АНУ-д шинээр байгуулагдаж буй компаниудын тоо түүхэн дээд түвшинд хүрлээ

АНУ-д шинээр байгуулагдаж буй компаниудын тоо түүхэн дээд түвшинд хүрлээ
Jan 13, 20265 days ago
300
3 мин

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. АНУ-ын хөдмөрийн зах зээлийн таамаглал

2. Үйлдвэрлэл нэмэгдвэл ямар салбарууд өсөх боломжтой вэ?

3. 2026 онд нийт $5.6 тэрбум газрын тосны зах зээлд орлоо.


1. АНУ-ын хөдмөрийн зах зээлийн таамаглал

Холбооны Нөөцийн Сан(ХНС)-ын анхаарлын төвд байсаар ирсэн эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэг нь хөдөлмөрийн зах зээл юм. Өнгөрсөн долоо хоногт гарсан мэдээллээр АНУ-ын ажилгүйдлийн түвшин 0.1% буурч, 4.4%-д хүрсэн нь хөдөлмөрийн зах зээл тогтвортой хэвээр байгааг илтгэж байна. Гэвч үүний зэрэгцээ Nonfarm Payrolls болон Private Nonfarm Payrolls-ын үзүүлэлтүүдээр компаниудын шинээр ажлын байр бий болгох хурд саарч эхэлсэн нь хөдөлмөрийн зах зээлийн дотоод динамик сул байгааг харуулж байна.
Үүний хажуугаар түр хугацааны ажлын байрны тоо болон АНУ-д шинээр байгуулагдаж буй компанийн тоо өмнөх онуудтай харьцуулахад огцом өсөлт үзүүлж байна. Түр ажлын байрны өсөлт нь эдийн засгийн мөчлөгийг урьдчилан таамаглахад өргөн хэрэглэгддэг эдийн засгийн тэргүүлэх(leading) үзүүлэлт бөгөөд энэхүү үзүүлэлт өсөх үед ирээдүйд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын идэвхжил нэмэгдэх хандлага ажиглагддаг. Мөн шинэ компани байгуулах тоо нэмэгдэж буй бодит нөлөө ихэвчлэн 7–9 сарын дараа эдийн засгийн өсөлт, ажлын байрны нэмэгдэл хэлбэрээр илэрдэг байна.

1.png---

2. Үйлдвэрлэл нэмэгдвэл ямар салбарууд өсөх боломжтой вэ?

Зарим шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын эдийн засгийн мөчлөг тариф болон дотоод бодлогын нөлөөгөөр бүрэн сэргэж амжаагүй, бодит эдийн засгийн идэвхжил хүлээлтээс сул хэвээр байна.
Бизнесийн мөчлөгтэй нягт уялдаатай зарим хөрөнгийн ангилал үйлдвэрлэлийн индекс 48–50 орчимд хүрэхэд тогтворжино гэж таамаглаж байна. Үүнд АНУ-ын жижиг, дунд компанийн хувьцаанууд (Russell 2000), Bitcoin, мөн түүхий эдийн зах зээл багтана.
2025 онд зах зээлийн өсөлтийг 3 зүйлээр ерөнхийлөн тодорхойлбол: (1) мөнгөний бодлоготой холбоотой үнэлгээний тэлэлт, (2) технологийн салбарын хиймэл оюун ухаан, санхүүгийн гүйцэтгэлтэй холбоотой өсөлт, (3) дэлхийн худалдааны сэргэлттэй уялдсан өсөлт гэж харж болохоор байна. Гэвч энэ нь АНУ-ын дотоод эдийн засгийн тоон үзүүлэлтүүдэд бүрэн шингэж амжаагүй юм.
Харин 2026 он нь илүү бодит эдийн засгийн түвшинд, өөрөөр хэлбэл капиталын зардал (CapEx), дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэрлэлийн захиалга дээр суурилсан мөчлөг давамгайлах төлөвтэй байна. Үүний эхний дохио нь өнгөрсөн долоо хоногт зарлагдсан цахилгаан, эрчим хүчтэй холбоотой хэлцлүүдийн нөлөөтэй зах зээлийн хөдөлгөөн харуулж байна.

2.png3.png4.png---

3. Түүхий эдийн зах зээл

2026 он гарснаас хойш алт болон мөнгөний зах зээлээс томоохон хөрөнгө оруулагчид их хэмжээгээр мөнгөө буцаан татах хөдөлгөөн ажиглагдсан бөгөөд геополитикийн нөлөөтэй газрын тосны ханшын савлагаа өндөр байгаатай холбоотой газрын тосны салбарт их хэмжээгийн мөнгөн урсгал орсон дүр зураг ажиглагдлаа.
Энэ онд үйлдвэрлэл өсөх хүлээлттэй байгаа тул үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эдүүдийн ханш өсөх хүлээлттэй байна. Үүнд зэс, газрын тос, байгалийн хий зэрэг багтана.

5.png---

Дүгнэлт

  • Ажилгүйдлийн түвшин буурч, тогтвортой байгаа нь бодлогын хүүг ХНС-аас бууруулах хүлээлтийг нэмэгдүүлээд байгаа ч шинээр бий болсон ажлын байр буурсан нь анхаарлын төвд байна. Гэвч түр ажлын байр, шинээр үүсгэн байгуулагдаж байгаа компаниудын тоо зэрэг тэргүүлэх(leading) үзүүлэлтүүдээс харахад хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал 2026 оны 2-р хагаст сайжрах төлөвтэй байна.
  • Үйлдвэрлэлийн индекс сэргэх тохиолдолд түүнтэй нягт уялдаатай зарим хөрөнгийн ангиллууд, тухайлбал жижиг, дунд компанийн хувьцаа, түүхий эд болон эрчим хүчтэй холбоотой активууд эерэг гүйцэтгэл үзүүлэх хүлээлттэй байна.
  • Геополитикийн хүчин зүйлсийн нөлөөгөөр газрын тосны зах зээлд савлагаа нэмэгдэж, уг зах зээл хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд дахин орлоо. Ийнхүү нефтийн үнийн хэлбэлзэлтэй зэрэгцэн газрын тосны зах зээл рүү чиглэсэн мөнгөн урсгал 2026 он гарснаар огцом нэмэгдсэн
Footer image
Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.