Санхүүжилт босгох алхам

Ерөнхий мэдээлэл

Санхүүжилт босгох нь байгууллага өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх эсвэл шинэ төсөл хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө, мөнгөн эх үүсвэр татах үйл явцыг хэлнэ.

Алхам дараалал
  1. 11. Санхүүжилтийн хэрэгцээ тодорхойлох - Хэчнээн хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ? - Ямар зорилгоор ашиглах вэ? (төсөл, өргөтгөл, эргэлтийн хөрөнгө, өрийн дахин санхүүжилт гэх мэт) - Санхүүжилтийн хугацаа, өгөөжийн хүлээлтээ тогтооно.
  2. 22. Санхүүгийн үзүүлэлт, тайлангаа бэлдэх - Сүүлийн 2-3 жилийн санхүүгийн тайлангууд - Ашигт ажиллагаа, өрийн түвшин, мөнгөн урсгал - Бизнес төлөвлөгөө / төсөл хэрэгжүүлэх тооцоолол - Энэ нь санхүүжилтийн загвар боловсруулах үндэс болно.
  3. 33. Зөвлөх/Андеррайтер ҮЦК нь дараах ажлуудыг хийнэ: - Компанийн санхүүгийн шинжилгээ - Санхүүжилтийн бүтэц (хувьцаа эсвэл бонд) тодорхойлох - Үнэ, хүү, нөхцөл санал болгох - Хуулийн болон аудитын бэлтгэл зохицуулах
  4. 44. Хөрөнгийн бирж, СЗХ-нд бүрдүүлэлт хийх - Бүртгэлд шаардлагатай материал бэлдэнэ - Танилцуулга, мэдээллийн сан (prospectus) боловсруулна - СЗХ баталгаа → МХБ бүртгэл → Арилжааны зөвшөөрөл
  5. 55. Хөрөнгө оруулагчдад танилцуулах - Байгууллагууд, сангууд, хувь хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтууд - Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах маркетинг, мэдээллийн компани
  6. 66. Арилжаа эхлүүлэх - Хөрөнгө оруулалтын захиалга авах - Санхүүжилт татах - Хөрөнгө нэвтрэх ба компанийн дансанд орж ашиглагдаж эхэлнэ
  7. 77. Арилжааны дараах тайлагнал - Хөрөнгө оруулагчдад улирал тутам мэдээлэл хүргэх - Хөрөнгийн бирж, СЗХ-д тайлан илгээх - Төсөл, бизнесийн явцыг тайлагнах хариуцлага
Шаардлага
  • Бизнес төлөвлөгөө
  • Санхүүгийн тайлан
  • Зээлийн түүх
  • Барьцааны хөрөнгө
  • Орлогын төсөөлөл
Хугацаа

Бизнесийн зээлийн хүсэлт хянан шийдвэрлэхэд ихэвчлэн 2-6 долоо хоног шаардагдана.

Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Apex capital