
Эдийн засгийн тодорхойгүй үед алт таны хамгаалалт!
Ээлжит судалгаагаар алтны өнөөгийн үнийг тодорхойлж буй хүчин зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.
Эрт дээр үеэс эдийн засгийн хямрал зэрэг тодорхой бус эрсдэлээс хөрөнгөө хамгаалах зорилгоор алтанд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Алтны сүүлийн 5 жилийн үнийн өөрчлөлтийг АНУ-ын жишиг индекс болох S&P500 индекстэй харьцуулж үзэхэд +36% өндөр өсөлт үзүүлсэн байна.
2025 оны 4-р сард Ерөнхийлөгч Д.Трампын худалдааны тарифын өөрчлөлт нь зах зээлд хүчтэй дарамт үзүүлж, томоохон индексүүд оргил үеэсээ -20% уналт үзүүлсэн бол шар металлын эрэлт нэмэгдэж 3,240 ам.долларын бүх цаг үеийн дээд үнээ тогтоосон юм.
Дараагийн улирлуудад:
Ам.долларын бусад гол валютуудтай харьцах ханшийг илэрхийлдэг DXY индекс 2025 онд өмнөх оргил түвшнээсээ буурч 99–100 орчимд хэлбэлзсэн нь ам.долларын сулралыг илтгэж, алтны үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлснээр дэлхийн алтны эрэлтийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг болсон.
Өмнөх хэдэн жилд дэлхийн алтны эрэлтэд үнэт эдлэлийн үйлдвэрлэл гол байр суурь эзэлж ирсэн боловч 2025 оны 3-р улиралд алтны өндөр үнэ, худалдан авах чадварын бууралтын нөлөөгөөр өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан байна.
Геополитикийн тодорхойгүй байдал, мөнгөний зөөлөн бодлогоос үүдэлтэй хөрөнгө оруулалтын эрэлт (ETF, зоос, гулдмай) болон төв банкнуудын худалдан авалт алтны зах зээлд өсөлтийн гол хөдөлгөгч хүчин болжээ.
2020–2025 онд дэлхийн төв банкнууд алт худалдан авалтаа эрс нэмэгдүүлсэн нь валютын эрсдэл, геополитик, эдийн засгийн тогтворгүй байдлаас сэргийлэх, хөрөнгө оруулалтын тараан байршуулалт хийх стратегиас үүдэлтэй байв. Ингэснээр валютын нөөцөө хамгаалж, инфляц, ханшны хэлбэлзлийг тогтворжуулах, ирээдүйн санхүүгийн эрсдэлээс сэргийлэх үндэслэлээр эдийн засгаа баталгаажуулжээ.
Дэлхийн хамгийн өндөр алтны нөөцтэй улс орнууд нь эдийн засгийн хүчтэй, валютын тогтвортой байдлыг хамгаалах зорилготой бөгөөд алт валютын нөөцийн чухал хэсэг болж, инфляц, хямралаас хамгаалдаг. АНУ, Герман, Итали, Франц валютын нөөцийн 70–80%-ийг алтнаас бүрдүүлдэг бол Монгол Улс 7.6 тонн алттай ч валютын нөөцийн 16%-ийг эзэлж, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих стратегийн хэрэгсэл болж байна.
Алтны ханшийн 2025 онд жилийн турш арилжаалагдсан дундаж үнэ 3,373 унц/ам.доллар орчим байсан бол 2026 онд инфляц өндөр, долларын ханш сул, төв банкнууд худалдан авалт их байх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан Bloomberg-ийн шинжээчид алтны дундаж үнэ 4,000 ам.доллар/унц, томоохон хөрөнгө оруулалтын банкнууд 4,000-4,900 ам.доллар/унц хүртэл өснө гэж таамаглаж байна. Харин 2027–2028 онд дэлхийн эдийн засаг тогтворжиж, долларын ханш сэргэж, төв банкнууд алт худалдан авалтаа бууруулснаар дундаж үнэ 3,500–3,200 ам.доллар/унц хүртэл буурна гэсэн урьдчилсан таамаглаг гарсан байна.
2025 онд АНУ-ын худалдааны тарифын өөрчлөлт, төв банкнуудын худалдан авалт, долларын сулрал, геополитикийн эрсдэлээс шалтгаалан алтны үнэ түүхэн дээд ханшаа шинэчлэн 1 унц алт 4,381.58 ам.доллар хүрсэн. Шинжээчдийн таамаглалаар 2026 онд алтны үнэ өсөлтөө хадгалах төлөвтэй байгаа ба алтны үнийн өсөлтөөс хөрөнгө оруулагч та бүхэн өгөөж хүртэх боломжтой бөгөөд манай Апекс Капитал ҮЦК-р дамжуулан алтны ETF болон тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжтой юм.
Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.5-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.
дарж мэдээлэл аваарай.

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж