд дарамтанд орох эрсдэл нэмэгддэг.
Товчхондоо, JGB өгөөж өсөх + АНУ-ын өгөөжийн давуу тал буурах + иен дээрх спекулятив позиц нэмэгдэх гэсэн гурван хүчин зүйл давхцах үед олон улсын зах зээлд савлагаа нэмэгдэж, 2024 он шиг “бондын өгөөж огцом хэлбэлзэх, ханшийн хөдөлгөөн эрчимжих, эрсдэлтэй активууд дарамтанд орох” нөхцөл дахин бий болох магадлал өсдөг.

Frame 1686553474.pngБиткойны ханш өсөх орон зай байгаа юу?
2024–2025 онд биткойны ханш болон засгийн газрын 30 жилийн өгөөж (урт хугацааны бондын өгөөж) ихэвчлэн нэг чиглэлд зэрэг хөдөлсөн дүр зураг давамгай байв. Харин 2025 оны 11-р сараас хойш тус хоёр хөрөнгийн хоорондын хамаарал сулран, тогтворгүй болж эхэлсэн нь графикаас харагдаж байна. 
Одоогийн бондын өгөөжийг харвал биткойны ханш $100 мянгаас дээш арилжаалагдах боломжтой харагдаж байна. Гэхдээ энэ нь биткойны ханш үнэхээр өсөх орон зай байгаа юу? эсвэл тухайн 2 хөрөнгийн хөдөлгөөний хамаарал буцаад эсрэг хөдөлгөөнтэй болж байгаа юу гэдгийг хэлэхэд хэцүү болж байна.

Frame 1686553475.png

Footer image
Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Apex Capital

Hi there 👋

How can we help?

Send us a message

Таны хөтөч

Хөрөнгө оруулалтын зөвлөх

Бонд арилжаа

Хувьцааны арилжаа

Санхүүжилт

Түгээмэл асуултууд