
Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.
Шинжээчид жижиг, дунд компаниудын хувьцааг short хийж байна
АНУ-ын тарифын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ
АНУ-ын хөдөлмөрийн зээлийн өөрчлөлт
Холбооны Нөөцийн Сан(ХНС)-ийн даргаар Кевин Хассетт томилогдож магадгүй гэсэн таамаглал нэмэгдсэнээр ам.долларын ханш үргэлжлэн буурах төлөвтэй байна. Хэрэв тэрээр ХНС-ийн даргаар томилогдвол хүүг хурдан хугацаанд бууруулах магадлалтай ба 2026 онд конгрессын сонгуулийн өмнө хүү нэлээд буурна гэж үзэж байна.
---
1. Шинжээчид жижиг, дунд компаниудын хувьцааг short хийж байна
2008 оны санхүүгийн хямралын үеэр хөрөнгийн зах зээлийг эсрэг чиглэлд нь short хийж ашиг олсон, “The Big Short” киноны гол дүр, хөрөнгө оруулагч Micheal Burry өнгөрсөн 7 хоногт “хэрэв AI-ийн хөөс хагарвал 2000 оны dot-com хямралаас ч илүү хүнд үр дагавар дагуулах эрсдэлтэй” гэж онцолсон байна.
Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны “Prime Book”-ийн мэдээллээс харахад, түүхэндээ хамгийн өндөр түвшинд буюу нийт position-ийн 25%-ийг жижиг, дунд компанийн хувьцааг short хийсэн арилжаа эзэлж байгаа аж.
График 1-т үзүүлснээр жижиг, дунд компаниудын индекс болох “Russell 2000”-ийн ханшийн савлагаа болон тус индексийн нийт short position-ийг харьцуулбал, хөрөнгийн зах зээл уналттай байсан 2022 оны үетэй ойролцоо дүр зураг үүсээд байна.
Бета гэдэг нь тухайн хувьцааны ханш нийт зах зээл(S&P 500)-ийн ханштай харьцуулахад хэр хүчтэй савлаж, хэр их эрсдэлтэй байгааг илэрхийлдэг нэг үзүүлэлт юм.
Beta > 1 нь
Beta < 1 нь
Beta = 1 нь
Сүүлийн 2 сарын хугацаанд АНУ-ын хөрөнгийн зах зээл хэлбэлзэл их, савлагаа өндөр байсан хэдий ч нийт зах зээл “Bullish” буюу өсөлтийн тренд хэвээр үргэлжилж байна.
2. АНУ-ын тарифын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Олон төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнүүд хэдэн 7 хоногийн өмнө худалдааны татвараас чөлөөлөгдсөн. Тиймээс 2026 онд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх төлөвтэй байна.
Трампын Засаг захиргаанаас 4 сард шинээр зарласан нэмэгдсэн тарифын нөлөөлөлтэйгөөр сүүлийн 12 сарын тарифын орлого ДНБ-д эзлэх хувь түүхэн дээд хэмжээндээ хүрлээ.
Трампын Засгийн Газраас “The Big Beautiful” хуулийн төслийн хүрээнд дэд бүтэц, дотоодын үйлдвэрлэл зэрэг томоохон салбаруудад их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг өөрийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлэхээр баталсан. Үүнтэй холбоотой Конгрессын төсвийн албаас ДНБ-ний 0.9%-ийн хөрөнгө оруулалтын зардалд тусгасан нь өмнөх жилүүдээс нэмэгдүүлсэн бөгөөд 2026 онд АНУ-д үйлдвэрлэлийн салбарын өсөлтөд хүчтэй түлхэц болох төлөвтэй байна.
АНУ Засгийн Газраас зэсийн импортын тарифыг 2025 оны 8 сарын 1-ээс 50% болгож тогтоосон. АНУ-ын нэмэгдсэн тарифыг 4 сард анх зарласан бөгөөд тариф хэрэгжиж эхлэхээс өмнө эрчимтэйгээр олон улсаас зэсийн татан авалт хийсэн нь зэсийн илүүдэл нөөцийг АНУ-д бий болгож, олон улсын зах зээл(Европ, Австрали зэрэг)-д зэсийн ханшинд өсөлт үзүүлж эхэллээ.
3. АНУ-ын хөдөлмөрийн зээлийн өөрчлөлт
ХНС-ийн хамгийн ихээр санаа зовж, бодлогын хүүг өндөр хадгалах хүсэлтэй байгаа шалтгаан нь хөдөлмөрийн зах зээлийн тогтворгүй байдал бөгөөд энэ нь 2025 оны байдлаар Байдены засаг захиргааны үеэс хэд хэдэн ялгаатай дүр зураг ажиглагдаж байна.
Гэвч ажил эрхэлж буй иргэдийн төрд төлж буй нийт татварын хэмжээгээр үзвэл хөдөлмөрийн зах зээлийн түвшин одоогоор харьцангуй хэвийн түвшинд байгаа гэж дүгнэж болохоор байна.
Дүгнэлт

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж