
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Монложистикс Холдинг” ХК нь 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа “Монложистикс Тракинг” ХХК-ийг өөртөө нэгтгэх шийдвэрийг баталлаа.
---
Монложистикс Групп ХК-ийн борлуулалтын орлого 2025 онд 285.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны 294.4 тэрбум төгрөгөөс 3.1%-иар буурлаа.
Компанийн цэвэр ашиг 2025 онд 9.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны 10.3 тэрбум төгрөгөөс 9.2%-иар буурсан байна. Үүнд борлуулалтын орлого 3.1%-иар буурч, өртөг 235.2 тэрбум төгрөгөөс 257.6 тэрбум төгрөг болж өссөнөөр борлуулалтын ашиг 59.2 тэрбум төгрөгөөс 27.6 тэрбум төгрөг болж огцом буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн ерөнхий ба удирдлагын зардал 10.8 тэрбум төгрөгөөс 12.2 тэрбум төгрөг болж өссөн, зогсоосон үйл ажиллагаанаас 624.5 сая төгрөгийн алдагдал бүртгэгдсэн нь эцсийн цэвэр ашгийг бууруулах нэмэлт хүчин зүйл болсон байна.
Компанийн тайлбарласнаар энэхүү бууралтад томоохон гэрээт харилцагчийн тээвэрлэлтийн маршрут өөрчлөгдөж, ачаа тээвэр Монгол Улсаар бус Казахстан Улсаар дамжин хийгдэх болсон мөн тээврийн зах зээлд үнийн өрсөлдөөн эрчимжсэн, экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ буурснаас нэгж тээврийн орлого багассан, мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр дотоодын хэрэглээ болон импортын урсгал саарсан нь нөлөөлсөн гэв.

---