
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

2026 он гарснаас хойш Nike корпорацын хувьцааны ханш 27.34%-н бууралтийг үзүүлэн өнөөдрийн байдлаар $45.98 хүрсэн байна.
52 долоо хоногийн доод ханш $42.36 байгаа ба одоогийн ханш $45.98 байгаа нь Nike хувьцаа хөрөнгө оруулагчдын хувьд тааламжит үнийн дүнд арилжаалагдаж байгаа гэж үзэж болно.
Nike, Inc.-ийн хувьцаа 2026 он гарснаас хойш ойролцоогоор 27% унасан нь ганц муу улирлын тайлангаас илүүтэйгээр компанийн урт хугацааны өсөлтийн түүх сулрах, стратегийн шилжилт удаашрах, мөн зах зээлийн хүлээлт буурах зэрэг олон хүчин зүйлийн нийлбэр юм.
Хураангуй орлогын тайлан
2026 оны 3-р улиралд Nike-ийн орлого өмнөх оны мөн үеийн түвшинд бараг өөрчлөлтгүй хадгалагдсан ч ашигт ажиллагаа мэдэгдэхүйц суларсан байна. Борлуулалтын орлого тогтвортой байсан хэдий ч бүтээгдэхүүний өртөг өсөж, хэрэглэгчдийн эрэлт удааширсан нь цэвэр ашигт дарамт болсон. Ялангуяа Хятад дахь борлуулалтын сааралт болон хөнгөлөлттэй борлуулалтын хэмжээ нэмэгдсэн нь ашгийн маржинд сөргөөр нөлөөлжээ. Үүний үр дүнд цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс огцом буурч, нэгж хувьцаанд ногдох ашиг ч мөн адил буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Ашгийн үзүүлэлт сулрахад нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн зардал болон маркетингийн өндөр зардлууд голлон нөлөөлсөн байна. Мөн өрсөлдөөн эрчимжиж буй орчинд зах зээлээ хамгаалахын тулд Nike илүү идэвхтэй урамшуулал, хямдрал ашигласан нь ашигт ажиллагааг шахжээ. Гэсэн хэдий ч компанийн удирдлага урт хугацаанд спорт хувцас, lifestyle ангилал болон direct-to-consumer стратегидаа төвлөрч байгаа бөгөөд ирэх улирлуудад шинэ бүтээгдэхүүн, дижитал сувгийн өсөлтөөр дамжуулан сэргэлт бий болно гэж үзэж байна.
Хураангуй санхүүгийн байдлын тайлан
Санхүүгийн байдлын хувьд нийт хөрөнгө бага зэрэг буурсан бол өр төлбөр өссөн дүр зураг ажиглагдаж байна. Богино хугацаат өр болон нийлүүлэгчтэй холбоотой өглөгүүд нэмэгдсэн нь мөнгөн урсгалын дарамтыг илтгэж байгаа ч компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ харьцангуй тогтвортой хэвээр үлджээ. Inventory буюу бараа материалын түвшин өмнөх оны өндөр түвшнээс буурч эхэлсэн нь Nike илүүдэл нөөцөө аажмаар цэвэрлэж байгааг харуулсан эерэг дохио болсон байна.
Cash flow тал дээр үйл ажиллагааны мөнгөн урсгал өмнөх оноос суларсан ч компани хөрөнгө оруулалт болон хувьцаа эргүүлэн худалдан авах бодлогоо үргэлжлүүлж байна. Энэ нь удирдлагууд урт хугацааны өсөлтдөө итгэлтэй байгааг илтгэж байгаа боловч богино хугацаанд өндөр хүү, сул хэрэглээ болон дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал Nike-ийн ашгийн өсөлтөд дарамт хэвээр үлдээж байна.
Санхүүгийн голлох харьцаа үзүүлэлтүүд
P/E (price-to-earnings) харьцаа 2025 онд ойролцоогоор 27x–39x-ийн хооронд хэлбэлзэж, дунджаар 34.52x орчимд байсан нь түүхэн дундажтай харьцуулахад өндөр түвшинд хадгалагдсан. Гэвч энэ өндөр P/E нь өсөлтийн хүчтэй хүлээлтээс биш, харин компанийн цэвэр ашиг (earnings) буурсантай холбоотойгоор үүссэн “хиймэл өсөлт” байсан. Өөрөөр хэлбэл, EPS буурсан үед P/E автоматаар өсдөг тул энэ нь эерэг биш, харин ашигт ажиллагаа сул байгааг илтгэж байна.
Харин P/B (price-to-book) харьцааны хувьд 2025 онд ойролцоогоор 6.6x болж буурсан нь 2024 оны 9.9x түвшнээс мэдэгдэхүйц доошилсон үзүүлэлт юм. Энэ бууралт нь компанийн зах зээлийн үнэлгээ (stock price) унаж, хөрөнгө оруулагчдын итгэл сулрасантай холбоотой. Өөрөөр хэлбэл, Nike-ийн балансын үнэ цэнэ (book value) харьцангуй тогтвортой байсан ч зах зээл түүнийг өмнөхөөс бага үнэлэх болсон нь P/B буурахад нөлөөлсөн.
Цаг үеийн мэдээ, мэдээлэл
---
Хувьцааны техник шинжилгээ
Nike-ийн техник шинжилгээнээс харахад хувьцааны ханш урт хугацааны буурах трендийн дараа $40–45 орчимд хүчтэй support бүс үүсгэн тогтворжих шинж ажиглагдаж байна. Мөн $55–60 бүсэд өндөр арилжааны төвлөрөл байгаа нь уг түвшнийг гол resistance болгож байгаа бөгөөд энэхүү бүсийг амжилттай давж чадвал ханш урт хугацаанд $80 орчим руу өсөх боломжтой харагдаж байна. Гэсэн хэдий ч downtrend бүрэн дуусаагүй хэвээр байгаа тул $44 орчмын support эвдэрвэл хувьцааны ханш дахин сулрах эрсдэл хадгалагдаж байна.
2026 онд Nike-ийн тухай гарсан мэдээнүүдээс харахад компани богино хугацаанд тодорхой сорилтуудтай тулгарч байгаа ч урт хугацаанд брэндийн хүч болон стратегийн боломжууд хэвээр байна. Гэсэн хэдий ч санхүүгийн гүйцэтгэл сайжрах хүртэл зах зээл Nike-ийг болгоомжтой үнэлсээр байх хандлагатай байна.
Тайлангуудаас харахад орлого бараг өсөлтгүй (flat) гарч, ашгийн маржин буурсан үзүүлэлттэй байна. Ялангуяа direct-to-consumer (DTC) болон digital борлуулалт буурсан нь Nike-ийн өмнө нь түлхүү баримталж байсан стратеги богино хугацаанд үр дүнгээ өгөөгүйг харуулж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг бууруулж, хувьцааны үнэд сөргөөр нөлөөлсөн.
Дүгнэлт
Nike-ийн хувьцаа сүүлийн жилүүдэд борлуулалтын сааралт, ашигт ажиллагааны дарамт болон дэлхийн хэрэглээний сул орчны нөлөөгөөр буурсан хэдий ч одоогийн байдлаар урт хугацааны support бүсэд тогтворжих шинж ажиглагдаж байна. Техник болон суурь үзүүлэлтүүдийг хамтад нь харвал Nike нь recovery phase буюу сэргэлтийн эхний шат руу аажмаар шилжиж байж болзошгүй харагдаж байна.
Ялангуяа энэ зун болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Nike-ийн хувьд чухал үйл явдал болж магадгүй бөгөөд спорт хувцас, гутал болоншигшээ багийн өмсгөлийн эрэлт өсөхөд эерэгээр нөлөөлөх боломжтой. Түүхэн байдлаар дэлхийн хэмжээний спортын тэмцээнүүд Nike зэрэг спортын брэндүүдийн борлуулалт, маркетингийн идэвхжил болон брэндийн харагдах байдлыг нэмэгдүүлдэг тул хэрэв хэрэглээ сэргэж, зах зээлийн sentiment сайжирвал хувьцааны ханш дунд хугацаанд өсөх потенциалтай хэвээр байна.