
Бондын үндсэн ойлголт
Бонд буюу өрийн бичиг нь тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаа, хүүтэй зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл, бонд нь “зээлийн гэрээг үнэт цаасжуулсан” хэлбэр.
Бондын зах зээл нь дэлхийн эдийн засгийн суурь дэд бүтэц юм. Засгийн газар, орон нутгийн байгууллага болон компаниуд бонд гарган борлуулснаар үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, төсвийн хэрэгцээнд шаардлагатай хямд өртгийн санхүүжилт татах боломжтой.
Бондыг хөрөнгийн биржээр болон OTC (биржээс гадуурх) хэлцлээр худалддаг. Энэхүү зах зээл нь хөрөнгө оруулагчдад тогтмол хүүгийн урсгал болон эрсдэлийн төрөлжүүлэх үед санал болгодог бөгөөд макро эдийн засаг, бодлогын хүү, инфляцтай шууд уялддаг бүтээгдэхүүн юм.
Олон улсын хамтран эзэмшдэг томоохон байгууллагуудын бонд.
Улсын засгийн газар гаргадаг бонд бөгөөд тухайн улсынхаа мөнгөн дэвсгэрт дээр эрсдэлгүй гэж тооцогддог.
Аймаг, Хот, агентлагууд
Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор гаргасан зах зээлийн дунджаас өндөр өгөөжтэй байдаг.
Бондын хувьд та амласан хүүгийн өгөөжийг тухайн бондын нөхцөлөөс шалтгаалж хүртэнэ. Монголын нөхцөлд ихэнх бонд 1-24 сарын хугацаатай бөгөөд улирал/ сар бүрийн хүүгийн төлөлттэй байдаг. 2025 оны байдлаар дундаж бондын өгөөж 19% байна.
Харин олон улсад арилжаалагдаж байгаа бондууд дээр хүүгийн өгөөжөөс гадна хувьцаатай адил ханшийн зөрүүнээс өгөөж хүртэй боломжтой байдаг.
Бондын хугацаа дуусах үед буцааж авах мөнгөний хэмжээ
Жил бүр төлдөг хүүний хувь, нэрлэсэн үнэтэй харьцуулна
Үндсэн мөнгөө буцааж авах огноо
Бондыг одоо худалдаж, худалдан авч болох үнэ
Бондоос авах жинхэнэ орлого, зах зээлийн үнээс хамаарна
Гарагчийн өрийг төлөх чадварыг үнэлсэн зэрэглэл
Богино, дунд, урт хугацаатай бондуудыг хослуулан хүүгийн эрсдэлийг бууруулна уу.
Өндөр зэрэглэлтэй бондуудыг сонгож эрсдэлээ хянаарай. AAA-аас D хүртэл зэрэглэлийг ойлгоорой.
Хүүгийн хандлагыг ажиглаж, хүү өсөх үед богино хугацаатай бонд сонгоорой.

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж