Та өөрийн цэцэрглэгт хүрээлэнд хэдэн ч төрлийн ургамал тарьж болхын адил, та өөрийн нөөцөө маш олон зүйлд байршуулж болно. Боловсрол, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, хадгаламж болон үнэт цаас гэх мэт. Гол ялгаатай зүйл нь тухайн таны хөрөнгө оруулалтын эргээд хүртэх өгөөж болон учирч болзошгүй эрсдэлүүд юм.
· Хувьцаа (Stocks): Компанийн өмчлөлийн нэгж; үнийн өсөлт болон ногдол ашгаас өгөөж авна.
· Бонд (Bonds): Та байгууллагад мөнгө “зээлүүлж”, тогтмол хүү болон үндсэн өр төлбөр авна.
· Бараа, түүхий эд (Commodities): Алт, нефть зэрэг бодит бараа; ханшийн хэлбэлзлээс өгөөж авна.
· Хамтын сан (Mutual funds): Олон хөрөнгийг багцалж, мэргэжлийн удирдлагаар хөрөнгө оруулдаг сан. Ноогдол ашиг болон ханшийн өсөлтөөс өгөөж авдаг
· Үл хөдлөх хөрөнгө (Real estate): Түрээсийн орлого болон үнэлгээний өсөлтөөс өгөөж авна.
Дээрх жишээнүүд нь өнөөгийн хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчид хамгийн их өөрсдийн нөөцөө байршуулж байна.