Нээлттэй 5 банкны санхүүгийн тайлангийн тойм
Feb 3, 20267 days ago
36
3 мин

Нээлттэй 5 банкны санхүүгийн тайлангийн тойм

Нийт банкны салбарын ерөнхий дүр зургаар авч үзвэл, нээлттэй 5 банк нийлбэр дүнгээрээ нийт актив ₮74.7 их наяд хүрсэн байна. Үүнд Хаан банк (KHAN)-ны нийт хөрөнгө ₮23.9 их наяд хүрч 17.9%-иар, Голомт банк (GLMT)-ны нийт хөрөнгө ₮19.0 их наяд хүрч 21.9.%-иар нэмэгджээ.

Screenshot 2026-02-03 at 11.42.39.pngХөрөнгийн өсөлт

Банкнуудын нийт хөрөнгө жилийн хугацаанд 8.1%–21.9% орчим өссөн нь банкны салбарт зээлийн тэлэлт, эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгааг харуулж байна.

  • Хамгийн өндөр өсөлттэй банкнуудын хувьд :

Голомт банк (GLMT) 21.9%-ийн өсөлт үзүүлж, ₮19.0 их наяд

Худалдаа хөгжлийн банк (TDB) 21.1%-ийн өсөлт үзүүлж ₮18,1 их наяд хүрсэн байна.

  • Бусад банкнуудын хувьд 8.0%–18.0%-ийн өсөлт ажиглагдлаа.

Screenshot 2026-02-03 at 11.42.54.pngЦэвэр ашгийн хувьд нийт 5 банкны цэвэр ашиг ₮1.5 их наяд хүрсэн бөгөөд, Хаан банк (KHAN) ₮694.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 8.8%-ийн өсөлттэй, Хас банк (XAC) ₮172.6 тэрбум төгрөгт хүрч 1.0%-ийн өсөлттэй байсан бол бусад банкнуудын хувьд цэвэр ашиг буурчээ.

Нийт цэвэр ашгийн дүнг 2024 онтой харьцуулахад ₮75.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Screenshot 2026-02-03 at 11.43.26.pngЦэвэр ашиг буурсан банкнуудын хувьд хүүгийн зардал нэмэгдсэн нь хүүгийн цэвэр орлого нь буурахад гол нөлөөг үзүүлжээ.

Хүүгийн зардал

Хаан банк (KHAN) эх үүсвэрийн тэлэлттэй холбоотойгоор хүүгийн зардал 20.3%-иар өсөж ₮1.6 их наяд төгрөг, Төрийн банкны (SBM) хувьд 44.6%-иар өсөж, ₮538.0 тэрбум төгрөгт, Голомт банк (GLMT)-ны хүүгийн зардал 49.9%-иар өсөж, ₮1.1 их наяд төгрөгт хүрчээ.

Чанаргүй зээл (NPL)

2025 онд банкнуудын чанаргүй зээлийн хэмжээ 2.5%–4.7% орчимд хэлбэлзсэн байна.

Ашигт ажиллагааны үр ашиг ба зах зээлийн үнэлгээ

ROA (Return on Assets) нь банк нийт хөрөнгөө хэр үр ашигтай ашиглаж буйг хэмждэг бөгөөд нийт хөрөнгийн өгөөжийн хувьд 1.3%–3.1%-ийн үзүүлэлттэй байна. Энэхүү үзүүлэлтээр тэргүүлсэн банкнуудын хувьд: Хас банк (XAC) 2.5%, Хаан банк (KHAN) 3.1%-тай ажиллажээ.

ROE (Return on Equity) өөрийн хөрөнгийн өгөөжийн хувьд Хаан банк (KHAN), Хас банк (XAC), Голомт банк (GLMT) банкнууд 20%-иас дээш хувьтай ажилласан байна. 

Screenshot 2026-02-03 at 11.43.41.png

5) Ногдол ашгийн төлөв 2025 : Хувьцаат компани тус бүрийн хувьд тухайн жилийн цэвэр ашгаас тодорхой хувийг ногдол ашиг хэлбэрээр харилцагчдад олгодог бөгөөд тухайн таамаг тус бүр нь компанийн цэвэр ашгийг, сүүлийн 2-3 жилийн ногдол ашиг тараасан хувьтай харьцуулан гаргасан тоон үзүүлэлт юм.  

 

6) Хувьцааны ханш  

Хувьцаат компаниудын ханшийн өөрчлөлтийн хувьд IPO хийснээс хойш Хаан банк (KHAN)-ны ханш 43.9%-иар нэмэгдэж 1,380 төгрөгт, Хас банк (XAC)-ны ханш 42.4%-иар нэмэгдэж 963.8 төгрөг болсон байна. Харин ханш нь буурсан компанийн хувьд Төрийн банк (SBM) 17.0%-иар, Худалдаа хөгжлийн банк (TDB)-ны ханш 41.8%-иар буурсан байна. 

 

 

2025 оны банкны салбарын цахим нэвтрэлт, чиг хандлага 

Хаан банк нь 2025 онд генератив хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг харилцагчийн үйлчилгээний хэсэгт нэвтрүүлснээр шууд ажилтны оролцоог бууруулж, автомат үйлчилгээний түвшинг нэмэгдүүлсэн байна. 

Голомт Банк (GLMT) банк нь 2025 онд Интернэт банк, дата платформ дээр AI ашиглан персоналчилсан үйлчилгээ сайжруулах, харилцагчийн шийдвэр гаргалтыг автоматжуулах чиглэл баримталж ажилласан байна.  

Энэ нь банкны үйлчилгээ зөвхөн гүйлгээ биш санхүүгийн менежментийн шийдэл болж буйг харууллаа.  

2025 онд дотоодын банкнуудад хиймэл оюун ухаан нь зөвхөн шинэ технологи биш, харин ажлын байрны бүтэц, ур чадварын загвар, сургалт, KPI болон HR стратегийг бүхэлд нь дахин зохион байгуулах гол хөшүүрэг болж байна. 

Footer image
Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Apex Capital

Hi there 👋

How can we help?

Send us a message

Таны хөтөч

Хөрөнгө оруулалтын зөвлөх

Бонд арилжаа

Хувьцааны арилжаа

Санхүүжилт

Түгээмэл асуултууд