
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Хөрөнгө оруулалтын ертөнцөд шууд харагддаггүй нэг төрлийн алдагдал бий. Энэ нь мөнгөө алдах бус, өсөж болох байсан хөрөнгөө өсгөхгүй өнгөрөөх явдал юм.
Үүнийг алдагдсан боломжийн өртөг гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл буруу хөрөнгө оруулалт хийснээс үүсэх алдагдлаас гадна зөв боломжоо ашиглаагүйгээс бий болох алдагдал гэж ойлгож болно.
Учир нь мөнгөний үнэ цэнэ зөвхөн өнөөдрийн дүнгээр хэмжигдэхгүй. Харин цаг хугацааны явцад ямар хэмжээний өсөлт бий болгож чадах вэ гэдгээрээ илүү тодорхойлогддог.
Тогтмол өгөөжтэй бондын хөрөнгө оруулагчид ихэвчлэн үндсэн хөрөнгө болон жилийн хүүгийн түвшинд анхаардаг. Энэ нь мэдээж чухал. Гэхдээ урт хугацааны үр дүнд илүү хүчтэй нөлөөлдөг нэг хүчин зүйл бий.
Тэр нь хүүгийн өгөөж дараагийн өсөлтөө бий болгож чадаж байгаа эсэх юм.
Санхүү, хөрөнгө оруулалтын олон судалгаанд урт хугацааны өгөөжийг зөвхөн анхны хөрөнгө бус, түүнээс бий болсон мөнгөн урсгалыг хэрхэн дахин хөрөнгө оруулсан нь тодорхойлдог гэж үздэг.
Тодруулбал хүүгийн өгөөжөөрөө дахин хөрөнгө оруулалт хийдэг хүний бондын хүү нь зөвхөн орлого биш, ирээдүйн хөрөнгийн эх үүсвэр болж байгаа гэсэн үг.
Өмнө нь ийм стратегийг хэрэгжүүлэхийн тулд зах зээлийг тогтмол ажиглах, хөрөнгө оруулалтын шийдвэрээ байнгашинэчлэх шаардлагатай байв. Харин өнөөдөр энэ үйл явцыг илүү хялбар хэрэгжүүлэх боломж бий болсон.
Энэ бол InvestX багц бүрдүүлэлт юм.
InvestX нь бондын хүүгийн орлого, ногдол ашиг зэрэг мөнгөн урсгалыг хөрөнгө оруулагчийн зорилго, хугацаа болонэрсдэлийн түвшинд тохирсон багцад дахин хуваарилах боломжийг бүрдүүлдэг үйлчилгээ юм.
Жишээлбэл, нэг хөрөнгө оруулагч бондын хүүгийн орлогоо хэрэглээндээ зарцуулдаг гэж бодъё. Харин нөгөө хөрөнгөоруулагч тухайн орлогоо дахин хөрөнгө оруулдаг.
Урт хугацаандаа эдгээр хоёр хандлагын үр дүн мэдэгдэхүйц ялгаатай болно.
100 сая төгрөгийн үндсэн хөрөнгө оруулалттай, жилийн 20%-ийн өгөөжтэй бонд эзэмшигч улирал тутам ойролцоогоор4.5 сая төгрөгийн хүүгийн орлого авах боломжтой.
Ойролцоогоор тооцоолж үзвэл, 4.5 саяар InvestX-н хамгийн эрсдэл багатай 80% бонд, 20% хувьцаанаас бүрдүүлэх 1р багцад 450 ширхгээр хөрөнгө оруулаад явсан гэж үзье.
Ихэнх бонд 1–2 жилийн хугацаатай байдаг. Тиймээс бондын хугацаа дуусах бүрд үндсэн төлбөр болон хүүгийн орлогоодараагийн хөрөнгө оруулалт руу тогтмол шилжүүлэн байршуулж чадвал урт хугацаанд хөрөнгө хуримтлуулах хүч бийболдог.
Эцэст нь хөрөнгө оруулалтын амжилтыг зөвхөн анхны хөрөнгийн хэмжээ тодорхойлохгүй. Харин орж ирсэн мөнгөнурсгалаа хэрхэн удирдаж, дахин ажиллуулж чадсан нь илүү чухал нөлөө үзүүлдэг.
Санхүүгийн амжилт гэдэг нь зөвхөн их мөнгөтэй байх тухай биш, харин мөнгө бүртээ дахин ажиллах боломж олгох тухай юм.